Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн багш нар удирдлагаа буруутгав

МУИС-ийн багш, оюутнууд, удирдлагууд
сүүлийн үед багагүй зөрчилтэй байгаа билээ. Тэгвэл оюутнуудын эсэргүүцэлтэй
залгаад нэр бүхий  10 багш МУИС-ийн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн
захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчдийн албан тушаал, хөтөлбөрийн хороод
болон бусад ажлын хэсэгт хүлээсэн үүргүүдээ хүлээлгэн өгнө гэдгээ өнгөрсөн
өдрүүдэд МУИС-ийн захирал, доктор А. Галтбаярт албан ёсоор мэдэгдсэн. 

Тэд хэлэхдээ, “Бид их сургуулиа олон улсын түвшний судалгааны их сургууль
болгох үзэл санаагаар нэгдэж, Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн дээд
боловсролын чанарын шинэчлэлийн зорилтын хүрээнд МУИС-ийн бүтцийн болон
хөтөлбөрийн өөрчлөлтийн ажлын хэсгийг манлайлан, бүтцийн өөрчлөлтийн үзэл
баримтлал,зарчим, санал, төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд
мэдлэг, чадвар, туршлага, цаг заваа шавхан ажиллаж ирлээ. Харамсалтай нь
захирал А. Галтбаяр нь бүтцийн өөрчлөлтийн мөн чанар, ач холбогдлыг бүрэн
ухамсарлаагүйн улмаас шинэчлэлийн үзэл баримтлал, зарчмаас гажсан шийдлүүдийг
гарган, хөтөлбөр болон хичээлийн давхардлыг арилгахад чиглэсэн шинэчлэлийн
бодлогыг завхруулж, сургууль, тэнхим, багш нарын хооронд үл ойлголцол үүсгэж,
МУИС-ийн Удирдах зөвлөлөөс үүрэг болгосон бүтцийн өөрчлөлтийн үйл явцыг
удаашруулан гажуудуулсаар байна” хэмээжээ.

Тиймээс МУИС-ийн бүтцийн болон хөтөлбөрийн шинэчлэлийг зөв, шуурхай, тууштай
удирдлагаар хангасан нөхцөлд шинэчлэлийг үндсэн үзэл санаа, зарчмынх нь дагуу
амжилттай хэрэгжүүлэх бүрэн дүүрэн боломжтой гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *