Categories
мэдээ нийгэм

9.7 сая ам. долларыг хог хаягдал дахин боловсруулах байгууламжид зарцуулна

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар болжээ. Энэ хүрээнд хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх аж. Мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох юм байна.

ЕСБХБ-наас энэ төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор болжээ. Түүнчлэн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа аж.

9.7 сая ам.долларын зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх бөгөөд жилийн хүү LIBOR+1% байх юм байна.

Энэ нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *