Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажилуулахыг хориглосон захирамж гаргажээ. Уг захирамж зургаадугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна. Захирамжинд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн багийн засаг дага нар хяналт тавьж ажиллах аж. Тус аймагт нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож байгаа юм байна.