Categories
мэдээ нийгэм

Норовын намтар жүжиг”, “Black box” театрынхан “Гэгээн муза”-гийн цомыг түүлээ

“Гэгээн Муза” өчигдөр болж театрын урлагийн шилдэгүүд шалгарлаа. Драм жүжгийн төрөлд шилдэг хөгжмийн зохиолчоор  “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу н.Одбаяр,  шилдэг эрэгтэй туслах дүрд УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар шалгарчээ. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг “Наташагийн мөрөөдөл” жүжгээр УДЭТ-ын залуу жүжигчин н.Одонтуяа гардсан байна. нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчинээр Black Box театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир, шилдэг эрэгтэй гол дүрээр Black Box театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр Г.Мөнхжаргал, шилдэг зохиолчоор “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид,  шилдэг тайзны зураачаар “Black Box” театрын “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгээр С.Мягмар, шилдэг найруулагчаар  “Тэнгэрийн аялгуу” жүжгээр Д.Сангибат “Гэгээн муза” гардлаа. Дуулалт жүжгийн төрөлд шилдэг эрэгтэй туслах дүрд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар, шилдэг хөгжмийн зохиолчид ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Х.Дорноо, шилдэг эмэгтэй туслах дүрд “ Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, шилдэг эрэгтэй гол дүрд Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн, шилдэг зохиолчид  Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан

-Шилдэг эмэгтэй гол дүр – Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг, шилдэг найруулагчид  ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” найруулагч Г.Навчинхуар шалгарч  “Гэгээм муза”-гийн эзэд болсон юм. Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй туслах дүрд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Болортуяа, шилдэг тайзны зураачид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга, шилдэг хөгжмийн зохиолчид Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, шилдэг эрэгтэй туслах дүрд  УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат,  шилдэг эрэгтэй гол дүрд УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгийн дүрээр А.Чингүүн, шилдэг эмэгтэй гол дүрд Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл, шилдэг найруулагчид УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” жүжгээр Ч.Түвшин шалгарч театрын шилдгүүдэд багтлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *