БХИС-ийн Цэргийн командын сургууль, Ахлагчийн сургууль, Хөгжмийн сургууль болон гадаадын цэргийн сургуульд элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэлдээ гарчээ. Тэд энэ сарын турш Шар хад дахь Сургалтын төвийг түшиглэн бэлтгэл сургуулилтаа хийх аж. Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэргийн хүний тэвчээр хатуужлыг олгох богино хугацааны сургалт бэлтгэлд нийт 500 гаруй оюутан, сонсогч хамрагджээ. Энэ жил сургалтын төвийн ерөнхий зохицуулагчаар БХИС-ийн Цэргийн алба, хангалт үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хурандаа С.Пүрэвдорж, Сургалтын төвийн захирлаар ЦИС-ийн захирал, хурандаа Д.Ваня нар ажиллаж байгаа аж.