Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна DNN.mn

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй Булангийн орнуудад мал, мах экспортод гаргаж байгаа асуудлаар ярилцлаа.


-Булангийн орнуудад мал, мах гаргах асуудал яригдаж, танай Элчин сайдын яамны оролцоотойгоор ХАЛАЛ стандартыг эх орондоо нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа та дэлгэрүүлж ярина уу?

-Миний хувьд 2022 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг хийж байсан хүний хувьд тухайн улс оронд Монголынхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилго тавьж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч байсан. Ерөнхийлөгч надад эх орныхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал зэрэг асуудлыг хөгжүүлж, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр хичээж ажиллаарай гэсэн юм. Үүний ч дагуу ажилласан. Ажлаа аваад сарын дараа буюу 2022 оны долдугаар сараас махны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Кувейт улсын бүхий л супермаркет, дэлгүүр, захаар явж үзсэн. Махны үнэ ч их өндөр байдаг. Тийм болохоор Кувейтын мах худалдаалдаг 30-40 компанитай холбоо тогтоож байж хэдийг нь сонгож уулзалт хийгээд, үйлдвэр, агуулах, тээвэрлэлтийг нь үзээд Монголоосоо махаа экспортлоё гэсэн зорилго маань улам лавширсан. Махаа экспортолъё гэхээр зөвшөөрлүүд хэрэгтэй болж эхэлсэн. Кувейт улсын Гадаад харилцааны яамны харьяа Хүнс, хоол тэжээлийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс зөвшөөрөл өгдөг юм. Ингээд удирдлагуудтай нь уулзаж, өөрийн зорилгоо танилцуулсан. Гэтэл өөдөөс тэд маань шаардлагаа тавьж эхэлсэн. Ийм бичиг баримтууд бүрдүүлэх, нөхцөл шааардлага нь ийм байсан тохиолдолд танайхаас мах авч болно гэж хэлсэн. Үүн дээр ХАЛАЛ сертификатын асуудал яригдсан. ХАЛАЛ сертификатыг манай улс өмнө нь өөр улсуудаас дунджаар 10 мянган ам.доллар төлж авдаг. Зардал, чирэгдэл ч өндөртэй гэдгийг махны салбарынхан хэлж байсан. Гэтэл энэ өөр улсуудаас авсан ХАЛАЛ сертификатыг зөвшөөрөхгүй гэсэн. Саудын Арабад байрлах Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр дамжуулан танай улс өөрсдөө ХАЛАЛ сертификат олгодог болчихвол экспортын асуудал яригдана гэдгээ тэд хэлсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газраас ноднин жилийн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлээд бид дотооддоо ХАЛАЛ сертификатаа махны үйлдвэрүүддээ өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор олгож эхэлсэн. Энэ ажлыг манай Элчин сайдын яам анх санаачилж, гардан зохион байгуулсан.

Мөн ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллага UNIDO гэсэн газрууд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ олон байгууллага, хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч байгаа юм. Дундад Ази, тэр дундаа муслим шашинтай улсуудад хонины махны хэрэглээ маш өндөр. Тэр утгаараа манай улсын зорилтод зах зээл эдгээр улсууд юм. Энэ долоо хоногт Кувейт улсаас махаа авахаар компаниуд манай улсад ирнэ. Тэдгээр компаниуд нь Булангийн орнууддаа сүлжээгээр тараадаг. Тэгэхээр зөвхөн ганц улсад биш, бүхий л Булангийн орнуудад манай улсаас мах очно гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр ХАЛАЛ стандартаа нэвтрүүлчихсэн манай аж ахуйн нэгжүүд махаа тухайн бүс нутаг, улсад өөрсдөө хүргэж өгөхгүй. Худалдан авагч тал нь өөрсдөө ирж авах юм байна, тийм үү?

