Categories
мэдээ нийгэм цаг-үе

40, 50 мянгатын барилгуудын бат бөх чанар алдагджээ DNN.mn

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Эдгээр орон сууцнуудыг 1955-1968 онуудад барьж ашиглалтад оруулж байжээ.

Ц.Даваасүрэн сайд “Газар хөдлөлтэй холбоотойгоор барилгуудыг пасспортжуулах талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийт 64 барилгыг хяналтад хамруулсан. Маш ноцтой нөхцөл байдлууд илэрлээ. Эдгээр байшингуудын нэгдүгээр давхарт нийт 321 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани болон арван СӨХ-ны газар эзэмшиж буй гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус байна. 23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөөгүй. Барилгын ашиглалтын хугацаанд баримт бичгийн бүрдэл хангаагүй байна. Мөн батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцыг өргөтгөсөн зөрчлүүд илэрсэн. Өргөтгөлийн доор зоорийн давхар зөвшөөрөлгүй барьсан байна. Түүнчэн өрөө тусгаарлах 161 ханыг буулгасан. Нэгдүгээр давхрыг ийнхүү том талбайтай болгох нь дээд давхрын айлуудыг эрсдэлд оруулдаг. Эдгээр барилгын материалын чанар, бат бөх байдал алдагдаж одоогийн стандартад нийцэхгүй болсон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *