Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: ОУХМ О.Есүгэн VII байрт шалгарлаа DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадмын буудлагийн 50 метрийн урт буун дасгалын финалын шатанд ОУХМ О.Есүгэн өрсөлдөж, 407.6 оноогоор 7-р байрт шалгаран Монголын буудлагын спортын түүхэн амжилт үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд үер буужээ DNN.mn

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 61-62 км-т үер бууж замын далан, хөвөө , хучилт угаагдлаа.

 Зам хариуцагч Төв АЗЗА ТӨХК замын үзлэг хийж, засварлахаар шуурхай ажиллаж байна.

Жолооч та бүхэн хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

May be an image of 1 person, car, road and text

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хутга гаргаж, бусдыг айлган сүрдүүлсэн гадаадын иргэнийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд “Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна хууль үйлчлэхгүй гээд эд нар бүр даварч дууслаа шүү” гэх мэдээлэл тархаад байсан.

Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний 16:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс Монгол Улсад оршин суух ОХУ-ын иргэн Ф.П.В /51 настай/-г цагдаагийн алба хаагчид олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад айлчилна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй уулзана.

Тус айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал юм.

Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн нөлөө бүхий гишүүн Бүгд Найрамдах Филиппин Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад тус айлчлалын гол зорилго оршиж байна

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар 10.8 сая тонн нүүрс худалдаалав DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны эхний хагас жилийн байдлаар  Монголын Хөрөнгийн Биржээр 27 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 10.8 сая тонн нүүрсийг биржээр худалдааллаа.

Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 95 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.9 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.

Categories
мэдээ улс-төр

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар 02-04-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Швейцарын Холбооны Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Виола Амхерд Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хоёр улс 1964 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай юм.

Categories
мэдээ нийгэм

Хатагтай Жун Сук Пак Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жун Сук Пак нь Зүүн Хойд Азийн дарга нарын форумд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ, “Форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч зохион байгуулж байгаад баярлаж байна. Манай “We go smart cities champions” нь Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага бөгөөд хүн төвтэй, ухаалаг хотыг хөгжүүлэх төслийг санаачилсан. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу “DX” үеийн зорилтот бүлгийг хамруулах, ухаалаг хотын загвар, төслүүдийг хөгжүүлэн дэмжих зорилготой” гэлээ.

Ташрамд дурдахад, хатагтай Жун Сук Пак монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Дэ Жангум” кинонд их хатны дүрийг бүтээж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам-2024” наадам маргааш эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадмыг Хүй долоон худагт наймдугаар сарын 3, 4-нд зохион байгуулна.

“Даншиг наадам- Хүрээ цам 2024”  шашин соёлын наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 60-63 дахь км эвдэрчээ DNN.mn

Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар өчигдөр үргэлжлэн орсон борооны үеэр А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 дахь км эвдэрчээ.

Борооны үеэр уулнаас үер бууж, 2 төмөрбетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдан, хажуугийн шуудуу, хажуу налуу угаагдсан байна.

Уг замыг хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК тухайн замд үзлэг шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авч байна.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

Улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсын олимпийн энгэрийн тэмдгийг бэлэглэжээ DNN.mn

Өнөөдөр улс улсын шилдэг тамирчдад Монгол Улсынхаа Олимпийн энгэрийн тэмдгийг бэлэглэжээ.

Энэхүү энгэрийн тэмдэгтэд тухайн улс орны онцлог шингэсэн бөгөөд Парис-2024 зуны Олимпод зориулж урласан юм.

Мөн Парис хотод байрлах “Mongolia House”-аар зочилж байгаа тамирчид, спорт сонирхогчид, бусад төлөөллүүдэд талархсанаа илэрхийлж, Монгол улсад аялахаар ирэхэд нь халуун дотноор хүлээж авах болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлжээ.