Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргын тэмцээний дараа зодог тайлж магадгүй хөлбөмбөгчид

Бразиль 2014 тэмцээний дараа зодог тайлах магадлалтай 10 тамирчинг танилцуулж байна.


1. Тим Кахилл

Олон улсын чанартай 71 тэмцээнд оролцсон тэрээр 34 гоол оруулсан Австралийн шилдэг хөлбөмбөгчин юм. Тим Кахилл нь сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан гоол оруулсан дөрвөн тамирчны нэг ажээ. Тэрээр удахгүй зодог тайлж магадгүй байна.

2. Икерь Касиллас

Испанийн шигшээ багийн хаалгач Касиллас олон улсын 156 тоглолтод оролцсон байна. Хүүхэд шиг төрхтэй тэрээр улсынхаа шилдэг хаалгач болсон юм. Тэрээр удахгүй багаасаа гарч, спортоо орхино гэдгээ мэдэгджээ.

3. Андри Пило

Италийн шигшээ багийн тоглогч Пило 97 тэмцээнд 13 гоол оруулав. 2006 оны дэлхийн аваргад Италийн шигшээ баг Германыг хожиход гол нөлөө үзүүлсэн тэрээр Уругвайн хаздаг “махчин” Луис Саурезын дайралтад өртөж байсан удаатай.

4. Стивен Жеррард

Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Жерард 114 тэмцээнд 21 гоол оруулжээ. Ливерпүүл клубын тамирчин тэрээр 2000 оны дэлхийн аваргад Украины эсрэг шилдэг тоглолтыг үзүүлж байв. Хэрэв тэр зодог тайлахаа зарлавал Английн багийн амжилт буурах нь тодорхой.

5. Хави

Испанийн шигшээ багийн тоглогч Хави 133 тоглолтод 12 гоол оруулжээ. Барселон клубын шилдэг тоглогчдын нэг тэрээр Бразил явахаасаа өмнө зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.

6. Самуэль Это”о

Камеруны тоглогч тэрээр 118 тоглолтод 54 гоол оруулсан байна. Африкийн хамгийн шилдэг тоглогч тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн ч АС Милан клубтэйгээ холбоотой байна гэв.

7. Жанлуижи Буффон

Италийн багийн хаалгач тэрээр бүх цаг үеийн шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор тооцогддог. 45 сая фаундаар тоглож байсан дэлхийн хамгийн үнэтэй хаалгач тэрээр зодог тайлахаа мэдэгдсэн байна.

8. Клинт Демпсий

Америкийн багийн тоглогч Демпсий 106 тоглолтод 38 гоол оруулжээ. Зогсолтгүй урагшлан эрч хүчтэй довтлох түүнээр багийнхан нь дутах нь гарцаагүй.

9. Дидье Дрогба

Африкийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгчин Дрогба зодог тайлах гэж байна. Тэрээр 104 тоглолтод 63 гоол оруулсан Зааны ясан эргийн хүчтэй довтлогч юм.

10. Мирослав Клозе

Германы мэргэн бууч Клозе 133 тоглолтод 73 гоол оруулжээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Бразилийн Роналдогийн амжилтыг эвдэхээр оролцсон тэр зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Клозе нийт 15 гоол оруулж, Роналдотой эн зэрэгцсэн. Тэрээр Бразилийн аваргаас өмнө зодог тайлахаа мэдэгдсэн.