Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх наймдугаар сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.














Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр хална.

2024 оны наймдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 06-наас 2024 оны наймдугаар сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийнхний салхийг хагалж барилдана DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн наадмын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ.

Сонгомолын 60,130кг бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кгд дэлхийн шилдгүүд өрсөлдөнө.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 68 кгд тэмцээнээ эхлүүлэх нь. Энэ жинд Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таарав. Ялбал Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай! Киргизын бөх Токио-2020 олимпийн наадамд манай бөх С. Батцэцэгийг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бид яаж амьдраад байна аа… DNN.mn

Хилийн дээс алхсан хүн бүрийн амнаас “…бид яаж амьдраад байгаа юм бэ. Энэ хүмүүс яаж амьдраад байна аа…” гэдэг үг нийтлэг гардаг. Адаглаад урагшаа Замын-Үүдээр хил гарч Эрээн ороход л уулга алдаж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчиндоо дургүй нь хүрсэн монголчууд олон. Бүр цаашлаад Бээжин, Шанхай, Сингапур, Солонгос, Япон, Америк гэж явбал бүр ч урам хугарч, яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болино. Бидний зарим нь муу хэлээд, муухайг нь гайхаад байдаг Станы орнууд ч Монголоос хол тасархай хөгжилтэй улсууд болцгоосон байна. Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Узбекистаны нийслэл Ташкентад л гэхэд улаанбаатарчуудын мөрөөдөл болсон метро хэд хэдээрээ байх шиг. Дэлхийд дампуурлаа зарласан Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбо нь Улаанбаатар хотыг бодоход Өмнөд Азидаа дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн орнуудын тоонд ордог. Энэ мэт амьдрах орчин, бизнес хийх боломж, амьжиргааны түвшин гээд бүх зүйлээрээ Монгол Улс дэлхийгээс алсарсаар байна.

Улаанбаатар хот нэгэн цагт Азийн цагаан дагина гэж хэлэгддэг байсан тэр үед бүс нутгийнхаа улс орнуудын хөгжилтэй эн тэнцүү алхаж явсан. Гэтэл сүүлийн гуч гаруйхан жилд бидний амьдрал тэс өөр боллоо. Бүс нутагтаа адилхан хөгжиж явсан улс орныхоо хөгжлөөс хэдэн арван жилээр хоцорч, амьдрах орчин, хөгжлийн индексээрээ тэнгэр газар шиг ялгаатай болтлоо өөрчлөгдсөн. Үүнд хэн буруутай вэ. Хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Хэн хариуцах байсан бэ. Мэдээж Монголын төр. Улс орны хөгжлийн бодлогыг төр, засаг нь тодорхойлж явдаг. Тэр дундаа ард түмний төлөөлөл болж төр түшилцэн, төрийн бодлогыг тодорхойлж явсан үе үеийн улстөрчид үүнд хариуцлага үүрэх ёстой. Өдийг болтол хэн ч хариуцлага үүрч байгаагүйгээс болж Монгол Улсын хөгжил дампуурлаа зарласан улсаас ч долоон дор явж байна. Хөгжлөөрөө бусад улс орноос хол хоцорсон, улс оронд нь шударга ёс алдагдсан, авлига, хулгай гаарсан ийм нийгмийн иргэдийнх нь амьдрал яаж олигтой байх билээ. Төр засгийн царай харалгүйгээр өөрсдөө ажил, хөдөлмөрөөрөө сайхан амьдаръя гэж хичээгээд ч гадаад орнуудын иргэд шиг хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа нь үнэн.

Эх орондоо сайхан амьдарч байна гэж бодож байгаа хүн цөөнгүй байгаа л байх. Яг ийм бодолтой хүмүүс гадагшаа хэд хэдэн улс орноор аялаад ирэхдээ өөрсдийнхөө амьдралыг бодитоор үнэлж, харьцуулж боддог. Сайхан амьдарч байна гэж бодсон хүмүүсийн ихэнх нь татварын дарамт, төрийн хяналт, шалгалт, хүнд суртал гээд байгаа орчиндоо бүх талаараа дасан зохицсон байдаг нь харамсалтай. Монголд бизнес хийгээд ашигтай ажиллах хүртлээ хэдэн арван саад бэрхшээлийг даван туулдаг гэдэг үг бий. Нэг үгээр хэлбэл, ашигтай ажиллах, амжилттай явахын тулд тухайн хүнээс асар их биеийн болон сэтгэл санааны хүнд хөдөлмөр зарцуулагддаг байна. Гэтэл бусад улс орнуудын иргэдэд нь бизнес хийх сонирхол, зорилго чиглэл нь тодорхой байхад л ашигтай, амжилттай ажиллах боломж нь бүрдэж эхэлдэг. Ийм улс оронд иргэн хүн ажил хийж сайхан амьдарна гэдэг зарчмыг төр нь бодлогоор дэмждэг бол манайд эсрэгээрээ ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно гэх хандлагыг төр нь бодлогоор дэмжиж ирж.

Үүнд л Монгол төрийн бодлогын гол алдаа байна гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэн байх. Нөгөөтэйгүүр монголчууд цөөхүүлээ. Гэхдээ Монгол туургатан олуулаа. Дэлхий даяар нийт 10 гаруй сая монголчууд бий гэдэг. Өмнөд Монгол, Тува, Буриад, Халимаг гэх мэт. Гэтэл эдгээр монголчууд Монгол нутагтаа, Монголдоо амьдрахаас төвөгшөөдөг. Монголд амьдрах хэцүү, та нар харин яаж амьдраад байгаа юм бэ гэж биднээс асуудаг. Үнэхээр Монголд сайхан амьдрах боломж нөхцөл нь байсан бол тэд юу гэж хүний нутагт, элгэн саднаасаа хол тархан амьдрах билээ дээ. Өргөн уудам нутагтай атлаа өтгөн шингэн нь дүүрсэн алга дарам газарт утаандаа угаартаж, өтөндөө баригдан амьдарч байна.

Мэдээлэл, технологийн эрин зуун хүчээ авч, аж үйлдвэржилт, хиймэл оюун ухаан зэргээр дэлхийн улс орнууд нэгэнтэйгээ өрсөлдөж байхад монголчууд модон жорлонгоосоо салаагүй байна. Бид үнэндээ ингэж амьдармааргүй байна. Монголчууд бид Катар, Макао, Люксембург, Сингапур, Норвеги, Арабын Нэгдсэн Эмиратын иргэд шиг ийм улс оронд амьдармаар байна. Хэзээ болтол модон жорлон, авлига, хулгай, төрийн дарамтан дор хагас дутуу ардчилалтай амьдрах юм бэ.

Шинээр сонгогдсон парламентын гишүүд, хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжилд одоо анхаарах цаг нь болсон.

Эдийн засаг хүнд байна гэж ярих эрх та нарт байхгүй. Гурван сая хүнийг аятай тухтай, сайхан амьдруулах, улс орныхоо хөгжлийг нэмэгдүүлэх боломж та нарт хангалттай байгаа. Хулгайч, авлигачтайгаа бодитой, зоригтой, хатуухан тэмц. Тэмцэх, хариуцлага тооцох эрх дархыг чинь ард түмэн хангалттай олгосон. Та нарт хүч дутна гэж лав байхгүй. Харин сэтгэл, зориг дутаж байгаа нь үнэн. Тиймээс асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ алдаа гаргасан албан тушаалтнууддаа оногдох хариуцлагыг нь тооцоод явцгаа.

Монголд шийдэгдэхгүй уддаг, удсанаасаа болоод мартагддаг зүйл бол авлига, албан тушаалтнуудын хэрэг. Нотлох баримт нь ил тод байхад ч хариуцлага тооцож чаддаггүй болхи, бойтог систем, хандлагаасаа салцгаа. Монгол өнөөдөр олимпоос ганцхан мөнгөн медаль авч байгаагаасаа ичих хэрэгтэй. Ичдэггүй юм аа гэхэд бид бусдаас бүх талаараа илүү гэж худлаа бардамнаж, омогшдогоо больцгоо. Байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, буруу бодлогоо зөв болгож, улс, нийгэм даяараа өөрчлөгдөх цаг нь болсон. Зөв хандлага, зөв бодлого, зөв шийдэл нь байвал улс орон нэг жилийн дотор ч танигдахын аргагүй өөр болсон жишээ олон бий. Хөгжлийн гараанаасаа гарах гээд суугаад байж болохгүй. Босоод алхах хэрэгтэй. Явах хэрэгтэй байна аа, монголчууд аа. Бид яаж амьдраад байна гэх биш, тэд яаж ингэж сайхан амьдарч чадаад байна вэ гэж бодогдтолоо хөгжих боломж бидэнд хангалттай бий.

Categories
story-news

Бид яаж амьдраад байна аа…

Бид яаж амьдраад байна аа…

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

М.Буянбадрах: Шинэ засгийн газар хүнд үйлдвэрээ татварын бодлогоор дэмжих цаг нь болсон DNN.mn

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Сонгууль болж өнгөрлөө. Гурван нам хамтарч ажиллахаар Засгийн газрын Мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа гэсэн. Намууд ямар хөтөлбөр дэвшүүлсэн бэ?

-Хамтарсан Засгийн газраа байгуулсан гурван Нам мөрийн хөтөлбөртөө ингэж тусгасан. МАН өнгөрсөн дөрвөн жил хүнд үйлдвэрлэлийг дэмжих маш сайхан хөтөлбөртэй олон үйлдвэрийг ашиглалтад оруулах байсанч хэрэгжилт маш муу байсан. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах 20 гаруй үйлдвэр хаалгаа барьсан. Шинэ хөтөлбөртөө түүхий эдийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулна. Боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

Ардчилсан нам “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Аж үйлдвэрийн салбарыг экспортын чиг баримжаатай болгоно. Татвар санхүүгийн бодлогоор дэмжинэ.” ХҮН нам “Ашигт малтмалын АМНАТ болон өсөн нэмэгдэх АМНАТ-ийн тооцох аргачлалыг өөрчилнө, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хэлэлцүүлэг өнгөрсөн жил явагдаж байсан яагаад өргөн баригдаагүй юм бол?

-Ашигт малтмалын тухай хууль бол манай улсын хөгжилтэй маш холбоотой суурь хууль. Энэ хуулийг маш олон удаа өөрчлөөд энэ том салбарын хөгжлийг тушаад ГХО-ыг хүлээлтэд оруулсан. Манай улсын 3 том орд л улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж энэ салбарын нүүрийг тахлаж байна. Хуулийн төслийг 4 жил боловсруулаад хэд хэдэн удаа нийтээр хэлэлцүүлсэн боловч салбарынхан хүлээж аваагүй маш их эсэргүүцсэн, хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамнаас хамгаалж чадаагүйгээс өргөн баригдаагүй. Хайгуулын салбар зогсонги байдалд орж, үйлдвэрүүдийн тоо өсөх биш буурч, ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлох бодлого ноёлж ирлээ.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг боловч АМНАТ-ийн дарамт маш их байлаа. Үүнээс болж АМНАТ-ийн өр 2 их наяд гаруй төгрөг болсон. Шинээр байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулиа эрс өөрчилж ГХО-ыг татаж, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг цогцоор нь дэмжсэн хуулийн төслийг энэ ондоо багтааж батлуулах түүхэн хүлээлт үүсээд байна.

-Хөрөнгө оруулагчид ямар асуудлыг сонирхож хүлээж байна?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйгээс хайгуулын салбар уналтад орж улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байгаа, хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгдэхгүй байгаа, өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад үйлдвэр хаалгаа барьж шинэ үйлдвэрүүд хүлээлтэд орсон. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Хүндрэлтэй асуудлуудаа хурдан шийдэхгүй хойшлуулаад хөгжих боломжоо алдсаар байна.

-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмждэггүй бол?

-Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллана, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамдууд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг, жишиг үнэ гэж өндөр үнээр АМНАТ ногдуулдаг, зараагүй металлд АМНАТ ногдуулдаг. 2024 оны УИХ-ын сонсголоор АМНАТ-ийн асуудлыг шийдвэрлэх хугацаатай үүрэг Засгийн газарт өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд ганцхан нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг, баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-өөр дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны 3 сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Т.Энхтүвшин нар хуулийн төсөл өргөн барьсан боловч энэ УИХ руу шилжсэн.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар саналаа хэлнэ үү?

-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 60$ зарсан байхад 100$ зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мөрдөгдөж эхлээд жил гаруй боллоо. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалын жишиг үнийг тогтоож АМНАТ ногдуулдаг эрх зүйн орчинг бий болгож хувийн хэвшлийн компаниуддаа татварын дарамтыг бууруулах боломж их байна. Татварын дарамт буурснаар тэдний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Ямар ашигт малтмалыг баяжуулж, боловсруулж өндөр ашиг олох боломжтой вэ?

-Жоншны нөөцөөр дэлхийд 4-т ордог томоохон тоглогч болох боломжтой. Жоншны хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр экспортолсоор байна. Дөрвөн вагон жоншны хүдэр нэг вагон жоншны баяжмалтай тэнцдэг. Жоншийг баяжуулаад бүтээгдэхүүн болговол 10-80 дахин их үнэлгээтэй бүтээгдэхүүн болгох төсөлтэй залуучууд байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход бас л давхар АМНАТ саад болж байгаа.

Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчдээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж экспортлогч компаниудынхаа өрсөлдөх чадварыг бууруулж, тэд төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Стандарт, хэмжил зүйн газар нүүрс, угаасан нүүрс, Төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандартыг шинэчилсэн боловч Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй хойшлуулсаар байгааг Шинэ Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх боломжоор хангаж ажиллаасай.

 

Ө.Манлай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 1, Их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:34 цагт мандаж, 20:22 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр

Categories
story-news

ТОЙМ: “Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10….+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, +21…+26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сэлэнгэ, Дархан-Уул,
Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Хүний эрх, бизнесийн дарамтгүй орны төлөө бодлогын алхмууд дээр төвлөрч ажиллана” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Улс төр судлаач Б.Ариунбаяр “Монголд англи хэлийг хоёрдогч хэл болгоход хүний нөөцийн асуудал үүсч байсныг Э.Блинкений айлчлалаар шийдчихлээ” хэмээн ярилаа.
  • АЙЛЧЛАЛ: Швейцарийн ерөнхийлөгч Виола Амхердын Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм” хэмээн өгүүллээ.

  • Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Билэгжаргал “Техникийн бодлого улс төрийн шийдэлтэй явж ирсний үр дагаврыг хотоороо амсаж байна” хэмээснийг I болон III нүүрээс уншаарай.
  • “Даншиг Наадам-Хүрээ цам 2024” болж өндөрлөв

ГАДААД МЭДЭЭ: Камала Харрис албан ёсны нэр дэвшигчээр тодров

АРЫН НҮҮР: Ус, агаар, нараар хүүхдээ чийрэгжүүлье


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