Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна DNN.mn

Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн дараах 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал,

  • Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ 4”
  • Ч:69б “Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг”
  • Ч:39 “Сансар – 3,4-р хороолол”
  • Ч:38 “ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст”
  • Ч:24б “ТЭЦ 4 – 3,4-р хороолол – Гандан”
  • Ч:24а “Зүрх Уул /Чингэлтэй/ – 3,4-р хороолол /эцэс/”
  • М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”
  • Ч:4 “5 шар – 3,4-р хороолол – Сансарын тойрог”
  • Ч:81 “3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал”
  • Ч:2 “Ч2 Шархад-МУБИС-3,4-р хороолол”
  • Ч:58 “3,4-р хороолол – ТЭЦ-3”
  • Ч:54 “Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт – Баянхошуу”
  • Ч:20а Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ – Геологийн төв лаборатори
  • Ч:21б “Булгийн 19-р гудамж – 3,4-р хороолол – Вокзал

Нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулнаНийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулнаНийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулнаНийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав DNN.mn

Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд  нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.

Тодруулбал айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлагатай байв. Үүнээс 18 дуудлага дээр нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486,5 тн ус соруулж, усанд боогдсон, гэрээ, хашаа нь усанд автсан нийт 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Rain тэргүүтэй Солонгосын к-поп оддын тоглолт Буянт-Ухаа нисэх буудалд болно DNN.mn

“Evandis Entertainment”-аас БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Жун Жи Хун буюу Rain Монголд тоглолтоо хийх талаар бид мэдээлсэн.

Тогтолтын талаар Хотын дарга Х.Нямбаатар “К-поп од, дуучин Rain тэргүүтэй солонгос одод Монголд зохион байгуулагдах фестивальд ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Фестивалийг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.

May be an image of 1 person and text

Categories
гадаад мэдээ

Украин “F-16” онгоцуудаа хүлээн авчээ DNN.mn

Их Британийн “Times” сонин “АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцууд Украинд аль хэдийнэ ирсэн” гэж бичсэн барууны хамгийн сүүлийн том хэвлэл болов.

Тус сонин “Украины Зэвсэгт хүчин ийм зургаан онгоц хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Нидерландаас нийлүүлсэн байна. Дани удахгүй бас нэг багц нисэх онгоц илгээнэ. Украин мөн Бельги, Норвеги улсаас 20 орчим “F-16” сөнөөгч онгоц хүлээн авах ёстой.Европын эдгээр дөрвөн улс Украины Зэвсэгт хүчинд 80 орчим сөнөөгч онгоц нийлүүлэх ч 20 орчмыг нь сэлбэг хэрэгсэлд ашиглах болно” гэж бичжээ. Өмнө нь Британийн “Daily Tele¬graph” сонин “F-16” онгоцууд Украинд байлдааны ажиллагаа явуулж, агаарын довтолгооноос хамгаалахад ашиглагдаж эхэлсэн” гэж мэдээлээд байсан билээ.

Мөн өнгөрсөн лхагва гаригт Украинд “F-16” сөнөөгч онгоцны анхны баг ирсэн тухай анх “Bloomberg” мэдээлж, дараа нь барууны болон Украины бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг баталсан юм. Тухайлбал, Украин барууны холбоотнуудаас анхны “F-16” сөнөөгч онгоцуудыг хүлээн авсан гэсэн мэдээллийг Америкийн “Associated Press” агентлаг “Оросын Агаарын цэргийн хүчнийг амжилттай эсэргүүцэх эхний онгоцнуудаа Украин хүлээн авав. Киевт дор хаяж 130 “F-16” сөнөөгч хэрэгтэй байгаа боловч барууны холбоотнууд Украинд 60 орчим ийм онгоц өгнө гэж амласан юм” гэсэн бол Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис Украинд анхны сөнөөгч онгоцууд ирсэн тухай X сүлжээ (хуучин Twitter)-нд“Украйнд “F-16” ирлээ. Бас нэгэн боломжгүй байсан зүйл бүрэн боломжтой боллоо” гэж бичсэн байна.

Мэргэжлийнхэн АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч нь IV үеийнх бол Оросын сөнөөгч онгоцнууд нь IV+ үеийнх гэж үздэг.Харин Оросууд бид V үеийн онгоцтой гэдэг. Ямар ч байсан “F-16” сөнөөгч нь Оросын онгоцноос хуучин үеийн онгоц юм. Гэхдээ хэргийн гол учир нь эдгээр онгоцнууд ямар орчин үеийн пуужинг агаарт гаргаж чадах вэ гэдэгт байдаг билээ. Иймээс ч тун сайхан Цагаан ордон Киевт “AIM-120C-8 AMRAAM”, “AIM-9X” агаар-агаар ангиллын пуужин, түүнчлэн “AGM-88 HARM”агаар-газар ангиллын радарын эсрэг пуужингууд болон бусад орчин үеийн зэвсгүүдийг Украины“F-16”-д зориулж нийлүүлэх болсон тухай мэдэгдсэн. Энэ нь Оросын харьцангуй орчин үеийн онгоцнууд өөрсдөөсөө хуучин “F-16”-д дээрэлхүүлж Украины хилд ойртож чадахгүй, фронтод гаргаж буй “амжилт”-ынх нь гол үндэс болж буй удирдлагатай бөмбөгнүүдийг санаан зоргоороо хаяж чадахгүй болж байна гэсэн үг. Мөн “F-16”нь дайсны зүгээс нисэн ирж буй пуужин, дроныг устгах чадвар өндөртэй онгоц юм. Бас нэг гол ялгаа нь Оросын онгоцнууд агаарт газрын удирдлагатай холбогдож тус тусдаа байлдааны ажиллагаа явуулдаг.
Харин агаарт хэдэн “F-16” байсан ч хиймэл оюун ухааны ачаар дайсны олон байг нэгэн зэрэг илрүүлэн онилж, хамгийн ашигтай байрлалд байгаа онгоцны пуужин өөрөө шууд уг байг сөнөөж, пуужин давхардуулж харвахгүй яг нэг онгоц мэт ажиллаж бас өөрсдийгөө Оросын онгоцноос илүүтэй хамгаалах чадвартай байдаг явдал юм. Энэ бүхэн Оросууд Украины фронтод агаарын ноёрхлоо алдахад тун ойртож буйг нотолж байна. Харин АНУ энэ онгоцонд зориулан яг ямар зэвсэгнүүд өгсөн нь удахгүй болох фронтод өрнөх үйл явдлуудаас тодорхой харагдах болно.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт эхэллээ DNN.mn

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг.

Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр , хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна.

Уг форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хотын ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно. Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж, миний бие хотын дарга болсноос хойш багахан хугацаанд нийт 60 гаруй хуулийн төслийг санаачлан, боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлууллаа. Нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болоод байсан хууль, эрх зүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад эдийн засгийн таатай орчин бий болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байгаа. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал юм. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, түүнд “Улаанбаатар ба дагуул хот”-ын бие даасан бүлэг оруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ, Дунд гол дагуу 177 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ DNN.mn

Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу нийт 29 аж ахуйн нэгж 370 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэхээс өнөөдрийн байдлаар 94 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Сэлбэ, Дунд гол дагуу 177 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандорж “Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Ривер вилла” хотхон орчимд Дунд голын урсцыг хааж, далан босгож байна гэх мэдээлэл тархсан. Угтаа эл хэсэгт лаг хагшаасыг удаан хугацаанд цэвэрлээгүйн улмаас шугам сүлжээгээ давж, голын урсцыг удаашруулж байсан юм. Иймээс лаг хагшаасыг цэвэрлэж, голын хоёр талаар тэгшлэн хэлбэржүүлэн урсцыг сайжруулах арга хэмжээ авч буй. Лаг хагшаасыг тэгшлэх, голын ёроолын хэвгийг гаргах, даланг хэлбэржүүлэх ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна. Цэвэрлэгээ хийсэн эхний байршлуудад голын хайрга гарч, угаагдан өнгө нь сэргэхээс гадна далан хэлбэржүүлсэн байршлуудад ургамал ургаж байгаа нь ажиглагдсан” гэв.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд 163 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Энэхүү далан суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны аюулаас хамгаалдаг. Иймд гол усаа бохирдуулахгүй, элдэв хог хаягдал хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.

Categories
story-news

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 50 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ DNN.mn

Наймдугаар сарын 1-нээс нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр хүлээн авч эхлээд буй. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 50 590 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээсэн байна. Тодруулбал,

  • Хоёр настай 11 132
  • Гурван настай 12 454
  • Дөрвөн настай 13 325
  • Таван настай 13 675 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ.

Түүнчлэн E-MONGOLIA цахим системээр хүсэлт илгээх боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас зөвлөлөө.

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:

  • Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
  • Баянгол: 7611-9595
  • Баянзүрх: 7010-4005
  • Сүхбаатар: 7011-1606
  • Сонгинохайрхан: 7017-1110
  • Хан-Уул: 11-342470
  • Чингэлтэй: 11-315442
  • Багануур: 7021-3815
  • Багахангай: 7049-1017
  • Налайх: 7023-3008
Categories
story-news

З.Оюундэлгэр: Өсвөр насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нурууны суулт илэрч байна

З.Оюундэлгэр: Өсвөр насны хүүхдүүдэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нурууны суулт илэрч байна

Categories
story-news

Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй

Ж.Баярмаа: Хүний эрхийн зөрчлийн талаар олон нийт шуугиад, төр нь нүдээ аниад өнгөрөөдөг байж болохгүй