Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн амин үзүүлэлтийг цахим системээр хянадаг боллоо DNN.mn

БНХАУ-ын “Энх тайван хөгжлийн сан”-д бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө төсөл хэрэгжүүлэх санал тавьж, улс, нийслэл, дүүргийн төсөвгүйгээр дараах гурван төслийг амжилттай хэрэгжүүлж, нээлтээ хийлээ.

May be an image of 14 people and children's toy

Үүнд:

-Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмч, сувилагчид бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилууллаа. Ингэснээр өвчтөний аюулгүй байдал, тусламж, үйлчилгээний чанар сайжрах, цаг алдахгүй байх зэрэг олон давуу талууд бий болж байна. Мөн тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүллээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 14990 м2 талбайд хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн ээлтэй байдлаар тохижуулж, зассанаар хүүхдийн чадварыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.

– “Аутизм Монгол-Анд” ТББ-ын мэдрэхүйн өрөө болон биеийн тамирын өрөөг тохижуулах төсөл хэрэгжүүлсэн. Ингэснээр Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл сайжруулах, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *