Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ М.Анхцэцэг бэртлийн улмаас 125 кг-ийг амжилттай өргөсөн үзүүлэлтээ хадгаллаа DNN.mn

МУГТ М.Анхцэцэг 10 дугаар байрт шалгарлаа.

Тэрбээр олимпийн наадамд бэртэлтэй оролцсон ч огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ийг амжилттай өргөлөө. Нийт 225 оноогоор олимпийн наадмын 81 кг-ийн жинд 10 дугаар байр эзэллээ.

Манай тамирчинд дахин нэг оролдлого байсан ч бэртлийн улмаас 125 кг-ийг амжилттай өргөсөн үзүүлэлтээ хадгаллаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох наймдугаар сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг наймдугаар сарын 15, 26-нд
  • Асаргааны тэтгэмжийг наймдугаар сарын 15, 26-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 15, 26-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 26-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг наймдугаар сарын 15, 26-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг наймдугаар сарын 15, 26-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг наймдугаар сарын 15, 26-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг наймдугаар сарын 15-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг наймдугаар сарын 26-нд
  • Насны хишгийг наймдугаар сарын 16-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд
  • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд тус тус олгоно.
Categories
мэдээ нийгэм

2024 оны цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээний шалгуур

БШУ-ны сайдын 2024 оны А/115 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулсан “Гүйцэтгэлийн үнэлгээ”-ний үр дүнгээс танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУГТ Б.Сэр-Од амжилттай замаа дуусгаж, 71 дугаар байрт орлоо DNN.mn

МУГТ Б.Сэр-Од амжилттай замаа дуусгаж барианд орлоо.

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн Марафоны төрөлд оролцож буй МУГТ Б.Сэр-Од уралдааны эхэнд бэртэл авсан ч тамирчны тэсвэр тэвчээрийг бидэнд харуулж 2:42:33 цагаар барианд орлоо.

Зургаан олимп дараалан эх орноо төлөөлөн Олимпод эрхээ аван оролцож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах олимпиадын хуваарь DNN.mn

Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах шат шатны олимпиадын хуваарийг батлав.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр таван тамирчин өрсөлдөнө DNN.mn

Өнөөдөр манай улсын 5 тамирчин өрсөлдөнө.

Хөнгөн атлетик-Марафон: 14:00 цагаас МУГТ Б.Сэр-Од 6 дахь Олимпийн наадамдаа эх орноо төлөөлөн, эрхээ аван оролцох гэж байна. Тэрбээр энэхүү амжилтаараа хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн олон удаа Олимпийн наадамд оролцож буй тамирчин болж байна.
Өнөөдрийн чөлөөт бөхийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.
Чөлөөт бөх 62 кг: П.Орхон хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийнэ. Дагах барилдааны эхний өрсөлдөгч Болгарын бөх Дудова Биляна Живковатай.
Чөлөөт бөх 65 кг: “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022”Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Тулга Кубын Вальдес Тобиетай учраа таарав. Дараа нь Гүржийн Дзабисашвили, Арменийн Язген Тенанян нарын ялсантай.
Чөлөөт бөх 76 кг: “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энх-Амарын Даваанасан хүч үзнэ. Түүний хувьд эхний даваанд Нигерийн Ханна А.Рубентэй учраа таарлаа.

Хүндийг өргөлтийн 81 кг-ийн жинд ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпийн наадмын IV байрын шагналт М.Анхцэцэг тэмцээнээ 22:00 цагаас эхлүүлнэ.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: МУГТ М.Анхцэцэг 22:00 цагт өрсөлдөнө DNN.mn

“Парис-2024” зуны XXXIII олимпийн наадам хүндийн өргөлтийн төрлөөр үргэлжилж байна.

Өнөөдөр Монгол Улсыг төлөөлж, дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэг өрсөлдөх юм.

Түүний олимпын амжилтуудаас дурдвал:

-“Рио-2016” олимпын 8-р байр,

-“Токио-2020” олимпын 4-р байрт жагсаж байв.

Мөн 2019 оны ААШТ-ий мөнгөн медаль,

-2016, 2022 оны ААШТ-ий алтан медаль,

-2021 оны дэлхийн аварга,

-2022 оны ДАШТ-ий мөнгө медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас худалдаалж эхэлнэ DNN.mn

Өнөөдрийн байдлаар шахмал түлшний  нөөц бүрдүүлэлт 50 хувьтай байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан.

Харин энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давжээ DNN.mn

Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12-13км-т 2 байршилд зам дээгүүр ус даван, хөвөө угаагдсан байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр говь, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 11-нээс 2024 оны наймдугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.