Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа
бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол
үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол
наадам долоодугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно.
Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа,
соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион
байгуулах юм байна. Дээлтэй Монгол наадамд оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж
эхэлжээ.
“ДЭЭЛТЭЙ
МОНГОЛ–2014” НААДАМ хөтөлбөр
13.00-14.00 |
Нээлтийн ажиллагаа |
14.00-14.15 |
Үндэсний урлагийн тоглолт |
14.15-14.30 |
Үндэсний хувцасны загварын |
14.30-14.50 |
“Хамгийн бяцхан үндэсний хувцастай |
14.50-15.05 |
Урлагийнтоглолт |
15.05-15.35 |
“Хамгийн сайхан дээлтэй хос” |
15.35-16.00 |
Цэнгээнтхөтөлбөр |
16.00-16.15 |
“Монгол үндэсний хувцастай |
16.15-16.30 |
Урлагийн тоглолт |
16.30-16.45 |
Шагнал гардуулах ёслол |
16.45-17.15 |
Нийтийн бүжиг |
17.15-17.30 |
Урлагийн тоглолт |
17.30-17.45 |
Шагнал гардуулах ёслол |
17.45-18.00 |
Хаалтын ажиллагаа |