Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цэц “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг янзлах улстөржсөн захиалга авсан уу DNN.mn

Хууль зүйн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр “Цэцтэй холбоотой нэг асуудал байгаа. Цэцэд гомдол мэдээлэл гаргасан хүний өргөдлийг шийдвэрлэлгүй нэг жил, хоёр жил болдог. Зарим улстөржсөн өргөдөл гомдлуудыг аваад хурдан шийддэг. Сүүлдээ бүр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг. Зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, тэгсэн мөртлөө иргэдийнхээ гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тэр процесс нь тодорхойгүй. Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё гэж байгаа юм” гэв. Сайдын энэ үг санаандгүй биш байх. Тийм магадлал өндөр.

Улс төрийн хүрээнд Үндсэн хууль тойрсон нэг зүйл зунжин яригдсан. Тэр нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсныг өөрчлөх тухай юм. Энэ дотроос “Ерөнхийлөгчөөр …зөвхөн нэг удаа сонгоно” гэсэнтэй холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийг нэг удаа бус, хоёр түүнээс дээш сонгогдох эрхийг сунгахтай холбоотой асуудал.

Энэ зун ийм сэдэвтэй олон ч үйл явдал болж өнгөрсөн. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөх иймэрхүү явдал нэлээд болсон.

Тухайлбал Экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын уулзалт наймдугаар сарын 10-нд Их Тэнгэрт болж, тэр уулзалт дээр П.Очирбат, Д.Дэмбэрэл, Д.Бямбасүрэн нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэжээ.

Лав л бидний ярьдгаар улс төрийн хүрээнд ил болжээ. Олны хэлдгээр тамхины цэгийн гол яриа ч энэ болж эхэллээ. Үүнийг УИХ хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн цэц гүйцэтгэх үү гэдэг ойлгомжгүй яваад байсан юм. Харин УИХ-ын чуулган дээр Хууль зүйн сайдын Үндсэн хуулийн Цэцийн талаар хэлсэн үг уг асуудлыг зангилааг тайлчих шиг болов.

Сайд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа бүрэлдэхүүн хэсгийг ч тайлбарлах эрхтэй юм шиг, зарим нэг улстөржсөн үйл ажиллагаан дээр хязгааргүй том эрхтэй юм шиг, захиалга аваад байгаа юм шиг, Үндсэн хууль тойрсон асуудал улам бүдгэрсээр өдийг хүрлээ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг хаана хүрч дуусахыг, ямар шийдвэр гаргаж болохгүй юм бэ, бүрэн эрхийнх нь хүрээ хязгаарыг тогтооё” гэж, экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэж өөрчлөлт хийсэн нь буруу юм биш үү, үүнийг янзалбал яасан юм бэ” гэсэн. Ингэж нэг зүйлийн хоёр талаас яриад байгаа бололтой.

Эндээс Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг УИХ биш Үндсэн хуулийн цэц сунгах нь гэж ойлгогдож байна. Мөн “Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа сонгоно гэснийг экс дарга нарын хэлсэнчлэн янзлах улс төрийн захиалга авсан байх магадлалтай” гэсэн логик ажиглагдаж байна.

Гэхдээ Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хянахгүй, өөрөөр хэлбэл засаж өөрчлөхгүй байх хуультай. Хоёр ч хуулиар хориглосон.

Нэгт: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 1997 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан хуулийн “Маргааны харьяалал” хэмээх 13 дугаар зүйлийн 13.1-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан маргааныг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ”, 13 дугаар зүйлийн 1-ийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” гэсэн байдаг.

Хоёрт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай 1992 оны тавдугаар сарын 8-нд батлагдсан хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” хэмээх 8 дугаар зүйлийн 8.2-т “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана”, 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж заасан.

Эдгээр хуульд “Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийг л хянана” гэсэн тодорхой нэг л агуулга багтсан. Энэ нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахыг хориглосон. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн хоёр дахь заалтын “Зөвхөн нэг удаа”-г өөрчлөхдөө хүрвэл эхлээд дээрх хоёр хуулиар тогтоосон хоригийг арилгаж, түгжээг мултах ёстой болно. Харин яаж?

 

Ажиглагч А.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны тохирол наймдугаар сарын 21-ний 13.00 цагт болно. “ebarimt” аппликейшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэд 2024 оны долдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.

Сугалааны урамшуулалд: 

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авдаг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн цэцэрлэгийн 1-р шатны элсэлтийн хүсэлтийг хүлээн авч дууслаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 104.415 хүүхэд буюу 73.2 хувь нь хүсэлт илгээсэн байна.

2024 оны наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хуваарилагдсан цэцэрлэгийн мэдээлэл таны бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээгдэнэ.

Та “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээг сонгон цэцэрлэгийн мэдээллийг харахаас гадна эцэг эх, асран хамгаалагч цэцэрлэгтээ хамтран ажиллах гэрээг цахимаар хийх боломжтой гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая DNN.mn

Он гарсаар Монгол Улс дахь сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрч, өмнөх оныхоос 200 мянгаар буюу 8.7 хувиар өссөн гэж Datareportal.com цахим хуудас мэдээлжээ. Товчхондоо хүн амын 84 орчим хувь нь интернэт, сошиал хэрэглээний хараат байдалд байна гэсэн тооцоолол байна. Энэ хэрээр манайд тогтож буй нэг хандлага бол сошиалаар ажлаа хийдэг, тэнд гарсан асуудлыг хөөдөг, шийдсэн бол ард түмнээс оноо авдаг улстөрчид, УИХ-ын гишүүд бий болсон. Бараг төр засаг нийтээрээ гэхэд ч болно доо. Олон нийтийн сүлжээнд нэг асуудал дэгдлээ, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд л хөдлөөд эхэлдэг болчихсон. Сонгодог жишээ гэмээр ч юм уу, ковидын үед дөнгөж нярайлсан ээж углааштай эмнэлгээс гарч буй бичлэг сошиалаар түгж, тухайн үеийн Ерөнхий сайд ажлаа өгч байв шүү дээ. Гэхдээ энэ зүгээр Ерөнхийлөгч болох гэсэн жүжиг байсан нь харамсалтай. Тэр үед бүгд л үнэмшээд түрхлэлдээд Ерөнхийлөгч болгож байсан нь үнэн.

Ингээд харахаар манай улстөрчид, УИХ-ын гишүүд ямар вэ гэдгийг монголчууд сайн мэднэ. Мэдээж дунд нь цөөн хэдэн чадварлаг улстөрч бий. Гэхдээ манай УИХ-ын гишүүд дунд өдөр тутмын сонин хэвлэл тогтмол захиалдаг, уншдаг, түүнээсээ сэдэл санаа болгож ярьдаг хүн байдаггүй. Бараг зарим нь сонин гэж юу байдаг тухай гадарладаг ч үгүй. Үүнийг сониныхон бид мэдэлгүй яах вэ. “Сошиал байхад сониноор яах вэ” гэж гэдийж суугаа улстөрч ч өнгөрсөн парламентад байсан.

Монголын улстөрчид ажлаа сошиалаар хийчихдэг болсон. Цахимаар юу шуугихыг анаж суудаг. Асуудал дэгдлээ, шүүрч аваад попордог. Гэвч нарийндаа хэзээ ч нийгмийн, ард түмний амьдралд хэрэгтэй зөв шийдэл байдаггүй.

Харин зөв шийдлийн жинхэнэ эх сурвалж бол өдөр тутмын сонин буюу тогтмол хэвлэл байдаг. Энд мэдээний хурд биш, сэдэв санаа, асуудал, нийгмийн ухамсрын эх сурвалж яригддаг. Үүнийг мэддэг нь маш цөөхөн. Нийгмийн амьдрал, салбарууд, тогтолцоо, системд юу болж, юу болохгүй байгааг шинжлэх ухаанчаар, мэргэжлийн түвшинд экспертүүд сонинд л шүгэл үлээж ярьж байдаг.

Тэр утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаас хамгийн хүчтэй, нөлөөтэй нь тогтмол хэвлэл тодорсоор ирсэн. Үүнийг дэлхий нийтээрээ, ардчилал хэдэн зуун жилийн өмнөөс хөгжчихсөн, төр засаг улстөрчид нь төлөвшчихсөн улсуудын сэтгүүл зүйн түүх харуулдаг юм.

Монгол Улс шатахууны үйлдвэртэй болъё, өөрсдөө тог цахилгаанаа үйлдвэрлэе гэдэг сэдэв санаачилгыг өдөр тутмын сонин л хөндөж, хөдөлшгүй баримт, тоо судалгаануудаар бөмбөгдөж ирсэн. Үүнийг олж уншсан хүмүүс бид ядуу буурай орон юм байна, ямар ч улс биднийг дээрэлхэх юм байна, юм бодох цаг болсон байна гэж санаа аван шуугьдаг юм. Ингээд арга зам, шийдэл эрэлхийлж ярьж эхэлдэг. Ингэж л тогтмол хэвлэл өдөр тутмын сонин нийгмийг аажимдаа залуурддаг. Сошиал шиг өдөртөө попорч, нэг дарга сэтэртэн нь зөв буруу нь үл мэдэх шийд гаргадаггүйгээрээ сонин ялгаатай. Харин хөндсөн сэдэв, асуудлын үр дүн аажимдаа ёс заншил мэт, хэзээнээсээ ийм байсан мэтээр гардаг юм. Эффект нь хурдан гардаггүй учраас олон нийт сонинг үл тоох нь ч бий. Ялангуяа манай поп улстөрчид үүнийг сайн мэднэ.

Уг нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл. Тэд энэ улс үндэстнийг зөв залуурдаж, хөгжүүлэх үүрэг авсан томилолттой хүмүүс. Тиймээс тэд соргог, нийгмийнхээ амьдралыг мэддэг, асуудлыг нь хардаг байх нь наад захын шаардлага. Ийм байхын тулд тэд сэдэв, асуудлыг системээр нь харж хөнддөг тогтмол хэвлэлээ байнга уншиж байх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүдийг өдөр тутмын сонин уншуулдаг болгоё. Сонинд бодлогоо яриулж сургая. УИХ-ын гишүүдээр тогтохгүй туслах, ажлын албаных нь хүмүүст ч тогтмол хэвлэлийг уншуулж хэвшүүлье. Нийгмээ, улсаа томоор нь харж зөв дүгнэж, болохгүй асуудлыг шударгаар ярьж шүүмжилж байх нь улстөрч хүний нэг чухал ажил байх ёстой болов уу. Харин манай зарим улстөрчид нийгмээ битгий хэл өөрийнхөө тухай хоёр өгүүлбэр холбоод ярьчихаж чадахгүй ээрч муураад түмний шившиг болдог тохиолдол байдаг. Энэ нь ерөөсөө сонин гарчигладаггүй, хэвлэлүүд ямар асуудал хөндөж байгааг үл тоодог, саарал ордны гадна ямар амьдрал байдгийг мэддэггүй. Сошиал дээр тавигдсан найруулга муутай гурван өгүүлбэрээр ард түмний амьдралыг төсөөлдөг, туслах зөвлөхүүд нь ч тэгээд сургачихсантай холбоотой.

УИХ-ын гишүүд, төр засаг тогтмол хэвлэлийг уншдаг соёлтой байхын гол ач холбогдол бол асуудлын үндсийг ойлгох л байдаг. Нөгөө талаар уламжлалт хэвлэл, тэр дундаа тогтмол хэвлэл нийгмийн амьдралын толь болж, үргэлж сэдэв санаа асуудлыг хөндөж шийдлийг нь улстөрчдөд хэлж байдгаараа онцлог. Барууны хөгжсөн орнуудад яг ийм соёл бий болоод тогтчихсон. ХБНГУ-д гэхэд тогтмол хэвлэл хамгийн хүчтэй. Мэдээллийн технологийн энэ эрин зуунд уламжлалт хэвлэлийн зах зээл хумигдаж байгаа ч хөгжсөн улс орнууд чухал энэ салбараа унагаахгүй дэмжих бодлого барьдаг. Тиймээс Германд улстөрчид нь, бүр иргэд нь өдөр тутмын сониноо байнга захиалдаг. Уншихгүй байсан ч захиалдаг. Энэ нь ард иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө, ялангуяа дайны хүнд цаг үед ард түмнийг соён гэгээрүүлж, оюун санааг нь чиглүүлж, хүчин мөхөсдөхөөс сэргийлжбайсан тогтмол хэвлэлээ дэмжих нь нийгмийн хариуцлага гэж ухамсарладаг тухай ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Соёл хэвлэл мэдээллийн байнгын хорооны гишүүн Христиане Шендэрлэйн саяхан манай улсад айлчлахдаа онцлон тэмдэглэж байв. Тогтмол хэвлэл гэдэг ийм л хүчтэй эд.

Тийм ч учраас хөгжиж буй орны хувьд улстөрчид маань сонин уншдаг соёлтой болъё. Энэ нь тэдэнд өөрт нь ч, сэтгүүл зүйн хөгжилд ч, улс орны ирээдүйд ч хэрэгтэй. Сонин, сошиал хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Тиймээс Хэмнэлтийн хуулиа хүчингүй болгож, УИХ-ын гишүүдийн сонин хэвлэл захиалах эрхийг нээлттэй болгох хэрэгтэй болчихоод байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Алтангэрэл: Олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганаар заавал батлуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсон. Ажлаа юунаас эхлүүлсэн бэ?

-Ардчилсан намыг төлөөлж, хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Би өөрөө өмгөөллийн салбарт ажиллаж байсан. Яамандаа Газрын дарга, Шүүх, ёс зүйн хорооны дарга зэргээр энэ салбартаа 22 ажиллаж байгаа хүн. Тэгэхээр энэ олон жилийн турш бодож, шатаж, хэрхэн өөрчлөх вэ, ямар байх ёстой вэ гэж бодож байсан зүйлсээ хийнэ гэж төлөвлөж, ажлаа эхэлчихээд байж байна. Нэгдүгээрт, өдрөөс өдөрт анхаарал татаж байгаа хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулна. Хүний эрх гэдэг өөрөө их өргөн ойлголт. Дээрээс нь олон хуулийн уулзвар дээр байдаг зүйл болохоор Хүний эрхийн багц хуулийг боловсруулах дээр ажиллаж байна. Мэдээж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд нийгэмд үүсээд байгаа, манай яамны харьяа, тэр дундаа цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлууд нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг бий болголоо. Тэгэхээр цагдаагийн байгууллагатай холбоотой хяналт, хариуцлагын тогтолцоог нь яаж боловсронгуй болгох вэ. Энэ чиглэлийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд анхаарал хандуулаад хийгээд явж байгаа ажлууд байна.

-Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн мэдрэмжгүй. Харилцаа, хандлага тааруу гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ тал дээр ямар ажлууд хийх вэ?

-Яг шулуухан хэлэхэд өнөөдөр сайн багш авч ирээд цагдаагийн алба хаагч нартаа хүний эрхийн хичээл заалгаад, сайд дарга нарын зүгээс хатуу үүрэг даалгавар өгөөд гэнэт сайжирдаг юм гэж байхгүй. Бодлогын түвшинд далайцтай хийгдэх ёстой ажил. Гэхдээ ямар ажил хийвэл өөрчлөлт хурдан гарах вэ. Ард иргэдэд хурдан мэдрэгдэх вэ гэсэн арга замыг л сонгох асуудал. Цаг хугацаа их шаардагддаг учраас цагдаагийн алба хаагчид, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд орхигдуулж ирсэн юм уу гэж би өөрөө боддог.

Тийм болохоор нэн тэргүүнд цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж байгаа тогтолцоонд шинэчлэл хийе. Манай Дотоод хэргийн их сургуулийн хамт олон энэ чиглэлээр судалсан, хийж хэрэгжүүлье гэсэн зүйлүүд байсныг дэмжээд явж байна. Юуны түрүүнд сургалтын хөтөлбөр, хугацаан дээр дорвитой өөрчлөлт хийе. Яг маргааш мэдэгдэхгүй ч гэсэн системийн хэмжээнд 3-5 жилийн дараагаас мэдэгдээд ирнэ гэж бодсон. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдыг 45 хоногийн курсээр бэлддэг тогтолцоог халаад ахлагчийн курсийг хамгийн багадаа нэг жилийн хугацаатай болгоод энэ намраас хичээллэж эхлэх гэж байна. Дээрээс нь сургалтын хөтөлбөр дээр хүний эрх, иргэдийн эрх чөлөөтэй холбоотой заалтууд, хууль сахиулах үйл ажиллагааны талаар орчин үеийн дэлхийн чиг хандлагад нийцсэн программ оруулъя гэж зориод цагдаагийн алба хаагчийн дээд боловсрол олгох хугацааг таван жил болгох зорилт тавьж байгаа. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад цагдаагийн алба хаагчдыг сургах асуудал яригдаж байна. Ингэхдээ дэлхийн чиг хандлагад нийцсэн алба хаагчдыг бий болгох, аль болох олон хүнийг хамруулахаар ажиллаж байна. Энэ бүх зүйл дээр манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, алба хаагчид идэвх санаачилгатай оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

-Цагдаагийн алба хаагчид холбогдсон гэмт хэргүүд шийдэгдэхгүй уддаг байдал байгаа. Тэгэхээр цагдаагаа шалгадаг, гэм буруутай бол хариуцлагыг нь хүлээлгэдэг байдлыг яаж бий болгох вэ?

-Үүн дээр хоёр тусдаа ойлголт байгаа шүү. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагдаагийн алба хаагчдыг шалгах гэдэг нэг тусдаа. Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон цагдаагийн шинэчлэл хийнэ гэдэг нь бас тусдаа асуудал. Өнөөдөр яагаад тусад нь ярих ёстой болчихсон бэ гэхээр цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгах эрх хэмжээ нь цагдаад өөрт нь байхгүй. Мэдээж албан хаагчдын дотоод хняалт шалгалтын тогтолцоо байгаа. Үүнийг улам боловсронгуй болгоод Хяналт, шалгалтын даргаар нь саяхан хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан, төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага сэдвээр доктор хамгаалсан эмэгтэйг томилсон. Гэхдээ нэг хүн томилоод асуудал боллоо гэж үзэхгүйгээр хяналт, шалгалтынхаа тогтолцоог агентлагуудын түвшинд хэрхэн яаж боловсронгуй болгох вэ гэдэг ажлууд хийгдээд явж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон, олон нийтийн дунд шуугиан болоод байгаа асуудлуудыг шалгадаг газар нь Авлигатай тэмцэх газар. Өнөөдөр цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэрэг, зөрчил хаана явааг АТГ-аас асуух ёстой. Гэхдээ дандаа ингэж явах юм уу. Манаачийг хэн манах вэ гэсэн асуудал бий. Өдөр тутам эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хуулийн дагуу бусдын эрх, эрх чөлөөг хязгаарладаг цагдаа, тагнуул, АТГ зэрэг байгууллагуудын шалгуулж байгаа албан хаагчдыг бид тусгай суббект гээд нэрлээд хэвшчихсэн. Хуучин бол прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байсан. Хүмүүс ер нь эрх бүхий этгээдүүдийн холбогдсон хэрэг, зөрчлийг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх асуудлыг л хүсээд байгаа юм. Тэгэхээр бид манай эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хуучин нэрээр Тахар, одоо бол чиг үүргийг нь илүү өргөтгөөд гэрч, хохирогч, шүүх аюулгүй байдлыг хамгаалах алба шинээр байгуулахаар төлөвлөж байна. Энэ байгууллагын дэргэд алба хаагчдыг шуурхай шалгадаг бүтцийг бий болгоно гэсэн төсөөлөлтэйгөөр хуулийн төсөл дээрээ ажиллаж байгаа.

-Тахарын албыг өмнө нь хэрэггүй гэж үзээд татан буулгасан. Одоо дахин байгуулахын ашиг тус нь юу байх юм бэ?

-Өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн үед хийгдсэн ажил. Би тэр үед яамныхаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, яг энэ байгууллагыг анх бий болголцож байлаа. Одоо энэ байгууллага байх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн маргаан огт байхгүй. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалж байгаа цагдаагийн байгууллага үүнийг байгуулмаар байна гэсэн хүсэл, зоригоо илэрхийлж байна. Нөгөө талаар шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах талаар шүүхийнхэн өөрсдөө хэлж байгаа. Мөн гэрч, хохирогчтой холбоотой асуудал нэлээд хүндэрч байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр тал талын хүсэл зориг, ард иргэдийн шаардлага байна.

-Сэтгүүлчидтэй холбоотой асуудлууд байна. Мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд мэдээлсэн явдлыг Эрүүгийн хуулиар шийддэг гэсэн шүүмжлэл явж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-ХЗДХ-ийн сайдын хувьд эрүүгийн ял шийтгэлийн бодлогод нь өөрчлөлт оруулъя гэсэн бодолтой байгаа. Хорих ял байж болохгүй. Дээрээс нь зорчих эрхийг хязгаарлах буюу цахим гав зүүдэг ял байх ёсгүй. Мөн өндөр хэмжээний торгууль байх ёсгүй. Харин сэтгүүлчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу сэтгүүлчийн гэм буруутай эсэх, тухайн асуудал дээр алдаа дутагдал гаргасан эсэх дээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийг нь үндэслэн хуулийн байгууллага шийдвэрээ гаргадаг байх гэсэн урьдчилсан төсөөллөөр олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг заавал батлуулна. Ингэхдээ энэ намрын чуулганаар батлуулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ хууль батлагдахаар сэтгүүлчийн ажиллах эрх зүйн орчин сайжирна. Эрүүгийн хуулийн ял, шийтгэл эрс багасна. Гэхдээ нэг зүйл цаана нь байгааг мартаж болохгүй. Сэтгүүлчийн үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж байгаа этгээдүүд Иргэний шүүхээр өөрсдийн хохирлоо нэхэмжлэх, нэр төрөө сэргээлгэх эрхийг нь өргөн нээж өгөх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа. Сэтгүүлчийн ёс зүйн хариуцлага өндөр байх ёстой. Гэхдээ үүнийг төр зааж, тогтоож өгөх биш сэтгүүлчид өөрсдөө сонгож байгуулсан өөрөө удирдах ёсны байгууллага нь шийддэг байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж, Сүхбаатарын талбайг нээлттэй болгоно гэсэн зүйлийг та хэлсэн байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ер нь Монгол Улсад Үндэсний аюулгүй байдалд харшлах, нийтийн дэг журамд илтэд заналхийлэх зэргээс бусад тохиолдолд иргэд чөлөөтэй жагсаж, цугладаг байх ёстой. Зөвшөөрөл авч биш, мэдэгдэх зарчмаар явах хэрэгтэй. Би өөрөө жагсаж байсан хүн. Тийм болохоор энэ асуудалд нэлээд ач холбогдол өгч байгаа. Ташрамд дурдахад, О.Алтангэрэл АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд болохоор хүний эрхийн чиглэлээр олон зүйл хийх болов уу гэсэн итгэл олон нийтийн дунд байгаа. Тэгэхээр хэдий хүнд ч гэсэн гацаанаас гаргаж, олон жил яриад шийдэж чадаагүй Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг шинэчилнэ. Ажлын хэсэг нь гарчихсан ажлаа хийж байна. Энэ хүрээнд асар олон ойлголтыг нарийвчилж авч үзэх шаардлагатай. Жагсаал, цуглаан, суулт гэж юу юм. Тэмцлийн хэлбэрүүд ямар байх юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар хязгаарлалт байх вэ. Харин хүн өөрйинхөө эрхийг эдлэхийн тулд ямар хязгаарлалт байх ёсгүй вэ гэдгийг тодорхой болгоно. Хуулийн төсөл өргөн баригдаад ирэхээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх байх. Ингээд иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд гээд талуудын зөвшилцлийн үндсэн дээр Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэснийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэггүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л байгаа.

-Таны хувьд АН-аас сонгогдсон. Гэвч эрх барьж байгаа нам нь МАН. Хэдийгээр хамтарсан засаг байгуулсан ч гэсэн таны, та бүхний ярьж, бодож байгаа зүйлүүд хийгдэх үү?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байна. Мөн намууд хоорондоо гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр хүний эрх чөлөөтэй холбоотой, авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн асуудлууд туссан. Нэгэнт гэрээ байгуулаад, намууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас хэрэгжинэ гэсэн итгэлтэй байгаа. Нөгөө талаар яг одоо Монгол Улс байрнаасаа хөдлөхгүй бол олон жил ужгирсан асуудлууд байна. Эдийн засаг, эрчим хүчний леберальчлал, том төслүүдээ хөдөлгье гэж ярьж байна. Үүний хажуугаар хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалтай холбоотой асуудлууд мөн хөдлөх ёстой. Тэгэхээр энэ асуудлууд явахгүй л бол хамтрал үр дүнгүй байна гэсэн үг. Ийм байвал О.Алтангэрэл энд сууж байх шаардлагагүй. Үүнийгээ ч би илэрхийлж байгаа. АН-ын мөрийн хөтөлбөр, өөрийнхөө 22 жилийн туршид бодсон асуудлуудаа хэрэгжүүлэх, ард түмний хүлээлт хүслийг биелүүлэх нь л миний хувьд хамгийн чухал.

-Энэ намрын чуулганаар танай салбартай холбоотой ямар, ямар гол хуулиуд өргөн баригдах вэ?

-Хүний эрхийн багц хууль өргөн баригдана. Үүн дотор Хууль зүйн туслалцааны тухай, Жагсаал, цуглааны журмын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, өмгөөллийн тухай гээд маш олон хууль бий. Мөн Авлигын багц хууль орно. Миний өөрийн олон жил ярьсан хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой зэрэг хэд хэдэн хууль өргөн баригдана. Хүний хөрөнгийг хураах тухай ярьж байна гэж намайг нэр бүхий этгээдүүд шүүмжилдэг. Энэ бол ерөөсөө коммунистуудын бусдын эд хөрөнгийг хураадагтай ямар ч хамаагүй. Хавьтах ч үгүй. Би бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн тухай л ярьдаг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийг удирдаж байсан этгээдүүд цалингаасаа давсан орлоготой. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө, үнэтэй хаусуудтай байдаг асуудлыг л яриад байгаа юм. Тайлбарлаж чадахгүй байгаа энэ хөрөнгүүдийг хураая гэсэн зарчмын асуудлыг л дэвшүүлдэг. Энэ бол олон улсын эрүүгийн эрх зүй, тэр дундаа бидний нэгдэн орсон авлигын эсрэг конвенц, манай Эрүүгийн хуулийн суурь зарчимд угаасаа байсан зүйл. Хэрэгжихгүй олон жил болсон. Авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Ерөнхий сайд улс төрийн эр зориг гаргаж ажилласан. Энэ үйл хэргийг үргэлжлүүлье. Хууль эрх зүйн хувьд боломжтой болгоё. Монголын ард түмний олон жил хүсэн хүлээсэн авлигчдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд л өргөн барьж байгаа хууль. Энэ намрын чуулганаар өргөн барих гол хуулиуд бол ийм байна. Үүнээс гадна манай дээр боловсруулагдаж байгаа олон хууль бий.

-Чухал хуулиуд УИХ-аар батлагддаг. Гэвч өнөөх нь амьдрал дээр тэр бүр хэрэгждэггүй гэсэн яриа бий. Хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар ажил хийх вэ?

-Үнэхээр тийм асуудал байгаа. Тийм болохоор одоо дагаж мөрдөж байгаа хуулиуд хаана, яаж хэрэгжихгүй байна. Алдаа дутагдал нь хаана гараад байна гэдэг дээр хяналт, шинжилгээ хийдэг үйл ажиллагаагаа бид эрчимжүүлэх ёстой. Харин одоо миний ярьж байгаа өөрчлөлтүүд иргэдийн нүдэн дээр болох учраас хэрэгжилт дээр нь би санаа зовохгүй байгаа. Надаас нэхнэ. О.Алтангэрэл ээ, чи хэвлэлийн эрх чөлөөг сайн болгоно гэсэн яасан бэ. Жагсаал, цуглааны журмын хуулийг хийнэ гэсэн юу болов. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чинь яав гээд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, ард түмэн асууна. Тэгэхээр нэг хууль батлаад, УИХ-ын чуулганаар хэлэлцээд өнгөрөх асуудал биш. Бүгд хамтдаа, бүх нийгмээрээ хэрэгжүүлэх ёстой зүйлүүд учраас эрх зүйн орчныг нь зөв тавиад өгвөл хэрэгжилт дээр нь санаа зовох зүйл гарахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, Тооно одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 05:53 цагт мандаж 19:58 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +0…+5 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +31…+36 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсаас Кувейт
улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн “Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна” гэснийг “Улс төр нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд  О.Алтангэрэл “Олон жил гацсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ намрын чуулганаар заавал батлуулна” гэв.
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ удаагийн төсвийн тодотгол нь мега төслүүдийг хэрэгжүүлж, гацааг гаргах үндсэн суурийг тавьж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж” гэв.

  • Цэц “ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг янзлах улстөржсөн захиалга авсан уу
  • “Улаанбаатар хотын дуусдаггүй зам гүүр, нүхэн байгууламжууд”-ын тухай I болон VII нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ:  Япон Улсын ерөнхий сайдын айлчлал яагаад цуцлагдав

  • Энэ удаагийн “Сав шив” нүүрээс “Бенгал үүлдрийн муур”-ын тухай уншаарай. 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Цүнхний оосор өргөн, материал нь хөлөргөхгүй байх хэрэгтэй DNn.mn

Сурагчийн цүнхийг хэрхэн сонгох талаарх зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүүхдийн нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч болохоор байх.
  • Цүнхний өөрийн жин нийт жингийн дийлэнх хувийг эзэлж байна. /Энэ нь тухайн цүнх элдэв тоноглол ихтэй байгаатай холбоотой/
  • Цүнхний оосор өргөн, материал нь хөлөргөхгүй байх.
  • Цацруулагчтай байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой, таны сонгосон цүнх цацруулагчгүй бол нэмэлтээр 3 талд нь цацруулагч хийгээрэй.