Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Н.Алтанхуяг монгол түмэндээ сайхан наадахыг ерөөлөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбайд зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

Дэлхийд гайхуулсан соёлын арвин өв сангаа Үндэсний их баяр наадмаараа дээдлэн дэлгэрүүлж, дэнж хотойлгон сайхан наадахыг Ерөнхий сайд ард түмэндээ ерөөлөө.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагайн асарт зочлон 4 шагай тавьж байгаа онон мэргэн харваачид, хурсан олныг баясгалаа.

Засгийн газрын тэргүүний урилгаар манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэн зочилж, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын өв соёл, ёс уламжлалаас танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочныхоо хамт Хүй долоон худагт их насны морьдын уралдаан үзэж, уяачдын галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *