Categories
мэдээ нийгэм

​24 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ. Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.

ХӨСҮТ-д 160 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 138, хүндэвтэр 20, хүнд, 1, маш хүнд 1 хүн байна. Халдвартын клиникт 167 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 115 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 94, хүндэвтэр 20, хүнд 1, маш хүнд хүн байхгүй. Нийт 163 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Тус эмнэлэг нь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 183 хүн хяналт, тандалтад, улсын I төв эмнэлэгт 7 хүн байгаагаас 4 хүн нь хүнд, 3 хүн нь хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Дотоодын 1,124 халдварыг танилцуулбал:

Улаанбаатар хотод-798 /сүүлийн хоногт 16 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25

Архангайд-3

Сэлэнгэд-217

Дархан-Уулд-45

Говьсүмбэр-4

Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *