Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 21 аймгийн үндэсний лиг өчигдөр эхэллээ. Тус лигт нийтдээ 21 аймаг есөн дүүргийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид хүч сорьж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын үндэсний лигийн аварга Архангай, Сүхбаатар багуудаас гадна олон улсын түвшинд эх орноо төлөөлөн Фиба 3х3 мэргэжлийн гранпри, их дуулгын тэмцээнд хүч үздэг шигшээ багийн залуус аймаг аймгийнхаа нэр дээрээс өрсөлдөж байна.
Анх удаагаа дотоод 3х3 төрлөөр лигийн системээр зохион явагдаж байгаа тус тэмцээнийг Хангай, Баруун, Зүүн, Төвийн гэж дөрвөн бүс болгон хувааж өрсөлдөж буй бөгөөд Даваа Лхагва гарагуудад Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд явагдах юм.