Categories
мэдээ улс-төр

Шүүгчид нөлөөлөхийг оролдсон этгээдэд хариуцлага тооцжээ

Шинээр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглосон билээ. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээж авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсноор аливаа хэлбэрээр иргэн албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдээс шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, халдахыг оролдсон үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, халдсан гэж үзсэн нөхцөлд тухайн этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. 

Орхон аймгийн иргэн Ж.Нямаа шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэж Сум дундын 14 дүгээр шүүх үзэж, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгийн торгууль ногдуулжээ гэж ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТсээс мэдээлэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *