Энэ сарын 28-нд цагдаагийн байгууллагад “2 машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад Өмнөговь аймгийн харьяат 32 настай Б гэгч нь TOYOTA PRIUS-20 машинд 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлсэн байна. Улмаар хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Хуулийн дагуу химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай юм байна.