АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их морьд гарааны зурхай руу хөдөллөө. Их морьдын уралдаанд газар газрын 325 хүлэг бүртгүүлснээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Дархан түмний эх хүрэн, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын Дөлгөөн хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн халзан, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын сартай хонгор, Булган аймгийн Могод сумын уугуул, Манлай уяач Цэнгэлийн Цэгмидийн хүрэн, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр, Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Пүрэвийн Мэндбаярын хар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Манлай уяач Бат-Очирын Эрдэнэгэрэлийн хонгор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Думаажавын Батбаярын Зоос бор, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бөөрөнхийгийн Амарбаясгалангийн хүрэн халзан, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн Яруу саарал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Батчулууны Баттөрийн хээр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөрнэрэнгийн Мөнхбатын шарга, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүүгийн хээр халзан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын буурал халзан зэрэг хурдан хүлгүүд морджээ.