Аргын тооллын 9 сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 8, Эрхтэний тэнгэрт одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6:24 цагт мандаж, 19:13 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. Модон хохимой өдөр
Month: September 2024
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруунаас секундэд 8-13 метр, бусад нутгаар баруунаас өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +0…+2 градус, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэлт хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяр “Улаанбурхны вакцин хийлгэснээс хойш сарын дараа томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой” хэмээв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Говьсайха “ХОТ бол Хүндээ ээлтэй, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн цогц бодлогын нийлбэр юм” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
АН-ын удирдлагууд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Яруу найрагч ба энэ хорвоо“ нийтлэл хэвлэгдлээ.
НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгс “Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон” гэв.
Цагдаагийн ахмад А.Итгэлт “Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй” гэлээ.
Арын нүүр: Нэр дэвшигчдийг өдөр тутмын сонин л таниулж өгдөг
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Эл зам нь үйлдвэрлэлийн бүс тул иргэд, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү явган хүний зам хийж байгаа юм. Тус явган зам нь 2750 ам метр талбайг хамарч буй. Явган зорчигчдын алхах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ” гэв.
Баянгол дүүргийн Хувьсгалчдын гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын 1 дүгээр хэсэг буюу Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны авто зам хүртэлх хэсгийн засварын ажлыг хийнэ.
2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлана.
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Дэлхийн 197 орны төлөөлөл оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн 10 тамирчин оролцох гэж байна. Тодруулбал,
Эрэгтэй.
- 1-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Ганзоригийн Амартүвшин. 19 настай
- 2-р ширээ. FIDE мастер (FM) Сумъяагийн Чингүүн. 19 настай
- 3-р ширээ. FIDE мастер (FM) Эрдэнийн Баасансүрэн. 21 настай
- 4-р ширээ. Олон улсын хэмжээний мастер (IM) Мөнхдалайн Амилал. 18 настай
- 5-р ширээ. FIDE мастер (FM) Хуягцогтын Итгэлт. 20 настай
- Эрэгтэй шигшээ баг дундаж чансаагаараа 64-р байрт бичигдэж байна. Харин эмэгтэй баг дундаж чансаагаар 162 орноос 28-рт бичигдэж байна.
Эмэгтэй.
- 1-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Төрмөнхийн Мөнхзул. 22 настай
- 2-р ширээ. Эмэгтэй олон улсын хэмжээний мастер (WIM) Батхуягийн Мөнгөнтуул. 37 настай
- 3-р ширээ. Эмэгтэй Их мастер (WGM) Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ. 24 настай
- 4-р ширээ. Эмэгтэй FIDE мастер (WFM) Эрдэнэбаярын Хүслэн. 16 настай
- 5-р ширээ. Эмэгтэй Дэд мастер (WCM) Бат-Эрдэнийн Мөнгөнзул. 19 настай
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа.
Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц зам болохыг онцлоод иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр товлосон хугацаанд стандартын дагуу чанартай авто зам тавих чиглэл өгөв. Түүнчлэн авто замын ажилтай холбоотой дуусах хугацаа, хийх ажлыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл бүхий самбарыг иргэдийн зорчих урсгалын хажууд байрлуулахыг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
Харин нийслэлийн Замын хөгжлийн газарт тоосжилтыг дарж, өдөр бүр усалгаа хийх хяналт шалгалтыг тогтмол тавих ажил болон зам барих талбайг түрж асгасан барилгын суурь шороог ямар аж ахуйн нэгжийнх болохыг олж тогтоон, тухайн аж ахуйн нэгжээр талбайг чөлөөлүүлэх ажлыг даалгасан юм.
Замын ажлын явцын талаар “Борхойн зам” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Арахад “Тухайн зам нь иргэдийн зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих ажлыг хийнэ. Энэ хүрээнд авто замын суурь хучилтыг аравдугаар сарын 10-нд, өнгөн хучилтыг аравдугаар сарын 20-нд хийж дуусгахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний дараа нэг метр өргөнтэй явган замыг тавьж, арваннэгдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээн хэллээ.
Монголын ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох баримтыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн.
Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой гэж үзэн буцааж шийдвэрлэв.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг үүссэн байгаа юм. Иймд Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийнэ.
Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд бага боловсролын 3, 4 дүгээр ангид туршихаар Боловсролын яам шийдвэрлэсэн юм. Уг хөтөлбөрийг турших төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нэрсийг Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/68 дугаар тушаалын хавсралтаар баталжээ. Эдгээр сургуулиудыг танилцуулж байна.