Categories
мэдээ нийгэм

3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ

Энэтхэгийн Элчин Сайдын Яамнаас Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC)-ийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн 57 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэтхэгийн Засгийн газар жил бүр Монголоос гадна 160 түнш орны оюутнуудад 14,000 гаруй тэтгэлэгт хөтөлбөрийг Энэтхэгийн шилдэг 100 гаруй институтийн 400 орчим мэргэжлийн сургалтад олгодог.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3000 орчим монголчууд ITEC хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа бөгөөд жагсаалтад УИХ, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, аймгийн Засаг дарга нар болон дэд сайдын түвшний хэд хэдэн өндөр албан тушаалтнууд багтсан байна.

Элчин сайд М.П.Сингх “ITEC хөтөлбөр нь 1964 онд хэрэгжиж эхэлснээс хойш 200,000 гаруй мэргэжилтнүүдэд үр өгөөжөө өгч чадавхыг нь бэхжүүлэх үр дүнтэй хөтөлбөрүүдийн нэг хэвээр байсаар ирсэн” гэв.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсад төрийн нарийн бичгийн дарга нарын 12, ОБЕГ-ын 18 алба хаагчид, Зэвсэгт хүчний 25 алба хаагчид, одоогийн Ерөнхий сайд ноён Л.Оюун Эрдэнэ тэргүүтэй 18 Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй тусгай бүлгийн сургалтуудыг зохион байгуулжээ.

Тусгай сургалтад ГХЯ-ны 25, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 35 албан хаагч хамрагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *