Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж барилга, зам, үйлдвэр үйлчилгээний салбаруудад зуучлан ажиллуулж байгаа. Энэ сарын 10-нд “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.
“Эсто” ХХК-д 17 залуу, “Цогц шийдэл” ХХК-д 12 залуу, “Мэк” ХХК-д 10 залуу зэрэг зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад залуучуудыг бригадын зохион байгуулалтаар зуучилсан байна. Мөн Залуучуудын хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч байгууллага болох “Дүүрэн” трэйд ХХК-д 10 залуу, “Ийстенр роуд” ХХК-д 15 залуу, “Дүнжингарав” ХХК-д 26 залуучууд одоо 12 эмэгтэй, “Эм-Си-Эс” холдинг ХХК-д 23 залуу, “Ургах гүрэн” ХХК-д дөрвөн залуу, “Монгол ноос” ХХК-д таван залууг тус тус бригадын зохион байгуулалттайгаар зуучилж, ажилтай болгосон байна.
Э.Эрдэнэ