Categories
мэдээ нийгэм

“Ундраа” зусланд амарсан хүүхдүүд хоолонд хорджээ

Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн гуравдугаар ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч өчигдөр ХӨСҮТ-д яаралтай хүргэгджээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр 70 гаруй хүүхдэд хордлого илэрсэн бөгөөд үүнээс 30 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Энэ талаар “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм шиг байна” хэмээн албаны хүн мэдээлсэн байна. Хүүхдүүд хоолны хордлого болсон эсэх нь гурав хоногийн дараа гарах шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслан нь 1989 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш гурван км газар байдаг аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *