Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” өнөөдөр болно.
Энэ жилийн хувьд Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна.
“Шөнийн музей”-д ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, музей тайлбартай үзэх, жааз болон үлээвэр найрал хөгжмийн аялгуу зэрэг сонирхол татсан шинэлэг үзүүлбэр тавигдахаас гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлэг барих гэнэ.
Өнөөдөр 21.00-00.00 цагт зохион байгуулагдах эл үйл ажиллагаанд ирснээр Улаанбаатар хотод байрлах бүх музейн сор бүтээлүүдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор үзэж, худалдан авах боломжтой юм байна.
Чойжин ламын сүм музейг Улаанбаатарын хамгийн энергитэй газар гэх нь бий. Эндэхийн Дурлалын сүм буюу Ядмын сүмд мөргөсөн ганц бие хүмүүс хань ижилтэй болж, үр хүүхэд гуйсан нэгний хүсэл биелдэг гэх яриа олны дунд явдаг.