ОХУ гурав дахь эмэгтэй сансрын нисгэгчээр Елена Серова шалгарчээ. Тэрбээр есдүгээр сарын 25-нд “Союз ТМА-14 М” хөлгөөр хөөрөх бөгөөд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тэрээр Оросын нисгэгч Александр Самкутяев, Америкийн Барби Уилмор нартай хамт нисэх гэнэ. Хатагтай Елена Серовагийн орлон нисгэгчээр Анна Кикиня сонгогдоод байгаа юм байна. Сануулахад, Е.Серова нь Сочигийн өвлийн олимпод Оросын далбааг өргөж явах таван сансрын нисгэгчийн нэгээр сонгогдож байжээ.