Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд Төрийн ордонтой танилцлаа

“Соёмбо” цогцолборын II ангийн 20 гаруй сурагч өнөөдөр Төрийн ордонтой танилцлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэднийг урьжээ. Үндэсний хувцсаараа жигдэрсэн багачууд чуулганы танхимд орж ирээд ихэд гайхцгаан дуу алдаж байв. Өмнө телевизороор харж байсан чуулганы хуралдааныг бодитоор харангуутаа ингэж “Ямар гоё юм бэ. Пөөх…” гэхчилэн ам амандаа шулганалаж байсан юм. Тэднийг харгалзан хоёр багш нь хамт явж байв. Тэд амихандаа “Дуугаа аядаарай” гэж хүүхдүүддээ хандаж хэлэх боловч нөгөөдүүл нь ер сонсч байгаа шинжгүй. Хүүхдүүд л болсон юм хойно томоогүйтэж, суудал дээрээсээ өндөлзөв. Хамгаалалтын албаны гурван ажилтан тэдний ард очин “Чөшш” гэхэд бүгд шулганалдахаа больсон юм. УИХ-ын дарга тэдэнд хандаж, сурлага хөдөлмөрийн амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөхөд хөвгүүд нь гараа дээш өргөж, их л баярлацгааж байлаа.

Жирийн үед Төрийн ордонд хүүхэд оруулдаггүй. Харин ямарваа нэгэн арга хэмжээгээр багачуудыг зочлуулдаг билээ. Энэ удаад Төрийн ордонтой танилцсан наймхан настай хүүхдүүдийн сэтгэл маш их хөдөлж байгаа нь илт байв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *