Categories
мэдээ нийгэм

461 дүгээр хорих ангийг шалгаж байна

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ сарын 15-наас ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж эхэллээ. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгах юм байна.

Өнгөрсөн онд Хүний эрхийн Үндэсний Комисс 710 гомдол хүлээн авснаас 330 буюу нийт гомдлын 46.5 хувийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байна. Гэтэл эдгээрийн 261 нь буюу 80 орчим хувь нь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн нь шалгалт хийх нэг үндэслэл болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *