Categories
нийгэм

“Монголын Алт” (МАК) ХХК “Бүтээгч Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна DNN.mn

Энэ жил тохиож буй 30 жилийн ойгоо “Бүтээгч Монголын төлөө” уриан дор тэмдэглэж буй “Монголын Алт” (МАК) ХХК аж үйлдвэржилтийн салбарыг дэмжин Монгол Улсыг бүтээгч, үйлдвэрлэгч орон болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Бүтээгч Монгол” хөтөлбөрийг эхлүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн сургууль, GMIT (Герман Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль) зэрэг дөрвөн их сургууль, Улаанбаатарт мэргэжилтэн бэлтгэдэг гурав, орон нутгийн таван мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдтэй 3-5 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд ерөнхийлөгч П.Тэмүүлэн “Энэ жил “Монголын Алт” (МАК) группийн 30 жилийн ой тохиож байна. 30 жилийн ойгоо бид “Бүтээгч Монголын төлөө” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Монголын аж үйлдвэржилтэд маш хэрэгтэй нарийн мэргэжлүүдийг, мэргэжлийн сургуулиудтай хамтран “Монголын Алт” (МАК) компани хамтран гарын үсэг зурсанд маш баяртай байна. Оюутан залуус суралцахын зэрэгцээ цалинтай дадлагажсанаар цаашдаа нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэх үндэс суурь тавигдаж буй юм ” хэмээв.

“Монголын Алт” (МАК) ХХК компани нь 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “MAK Internship” цалинтай дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Тус хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлж буй санамж бичиг байгуулах ажлын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй, нарийн мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг компанийн газар, нэгж, үйлдвэр, уурхайд цалинтай дадлагажуулан, ажлын байранд зөв системтэйгээр бэлтгэж, үргэлжлүүлэн ажлын байраар хангах юм. Түүнчлэн оюутнуудын бүтээлч байдал болон багш, боловсон хүчний хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах аж.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар “Монгол Улсын Засгийн газрын аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн том үүргийг хувийн хэвшлийн компаниуд, үндэсний томоохон бүтээн байгуулагч компаниуд эзэлдэг. Бид бүхэн санамж бичгийн хүрээнд хамтран хүний нөөцийг бэлтгэхээс гадна компанид тулгарч буй бэрхшээлүүд болон шинэ технологийг нэвтрүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд тулгарч буй аж үйлдвэрийн сэргэлтэд шаардлагатай хүний нөөц, шинэ технологийн чиглэлээр маш олон заалтуудыг хамтран ажиллах санамж бичгийн гэрээнд тусгагдлаа. Мөн оюутан сурагчид, багш нар гээд аж үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг давтан сургах, их сургуульд бусад зэргийн бусын сургалтад хамруулах зэрэг чиглэлээр маш олон арга хэмжээг санамж бичгийн хүрээнд тусгаж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр боллоо” гэв.

“Монголын Алт” (МАК) ХХК нь боловсрол, эрүүл мэнд, спорт гэсэн үндсэн гурван чиглэлд нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайлбал, боловсролыг дэмжих бодлогын хүрээнд үйлдвэр, уурхайн нөлөөллийн бүсийн сумд буюу Өмнөговь аймгийн Гурвантэс, Дорноговь аймгийн Даланжаргалан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад сургууль, цэцэрлэг байгуулжээ. Мөн 1998 оноос хойш чанартай боловсролыг дэмжин оюутан залуусыг гадаадын болон дотоодын их дээд сургуульд компанийн нэрэмжит тэтгэлгээр суралцуулж,нийт2.1 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

7 replies on ““Монголын Алт” (МАК) ХХК “Бүтээгч Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *