NBA-гийн супер од Леброн Жеймс дөрвөн жилийг “Майами Хит” багт өнгөрүүлсний эцэст эргээд хуучин баг “Кливленд Кавалерьс”-таа ирлээ. Флоридагийн багт дөрвөн жилийг өнгөрөөхдөө хоёр удаа NBA-ийн финалд тэргүүлж байсан энэ сагсчин 2014 оны улирал дуусаад чөлөөт агент болоод байсан юм. Иймээс сар гаруй хугацаанд бодсоны эцэст долоон жилийг өнгөрөөсөн анхны багтаа ирэхээр шийджээ. “Би дөрвөн жилийн өмнө эндээс явахдаа Огайо муж сагсан бөмбөгөөс илүү үнэтэй нутаг юм гэдгийг ойлгоогүй явжээ. Гэхдээ одоо ойлгосоон.” хэмээн тэр хэлэв.
Б.Хулан