Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар наадмын хүнсэнд хяналт тавина

Энэ жилийн улсын их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өчигдрөөс олгож эхэлжээ. Энэ талаар нэгдсэн мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Нийт 900 зөвшөөрлийг өнөөдрийн дотор олгож дуусгах юм байна.  Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 зөвшөөрлийг хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэхэд олгох юм. Зөвшөөрөл авч буй хүмүүсийн 80 орчим нь хувь хүн аж.  

Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагийн зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтийн газрын 100 гаруй улсын байцаагч ажиллах ажээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *