Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдын сэтгэлийн илчинд дулаацна DNN.mn

Яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир ах маань өөрийгөө “Би гэгээ түүж яваа л хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Түүн лугаа энэ орчлонд бид бусад хүмүүсийн сэтгэлийн илчинд дулаацаж, үгийнх нь сайханд урамшиж явдаг ажээ. Өнөөдөр хүмүүс уур уцаартай, нэгнийгээ гэх сэтгэлгүй болсон гэх үгс өдөр тутам дуулдаж, цахим орчинд хөвөрч байдаг.

Яах вэ, амьдарч байгаа нийгмийн маань нүүр царай энэ юм чинь яалтай билээ. Түгжрэл, утаа униар, үнийн хөөрөгдөл гээд бидний бухимдлыг төрүүлэх зүйл захаас аваад үй түм байна. Гэвч муугаасаа сайн нь, муухайгаасаа сайхан нь илүү байдаг орчлон шүү дээ. Үргэлж ийм байсан. Хожим ч ийм л байх биз ээ. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад, урьдчилж уучлалт гуйчихад л бүх зүйл амархан болчихдог шүү дээ. Ажлаа тараад харьж явахад гал асуусан залуу баярлалаа гэх, ТҮЦ-ийн худалдагч эгч “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэхэд л сэтгэл сайхан болж, өөрийн эрхгүй инээмсэглэдэг.

Дашчойлон хийдийн хашаанд өнөөдөр /өчигдөр/ өглөө нэг, хоёрдугаар л ангийн болов уу гэмээр хэдэн сөөсгөр охид нэгнийгээ хурдан яваач дээ, ямар удаан юм бэ, яг л эмгэн шиг гэх зэргээр дуудан инээлдэв. Эмэгтэй хүүхдүүдийн дуу цаанаасаа адтай байдгийг ч хэлэх үү, тэдний дуунаар хийдийн хашааны тагтаанууд дэрхийн ниснэ.

Гэтэл хүрд эргүүлж явсан хоёр эмээ тэднийг харснаа өөр хоорондоо жуумалзан “Мондинуудыг, эмгэн шиг гэнэ үү” гэв. Тэгэхэд нь охидоос илүү эмээ нарт хайр хүрсэн юм. Учир нь эмээ нар охидод уурласангүй. Харин ч өхөөрдөн инээж байна. Энэ чинь л бид нэг нэгнээсээ авч буй гэрэл гэгээ, сэтгэлийн гал шүү дээ.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ DNN.mn

Татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусдаг. Авсан бараа, үйлчилгээ, жишээлбэл, хайрцаг шүдэнзэд ч хүртэл бүх төрлийн татвар шингэдэг. Өнөөдөр Монгол Улсад нэг бараанд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид очиж байна вэ? Энэ талаар эдийн засагчдаас тодрууллаа.

Б.Лхагважав: НӨОАТ бол эцсийн хэрэглэгч шууд төлдөг татвар


-Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ?

-Ямар нэгж бүтээгдэхүүнээс шалтгаална. Ер нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар (НӨОАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), гаалийн татвар, онцгой албан татвар, нийгмийн даатгал орно доо.

-Та талхан дээр жишээ болгоод тайлбарлаж өгөхгүй юү?

-Та 2200 төгрөгөөр талх авлаа. Та 2000 төгрөгийн өртөгтэй талх авангуут дэлгүүрийн касс дээр 200 төгрөгийн НӨОАТ төлж байгаа юм. НӨОАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг шууд татвар. Тухайн дэлгүүр таны төлсөн НӨАТ-ыг гурав хоногийн дотор НӨОАТ-ын сан руу шилжүүлэх үүрэгтэй. Талхны өртөг үнэ 2000 төгрөгөөс талхны үйлдвэр 300 төгрөгийн ашиг

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

Ж.Дэлгэрсайхан: Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зараад, эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг


Монгол Улсын татварын ачаалал хэр өндөр вэ?

-Хүмүүс татварын талаар янз бүрээр л ярьдаг. Татварын ачааллыг тооцсон олон улсын судалгааг харвал, Монгол Улс гайгүй хөгжиж байгаа орнууд дотроос хэт өндөр татварын дарамттай улс хараахан биш. Бид 2007 онд дөрвөн 10-ын систем гэдэг юм руу орсон. Орлогын, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх татвараа 10 орчим хувь болгосон. Энэ хүрээнд харвал Монгол Улсын татварын нийт ачааллыг би нэг их өндөр гэж үздэггүй. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага. Хөгжиж байгаа орнууд дотроо арай жаахан өндөр татвартай улс.

-Иргэдийн дунд нэгж бүтээгдэхүүнд түгээлтийн, зар сурталчилгааны гэх мэт маш олон татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг гэсэн ойлголт түгээмэл. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Татварын нийт ачааллыг тооцож байгаа нь заримдаа өрөөсгөл харагддаг. Өнөөдөр ХХОАТ, НӨАТ, нийгмийн даатгал гээд Монгол Улсад байгаа бүх татварыг нэмээд 40 гаруй хувийн татвартай

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

байна гээд ярьдаг. Үүнийг шууд хэрэглэгч дээр ирж байгаа татварын дарамт гэж ойлгоход хэцүү. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, зардаг. Эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг. Тэгэхээр нийт үр дүнгээр тооцогдож байгаа зүйл биш бөгөөд хэрэглэгч дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дарамт тэр чигээрээ ирчихэж гэж ойлгох нь бас хэцүү. Саяны хэлсэн 10 хувийн татвараас хэрэглэгчид ногдох хувь дээр ХХОАТ, НӨАТ гарцаагүй нэмэгдэж ирж байна. Ерөнхийдөө 20 гаруй хувийн татварын дарамт байна гэсэн үг.

-Нийгмийн даатгалын шимтгэл татвар мөн, биш гэж маргах тохиолдол цөөнгүй гардаг. Нийгмийн даатгал төлөх хүсэлгүй иргэд ч олон байна. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйл татвар хараахан биш. Түүний зүй ёсны зорилго тухайн иргэн өөрийнхөө ирээдүйн баталгааг хангахад зориулж байгаа хуримтлалын хэлбэр юм л даа. Нийгмийн даатгал бол тухайн иргэн зүй ёсны дагуу бүрэн өсгөөд, буцаагаад авах ёстой мөнгө. Гэхдээ өнөөдөр манайх хуримтлалын тогтолцоонд хараахан бүрэн шилжиж чадаагүй. Нийгмийн даатгал иргэндээ зөв үйлчилдэггүй, хүний амьдралын баталгааг хангахуйц хэрэгсэл болж бүрэн чадахгүй байгаа юм. Тиймээс иргэд бидний төлж байгаа татвар дарамт юм байна гээд, зарим нь төлөх хэрэг байна уу гэж яриад байх шиг санагддаг.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.11.03 / Ням гариг

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.40-17.31
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 3, Адъяа гараг. Билгийн тооллын 2, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:40-17:31. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -9…-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуугийн вакцинд 144 мянган иргэн хамрагджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг  зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахь удаагаа чуулна DNN.mn

Энэ онд тохиож буй Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэх хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган 2024 арга хэмжээг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран зохион байгуулна.


“Чингис хаан” үндэсний музейд арван нэгдүгээр сарын 04-ний өдөр болох тус чуулганы үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэж, “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулах юм.  

Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт гурав дахь удаагийн чуулганаараа 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэнэ.

Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хуралд сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөлаймагдүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөлтөрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцох аж. 

“Эмэгтэй парламентчдын чуулган”-ыг 2022, 2023 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөлтэй хамтран  зохион байгуулж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны үнэ өмнөх сараас 2.8 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны эхний есүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Их Сургуулийн Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.

“Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” чиглэлээр таван жилийн хугацаанд нийт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх зорилготой уг хөтөлбөрт өнгөрсөн жил 20 эмч, мэргэжилтэн амжилттай хамрагдсан бол энэ жилийнх буюу 2 дахь ээлжийн эмч, мэргэжилтэн тун удахгүй зорих гэж байна.

Уулзалтын үеэр Т.Мөнхсайхан хөтөлбөрт оролцохоор шалгарсан залууст баяр хүргэж амжилт хүсээд “Бидэнд салбарынхаа хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлага бий. Хамгийн гол нь богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд хүн бүрийн хичээл, зүтгэл хэрэгтэй. Хэн нэгэн сайд, дарга солигдоод энэ салбарын асуудал шийдэгдчихгүй. Энэ салбарт хүчин зүтгэж буй 66 мянган эмч, эмнэлгийн ажилчид бүгд хүчээ нэгтгэж байж, амжилтад хүрнэ. Та бүхэн бол үүний эхлэлийг тавих хүмүүс шүү.
Манай улсын иргэдийн эрүүл мэнд сайнгүй байгааг та бүхэн сайн мэднэ. Жил ирэх бүр хүн амын өвчлөл нэмэгдэж байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлаа хэрхэн зохион байгуулах, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчнөө яаж эмчилдэг болох зэрэг олон чухал асуудал дээр та бүхний оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбар удирдлага менежментийн тал дээрээ дутагдалтай ажиллаж ирсэн тал бий. Цаашид энэ мэтчилэн анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Харвардын Анагаах ухааны их сургуулийн эрүүл мэндийн салбар дахь манлайлал сэдэвт хөтөлбөр нь Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын эмч, мэргэжилтнүүдэд тусгайлан зориулсан сургалт бөгөөд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болох өвчний чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт, удирдлага зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд манлайлагчдыг бэлтгэдэг юм.

Тиймдээ ч сургалтын хөтөлбөртөө  стратегийн удирдлага, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн удирдлага болон тооцоолол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага, эмнэлгийн мэдээлэл технологи, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал зэрэг өнөөгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай чиглэлүүдийг багтаажээ.


Хөтөлбөрийн хугацаанд оролцогчид 2 удаагийн семинарт биечлэн оролцох бөгөөд төгсгөлтийн семинарыг Харвардын анагаах ухааны их сургууль зохион байгуулах аж.

Categories
мэдээ үндэсний-бөx

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан эхэллээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болж байна. 

Уг барилдаанд зодоглохоор нийт 189 бөх бүртгүүлжээ. Тодруулбал,

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс

2. у.ав Оргихын Хангай

3. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон

4. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

5. у.з Мөнхсайханы Өсөхбаяр

6. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

7. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

8. у.з Сүхбаатарын Сүхбат

9. у.х Нацагсүрэнгийн Золбоо

10. у.х Алтанбаганын Цацабшир

11. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

12. у.х Лхагваагийн Лха-Очир

13. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

14. у.х Ганцогтын Бадрах

15. у.х Эрдэнэбатын Даш

16. у.х Хүрэл-Очирын Гантулга

17. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ

18. у.х Баянзулын Цэдэнсодном

19. у.н Чинчулууны Батчулуун

20. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр

21. у.н Болдбаатарын Батжаргал

22. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

23. у.н Шоовдорын Дарханбат

24. у.н Дашзэвэгийн Амаржаргал

25. у.н Батбаярын Даваа-Очир

26. у.н Насанцогтын Баярбаатар

27. у.н Төрмөнхийн Дүгэрдорж

28. у.н Батжаргалын Лхагвадорж

29. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

30. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан

31. у.н Энхтүвшиний Батмагнай

32. у.н Дамдины Тогтохжаргал

33. у.н Бүрнээгийн Баянмөнх

34. у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал

35. у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул

36. а.а Намсрайн Баттүвшин

37. а.а Ганболдын Өсөхбаяр

38. а.а Нямдоржийн Өсөхбаяр

39. а.а Мальш Еркебулан

40. а.а Өрнөхбаярын Сүхбат

41. а.а Цогтоогийн Мөнхбаяр

42. а.а Ерболат Көптилек

43. а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн

44. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

45. а.а Ганпүрэвийн Ганбаатар

46. а.а Хангайн Наранбаяр

47. а.а Галбадрахын Мөнхбаяр

48. а.а Батчулууны Хашбат

49. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

50. а.а Баттулгын Нямсамбуу

51. а.а Баасандоржийн Бадрал

52. а.а Энхтөрийн Баасанжав

53. а.а Насан-Очирын Намнансүрэн

54. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ

55. а.а Бат-Очирын Гончигтавхай

56. а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр

57. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал

58. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож

59. а.а Алтанхуягийн Нармандах

60. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс

61. а.а Тулгаагийн Сүрэнжав

62. а.а Батсуурийн Бат-Орших

63. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

64. а.а Цэвээнпүрэвийн Адъяа

65. а.а Даваасүрэнгийн Аззаяа

66. а.а Чинбатын Алтангэрэл

67. а.а Доржсүрэнгийн Батсүх

68. а.а Будаагийн Батсайхан

69. а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш

70. а.а Мягмарцэрэнгийн Гантулга

71. а.а Доржготовын Батбаатар

72. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй

73. а.а Хүрэлбаатарын Болдбаатар

74. а.а Жаргалсайханы Алтаншагай

75. а.а Гүрзулын Ганцоож

76. а.а Уламбаярын Батцоож

77. а.а Мөнхбаярын Баасанжав

78. а.а Ганжуурын Цоггэрэл

79. а.а Дэмчигийн Урианхай

80. а.а Дашренчингийн Дэмиддорж

81. а.а Цогтбаярын Мөнхбаяр

82. а.а Даваадоржийн Эрдэнэтулга

83. а.а Доржийн Ням-Очир

84. а.а Эрдэнээгийн Буянтогтох

85. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа

86. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр

87. а.а Төмөрбаатарын Баттогтох

88. а.а Мөнхбатын Цэрэн

89. а.а Баасангийн Шаравдорж

90. ц.а Дэлгэрийн Цэрэнням

91. а.а Нэргүйн Дэмбэрэлцэрэн

92. а.а Чулуунбатын Бямбадорж

93. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл

94. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй

95. а.з Жавзандуламын Хатанзоригт

96. а.з Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

97. а.з Даваадагвын Дарханбаатар

98. а.з Халтарын Бөхбаяр

99. а.з Мөнхбатын Жамсрандорж

100. а.з Тоочингийн Батсүрэн

101. а.з Мишигдоржийн Лувсандорж

102. а.з Гармаагийн Бат-Эрдэнэ

103. а.з Жаргалсайханы Жавхлан

104. а.з Цогтбаярын Хашбат

105. а.з Чулуунбатын Даш

106. а.з Төмөрсүхийн Дэчинжүрмэд

107. а.з Даваанасангийн Төртогтох

108. а.з Эрдэнэбаярын Мөнхболд

109. а.з Батболдын Тожил

110. а.з Батсайханы Адъяасүрэн

111. а.з Сугирын Доржпалам

112. а.з Отгонбатын Баяржаргал

113. а.з Лхагвын Сайханбилэг

114. а.з Амарбатын Баянмөнх

115. а.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

116. а.з Оргилсайханы Доржсамбуу

117. ц.х Дашийн Төрбаяр

118. а.х Оргодолын Үйтүмэн

119. а.х Эрдэнэбатын Лхамхүү

120. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу

121. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан

122. а.х Буян-Өлзийн Амар-Амгалан

123. а.х Болдбаатарын Одсүрэн

124. а.х Нямжавын Ширчинхүү

125. а.х Батцэнгэлийн Сайнбаяр

126. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр

127. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр

128. а.н Батхуягийн Адъяасүрэн

129. а.н Цэнд-Аюушийн Саранзолбоо

130. а.н Батсүхийн Баатарболд

131. а.н Мейромбек Бекежан

132. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг

133. а.н Батмөнхийн Лхагва-Очир

134. а.н Сумъяабээсийн Бат-Орших

135. а.н Ганбатын Ганзориг

136. а.н Өлзийбаярын Даваацэрэн

137. а.н Жамъяншаравын Баярдамба

138. а.н Базарсадын Отгонцоож

139. а.н Баттулгын Дашдаваа

140. а.н Энхмэндийн Өлзийсайхан

141. а.н Эрдэнэбатын Дарамсэнгэ

142. а.н Батсүхийн Эрдэнэбуян

143. а.н Алтангэрэлийн Батхүү

144. а.н Улаандалайн Цэндпүрэв

145. а.н Баянмөнхийн Төрмөнх

146. а.н Пүрэвсүрэнгийн Авирмэд

147. а.н Болдын Лхамдорж

148. а.н Нацагдоржийн Даваадорж

149. а.н Санжсүрэнгийн Амарсанаа

150. а.н Батбаатарын Төгссайхан

151. а.н Батдоржийн Батжаргал

152. а.н Сугирын Лундаа

153. а.н Бямбаагийн Билгүүнтөгс

154. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ

155. а.н Хадбаатарын Нямдорж

156. а.н Батжаргалын Бадрангуй

157. а.н Батбаатарын Баянсайхан

158. а.н Баярсайханы Батзориг

159. а.н Оюунсурталын Эрдэнэсайхан

160. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан

161. а.н Хүрэлбаатарын Балжинням

162. а.н Төрбатын Мягмаржав

163. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

164. а.н Мухтар Бердаулет

165. а.н Дамжингийн Ядамсүрэн

166. а.н Өнөрбаянгийн Шийрэв

167. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ

168. а.н Дүгэрсүрэнгийн Дашням

169. а.н Батхуягийн Гончигсүрэн

170. а.н Болорын Бадрал

171. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн

172. а.н Анхбаатарын Хишигдорж

173. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва

174. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ

175. а.н Төмөрбатын Мөнхбат

176. а.н Отгонбатын Бат-Эрдэнэ

177. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ

178. а.н Оюунчимэгийн Пүрэв-Очир

179. а.н Түдэвдагвын Пэрэнлэйжамц

180. а.н Айдис Айбек

181. а.н Баярцогтын Мөнхзориг

182. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа

183. ц.н Батхүүгийн Бат-Эрдэнэ

184. а.н Ганбаатарын Өнөрбат

185. а.н Гончигсүрэнгийн Батзориг

186. а.н Довдоны Сумъяабазар

187. а.н Мөнхбатын Сумъяабазар

188. а.н Содномжамцын Бат-Эрдэнэ

189. а.н Нэргүйбаатарын Уугангэрэл нарын бөхчүүд бүртгүүллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Эрхэмсэг ноён  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Эрхэмсэг ноён  Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан,

Эрхэм хүндэт Монгол Улсын 7, 8 дахь удаагийн Их Хурлын дарга, Монгол Улсын

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар,

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо.

Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.

Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм. 

Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.

Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.

Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.

Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.

 “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.

Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм.

Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна. 

Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.

Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.

Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье.

Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Баярлалаа.