“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран энэ жил нийтдээ 700 мянган м.кв талбайн зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байгаа аж.
Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьжээ. Зүлэг тарих ажил энэ сарын нэгний өдрөөс эхэлсэн ба ирэх долоодугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м.кв талбайд хийгдэх юм байна.
Харин цэцэгжүүлэлт энэ сарын 5-аас эхэлж, 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м.кв талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. Ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажил 152 м.кв талбайд хийгджээ. Мөн ургамлын өвчин, хортонтой тэмцэх ажлын хүрээнд 88150 ширхэг мод бут сөөгийг энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны хооронд ариутгах юм байна.