Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 55 цахилгаан автобус оруулж ирсэн. Эдгээр автобус иргэдийн үйлчилгээнд явж байгаа.
Евро дизель хөдөлгүүрт “Daewoo” брэндийн 100 автобус оруулж ирсэн. Сошиал орчинд 80 автобустай холбоотой шүүмжлэл өрнөж буй. Эдгээр 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзлээ.
“Daewoo” үйлдвэрээс гарсан тухайн автобуснуудыг хүлээн авах Ажлын хэсэг буюу комисс ажиллуулна.
Эдгээр автобус шинэ үү, хуучин уу гэдэг нөхцөлд шинжээчид болон техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг оролцуулсан Ажлыг хэсгийг гаргах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн мэдээлэв.
One reply on ““80 автобусны шинэ, хуучин эсэхийг тогтоолгохоор шинжээч, багш нарыг оролцуулсан ажлыг хэсэг гаргана” гэв DNN.mn”
Shine baij bolnoo. Ali ert uildverlehee bolison shine zagvar baigaad ch yahiin. Er ni tegeed selbeg ene etriig ni uildverlej ch baiga ayumuu ugui yumuu… Ene hun hognuudaas ene shunaluudaas yaj salah be nuhduu..