Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Роналду бэлтгэлдээ эргэн оржээ

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду бэлтгэлдээ эргэн орсон талаар тус улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор баталлаа. Улирлын төгсгөлд авсан гэмтлийнхээ улмаас багийнхаа хийсэн сүүлийн хоёр нөхөрсөг тоглолтонд оролцож чадаагүй тэрээр шигшээтэйгээ хамт анх удаа бүрэн бэлтгэлд оролцсон нь энэ ажээ.

“Түүний байр суурь багт маш чухал. Тэр бүрэн формтой байж, өөрийнхөө хамгийн сайн тоглолтоо гаргах нь багт маш хэрэгтэй. Роналду өөрөө ДАШТ-д сайн тоглохыг их хүсч байгаа нь гэмтлийн хурдан эдгэрэлтэнд ихээр нөлөөлж байна”

“Бид бүгд түүнийг багтаа эргэн ирсэнд их баяртай байна. Тэр бол багийн манлайлагч, лидер. Багаа амжилтанд хүрэхэд хөтлөх учиртай нэгэн” хэмээн шигшээгийн дасгалжуулагч Пауло Бенто хэлжээ.

Роналдугийн гэмтлийн талаар олон янзын мэдээллүүд сүүлийн үед гарч буй. Ганын нэгэн бөө түүнд хараал хийсэн учир ДАШТ-д оролцож чадахгүй хэмээн мэдэгдэж шуугиан тарьсан бол зарим эх сурвалжууд Роналдугийн гэмтэл хөнгөн ч гэсэн эрсдэл гаргахгүйн тулд тоглолтуудад оролцохгүй, өөрийгөө гамнаж буй гэгдэж буй юм.

Португалын багийн өөр нэг лидер Раул Мэйрэлэш мөн Роналдутай хамт багийн үндсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн бол Пепе болон Бето нар ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *