Categories
story-news

М.Итгэл: Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд төвтэй болно

М.Итгэл: Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд төвтэй болно

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах бүрдүүлэлтэд оролцох ААН-ийн хүсэлтийг энэ сарын 28-ны 16:00 цаг хүртэл хүлээн авна DNN.mn

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн бүртгэл эхэлжээ.

Уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт дараах материалыг битүүмжлэн хүргүүлэх ёстой юм.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны төрөл, хэмжээг тусгах)
  2. Үйлдвэрийн танилцуулга; (Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргах)
  3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу урьдчилсан хяналт шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх;
  4. Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн агуулах нь стандартын шаардлага хангасан, эхэлж авснаа эхэлж зарлагадах зарчмын дагуу зохион байгуулалт хийсэн байх. Агуулах нь нийслэлд байрладаг байх ба хяналт шалгалт хийх боломжтой байх; (Агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулах)
  5. Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож хэрэглэгчээр бүртгүүлсэн тухай Нийслэлийн мал эмнэлгийн газраас тодорхойлолт авсан байх;
  6. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах хадгалах агуулахад халдваргүйтгэлийг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх, хөргүүртэй агуулахаас сорьц авч хадгалалтын нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
  7. Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор батлагдсан ”Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Худалдааны техникийн зохицуулалт”-ын дагуу үйлдвэрийн аргаар махыг бэлтгэж нөөцлөх;
  8. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж нь хонины гулууз махыг 19 кг-аас багагүй, ямааны махыг 17 кг-аас багагүй байхаар махны нөөц бүрдүүлэх;
  9. Мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй гэрээтэй байх;
  10. Зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгсэлтэй байх, (нөөцөлсөн махны худалдан борлуулалтыг нэмэгдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд зориулалтын тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжтэй гэрээтэй байж болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрээг фото зургаар баримтжуулах)
  11. Галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх;

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байрны 3 давхрын 311 тоот өрөө Ажлын хэсгийн нарийн бичигт

Холбогдох утас: 7014-0422, 89061876

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

1184 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү худалдан борлуулсэн этгээдийг илрүүлжээ DNN.mn

Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ.

“Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд”-ийн орчим газар, шорооны ажил хийж байх үедээ иргэн Ц, З, О, Б нарын бүлэг этгээдүүд түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг “А”-д худалдсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
May be an image of money and text
Дээрх этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр мөнгөн зоос /ёншгойт/ 1184 ширхэг, мөнгөн ембүү 29 ширхэг, мөнгөн гулдмай 1 ширхэг, хууль бусаар олсон байж болзошгүй 65.000 ам.доллар, 92.990.000 төгрөгийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа ба их хэмжээний мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26-наас нийтийн тээврийн 1200 орчим автобус иргэдэд үйлчилнэ DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 126 чиглэлд 1,069 автобус явж байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 26-наас нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобусны тоог 110-аар нэмэгдүүлэх аж. Ингэснээр 1,200 орчим нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ.

Мөн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх учраас наймдугаар сарын 26-наас томоохон зах худалдааны төвүүдийг дайран өнгөрч буй нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх юм.

Ингэснээр Дүнжингарав, Хархорин, Нарантуул гэх мэт томоохон долоон худалдааны төвөөр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээнд 805 автобус явах талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 36 сургууль гурван ээлжээр хичээллэнэ DNN.mn

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо энэ хичээлийн жилд 40 мянга орчмоор өсөх урьдчилсан тооцоолол гарчээ.

Нийслэлийн боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатарт 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн байна.

2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих Төрийн айлчлал нь Словени Улсын Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ФОТО: “Хол биш” хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс… DNN.mn

Чөлөөт уран бүтээлч Ч.Ганжавхлан, зурагчин М.Мөнхтүшиг нарын “Хол биш” хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс хүргэж байна.

Тэд баруун аймгаар 20 өдөр аялсан байна. 

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааны болж буй 15 байршил DNN.mn

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, наймдугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулж байна.

үзэсгэлэн.jpg

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Сэлбэ дэд төвд ажиллалаа.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Чингэлтэй дүүрэгт 13 га газар, Сүхбаатар дүүргийн 10 га газраас Сэлбэ дэд төвийн ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж, нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байна. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж байгаа юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд таван дэд төвийг тодорхойлсон бөгөөд түүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна” гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ү.Ганболд: Орон нутгийн сонгуульд хэдэн нам, эвсэл оролцох нь энэ сарын 16-нд тодорхой болно DNN.mn

Орон нутгийн ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ү.Ганболдтой ярилцлаа.


-2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн онцлог юу вэ. Нийслэлийн хувьд хэдэн мандат дээр хичнээн тойрогт сонгууль зохион байгуулагдах вэ?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарласан. Санал авах өдрийг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоосон. Сонгууль зохион байгуулах эрх зүйн акт нь Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухай хууль байгаа. Энэ хуулиар 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Сонгуулийн хуульд заасны дагуу сонгуулийн товыг зарласнаас хойш бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Юуны өмнө 2024 оны тавдугаар сарын 1-нээс өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн мандат, тойргийг тухайн шатны хурлаас тогтоосон.

Нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатыг нийслэлийн ИТХ-ын дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан байгаа. Нийслэл нийтдээ 45 мандаттай. Баянгол дүүрэг зургаан мандаттай нэг тойрог. Баянзүрх дүүрэг гурван мандаттай хоёр тойрог, дөрвөн мандаттай нэг тойрог. Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай хоёр тойрог. Сүхаатар дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог. Хан-Уул дүүрэг зургаан мандаттай нэг тойрог. Чингэлтэй тойрог дөрвөн мандаттай нэг тойрог. Багануур дүүрэг хоёр мандаттай нэг тойрог. Багахангай дүүрэг нэг мандаттай нэг тойрог. Налайх дүүрэг хоёр мандаттай нэг тойрог. Нийтдээ 45 мандат, 12 тойрогтой байхаар шийдвэр гарсан. Хуульд заасны дагуу нийслэлийн хэмжээнд сонгууль зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө НИТХ-аас байгуулсан байгаа. 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Нийслэлийн сонгуулийн хороог есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд есөн дүүргийн сонгуулийн хороодыг сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө байгуулсан. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 12-ноос өмнө дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан гэсэн үг. Дүүргийн сонгуулийн хороод маань дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүн гээд нийтдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ингээд дүүргийн сонгуулийн хороод наймдугаар сарын 12-ноос өмнө байгуулагдсан байгаа.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хэчнээн нам, эвсэл оролцох хүсэлтээ ирүүлсэн бэ?

-Орон нутгийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг СЕХ-ноос баталж хүргүүлсэн. Энэ хуваарийн дагуу нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Наймдугаар сарын 11-ний 24:00 цагаар тасалбар болж, нийслэлийн хэмжээнд сонгуульд оролцох нам эвслүүдийн бүртгэлийг хүлээж авсан. Нийслэлийн хэмжээнд нийтдээ Сонгуулийн хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ ирүүлсэн байна. Хуульд заасны дагуу ээлжит сонгууль болох жилийн зургадугаар сарын 25-наас өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулах ёстой. Төрийн аудитын байгууллагаас улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж ирүүлсэн байгаа. Нийтдээ 18 нам, нэг эвсэл сонгуульд оролцох дүгнэлтийг Нийслэлийн аудитын газраас гаргасан байна. Наймдугаар сарын 11-ндээ багтаагаад НИТХ-ын сонгуульд оролцохоор 15 нам, нэг эвсэл буюу нийтдээ 16 улс төрийн субьект сонгуульд оролцох саналаа хүргүүлээд байна. Мөн сонгуульд оролцох сонгогч иргэдийн шилжих хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн 60-аас доошгүй хоногийн өмнө зогсоодог. Энэ хуулийн зохицуулалтын дагуу нийслэл дэх Улсын бүртгэлийн газраас сонгогчдын шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос эхлэн зогсоогоод байна.

-Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд одоо орон нутгийн сонгуультай холбоотой зохион байгуулалтын ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд сонгуульд оролцохоор саналаа хүргүүлсэн улс төрийн 16 субьектийн бүрдүүлсэн баримт бичгийг хуулийн дагуу нягтлан шалгаж, бид тав хоногтоо багтааж хариу өгөх ёстой. Тухайн нам, эвсэл сонгуульд оролцох эсэх шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хорооноос шийдвэрлэнэ. Мөн есөн дүүргийн сонгуулийн хороодод энэ ажил давхар хийгдээд явж байгаа.

-Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх шийдвэр хэзээ гарах вэ. Сонгуулийн сурталчилгаа хэзээнээс эхлэх билээ?

-Сонгуулийн сурталчилгааны хувьд хуулийн тодорхой зохицуулалттай. Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хүсэлтийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор бид хуралдаад тухайн шатны сонгуулийн хороод бүртгэх эсэх шийдвэрийн хариуг өгөх ёстой. Тэгэхээр наймдугаар сарын 16-ны дотор хариугаа өгнө. Ингээд нам, эвслүүд дотооддоо нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна. Энэ нь наймдугаар сарын 27-ноос эхлээд есдүгээр сарын 2-ны өдрийг дуустал улс төрийн нам эвслүүд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Мөн бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Ингээд нэр дэвшигчдийн баримт бичгийг есдүгээр сарын 2-5-ны хооронд тухайн шатны сонгуулийн хороод хүлээж авна. Долоо хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авч нягтлан шалгаад бүртгэх эсэх тогтоол гаргана. Нэр дэвшин үнэмлэх олгох асуудлыг есдүгээр сарын 26-ны өдөр буюу санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэг өдөр олгоно. Тэр нь есдүгээр сарын 26-ны өдөр байгаа. Энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.