Categories
мэдээ цаг-үе

4000 залуус 6 байршилд хог хаягдал цэвэрлэнэ DNN.mn

Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 21-нийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан. Монгол Улсын хувьд өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд “CleanUP” арга хэмжээг зохион байгуулж, 4000 гаруй залуус зургаан чиглэлд хог хаягдал цэвэрлэнэ.

 

Дэлхийд 198 орны 20 гаруй сая хүмүүс нэг өдөр нэг дэлхийгээ цэвэрлэх уриатай хэрэгжих тус төслийг Монголд 4 дэх удаагаа зохион байгуулж байна.

 

Залуус энэ өдрийн өглөөний 08:00 цагаас Төв цэнгэлдэхийн гадна талбайд цугларч цэвэрлээгээгээ эхэлжээ. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, “Монгол тэмүүлэл” сургуулиас зүүн тийш “Эко хаус сип” үйлдвэр хүртэл, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Улиастайн гүүрний урд хэсэг хүртэл нийт 12000 м2 талбайг хамруулан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна.

 

Уг өдөрлөгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар зохион байгуулж, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хог хаягдлын 3R буюу хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг таниулахад чиглэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *