Categories
мэдээ нийгэм

80-100 мянган хүүхэд гэртээ хүмүүждэг

Өнөөдөр манай улсад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80-100 мянга орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд төрөөс сард цэцэрлэгийн хүүхдүүдэд өгдөг 116500 мянган төгрөгийг авдаггүй. Иймд хүүхдүүдийг ялгаварлан гадуурхалгүйгээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг хүүхэд бүрт хүргэх ёстой гэж “100 хувь цэцэрлэг” ТББ-ынхан  мэдээллээ. 

“100 хувь цэцэрлэг” ТББ, УИХ-ын гишүүн Ганбаатар тэргүүтэй 10 гишүүн “Хүүхэд харах үйлчилгээ” хуулийг  2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр өргөн барьсан. Үүнээс хойш гурван чуулган өндөрлөжээ. Энэ гурван чуулганаар уг хуулийг хэлэлцсэнгүй гэж “100 хувь цэцэрлэг” ТББ-ын тэргүүн С.Зоригтбаатар хэллээ. Тэрээр мөн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд улсын хэмжээнд 600 цэцэрлэг хэрэгтэйг онцолсон юм. 600 цэцэрлэгийг нэг жилд барьж чадахгүйгээс хойш энэ намрын чуулганаар уг хуулийг яаралтай хэлэлцэхийг хүсэж байна гэв. Уг хууль батлагдсанаар  хүүхэд бүр цэцэцрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Мөн 30 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна гэртээ хүүхдээ хараад сууж байгаа 80 мянган эцэг, эх ажлын байртай болно. Албан байгууллагууд мөн дэргэдээ цэцэрлэгтэй болох гэнэ. Харин хөдөө орон нутагт цэцэрлэг барих боломжгүй газар гэр цэцэрлэг ажиллуулах нөхцөлүүд бий болно гэж тэд мэдээллээ.  

У.Ууганцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *