Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна

Нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн   ажлын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газартай Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны гэрээ байгуулан  нэгдсэн стандарт бүхий нийтийн тээврийн зогсоол барьж эхэллээ.  

Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд Францын “JCDecaux” группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйн замын зогсоолын  хүлээлгийн талбайд байгууламж барина.  

Автобусны зогсоол нь нар салхинаас хамгаалах хамгаалалтын саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийгдсэн автобусны чиглэл, буудлын нэрийг тодорхой бичсэн, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх юм. 

Мөн мэдээллийн самбарууд нь давхар Say-ray усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг led гэрэлтүүлэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй. Энэхүү төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг  нэмэлт зай хураагууртай 5 м радиуст дуу авиаг дамжуулна. 

Автобус хүлээж буй иргэдэд зориулан  20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулж байгаа юм.  

2014 онд 69 автобусны буудал барих бөгөөд 31 буудлыг наадмын өмнө үлдснийг наймдугаар сард багтаан ашиглалтад оруулна

One reply on “Автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *