Ерөнхий сайдын ивээл дор уламжлан болгон зохион байгуулдаг “Алтаргана-2014” наадам 11 дэх жилээ Хэнтий аймгийн Дадал суманд болох гэж байна. Наадам энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлнэ.
Буриад үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэх хөгжүүлэх зорилгоор уг наадмыг уламжлал болгон зохиодог. Энэ жилийн наадамд нийслэлээс оролцох иргэдийг Нийслэлийн соёл урлагийн газарт бүртгэх гэнэ. Ингэснээр оролцогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, наадмын үеэр зохиогдох хөтөлбөрт хамруулах аж. Мөн дэлхлийн 40 гаруй орны буриад зон ирж оролцох юм байна.
Э.Эрдэнэ