Categories
мэдээ нийгэм

65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина

Image result for толгой мал өвөлжиж, хаваржина

Гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болсон, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл гарсан, мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн, өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм.

2017-2018 онд урьдчилсан байдлаар 1,629 багийн 177,480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.

Малчдын түвшинд

  • 712.3 мянган тонн өвс,
  • 816.0 тонн сүрэл,
  • 6266.4 тонн ногоон тэжээл,
  • 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл,
  • 28.5 мянган тонн гар тэжээл,
  • 289.8 тонн дарш,
  • 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж, бэлтгэл ажил 57.9 хувьтай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *