Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингэсийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож долдугаар сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэжээ. Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. Уг арга хэмжээ нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид уг үдэш олгож байгаа ажээ.
One reply on “Чингэсийн талбайд сонгодог урлагийн цэнгүүн болно”
When someone writes an paragraph he/she retains the plan of a user
in his/her mind that how a user can understand it. So that’s why this paragraph is great.
Thanks!