-Өөрсдөө ирээд шууд онгоцоор аваад л явна. Ноднин жилийн гуравдугаар сард манай Элчин сайдын яамнаас Кувейт улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын махны чиглэлийн 11 аж ахуйн нэгж очиж, мах худалдаж авах хүмүүстэйгээ уулзсан. Кувейт улсаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд нь ноднингийн арваннэгдүгээр сард Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин одоо бол үнээ тохироод гэрээгээ байгуулах л ажил үлдсэн. Үүн дээр нэмээд малын эрүүл мэндийн гэрчилгээ гэж том зүйл бий. Мөн хорио цээр, хил гаалийн асуудлуудтай холбоотой бүхий л бичиг баримтууд цэгцэрсэн.

-ХАЛАЛ стандарт гэж яг юуг хэлээд байна вэ?

-ХАЛАЛ стандарт гэдэг нь ерөнхийдөө тэдний шашны зан үйлтэй холбоотой. ХАЛАЛ гэдэг үг нь зөв аргаар бэлдсэн хоол хүнс, мөнгө гэсэн утгатай. Харин ХАРАН гэдэг нь буруу арга гэж байгаа юм. Бүх зүйл нь ном журмын дагуу л бэлтгэгдсэн байх ёстой. Ер нь энэ муслим шашинтай улсууд шашнаа маш их хүндэтгэдэг.

-Манай улс гадагш нь мах, махан бүтээгдэхүүн гаргахад хамгийн том саад бэрхшээл нь мал, амьтны гаралтай өвчлөл байдаг шүү дээ?

-Үнэхээр тийм. Дэлхийн улс орнууд бүгд гишүүнчлэлтэй Дэлхийн мал эмнэлгийн байгууллага гэж байдаг. Хэрвээ энэ байгууллагын вэб сайтад тухайн улс малын гоц халдварт өвчинтэй гэж бүртгэгдвэл бүхий л импортууд хаагдчихдаг. Манай улс Кувейт, Саудын Араб улсуудад хориотой байсан.

-Энэ хориог цуцлуулахад та бүхэн бас нэлээд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ асуудлыг бид ярьж, Мал эмнэлгийн ерөнхий газартайгаа, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаад энэ хорио цээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Тэгэхээр одоо манай ямар нэгэн хориг байхгүй. Харин цаашдаа ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар малынхаа гоц халдварт өвчин дээр хяналт тавих асуудал яригдана. Хоёрдугаарт, бид цаашдаа махаа тогтвортой гаргая гэвэл эрүүл бүсээ бий болгоод явах нь зүйтэй. Манай махны үйлдвэрүүд ч гэсэн махаа бэлдэхдээ эрүүл бүсээсээ, вакцинаа хийлгэчихсэн, үзлэгт ороод баталгаажсан байдлаар бэлдэх хэрэгтэй. Ингэх юм бол танайд өвчин гарлаа. Тиймээс экспортыг чинь зогсоолоо гэдэг зүйл сонсохгүй ажиллах бүрэн боломж бий. Би ирээд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Бүхий л зүйлийн талаар ярилцсан, дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс энэ аравдугаар сар гэхэд Булангийн орнуудын лангуун дээр Монголын мах худалдаалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Элчин сайдын яам зөвшөөрлөөс нь эхлээд худалдан авагчийг нь олж өгөх хүртэл бүхий л зүйл дээр санаачилга гаргаж, тусалж дэмжсэн. Одоо бол үнээ хоорондоо тохироод л явах асуудал үлдсэн. Элчин сайдын хувьд цаашдаа тогтвортойгоор л гарч байгаасай гэж хүсч байгаа. Эхний удаадаа долоо хоногт 100 тонн мах авна гэж байгаа юм. Цаашдаа манай улсын мах бэлтгэх хүчин чадлаас шалтгаалан хэмжээгээ нэмээд явах боломжтой гэсэн. Зөвхөн орон биш, бүс нутагтаа зарах учраас хэмжээ нэмэх бол асуудалгүй. Хамгийн гол нь бид чанартай, сайн махыг тогтвортойгоор нийлүүлэх юм. Ингэж чадах юм бол манай орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Цаашдаа махаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломж байгаа. Дээрээс нь аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн зургадугаар сард Кувейт, Катар улсуудад аялал жуулчлалын анхдугаар форумыг хийсэн. Шууд нислэгтэй, харилцан визгүй болж байгаа. Тиймээс эдгээр улсуудтай хүнс, хоол тэжээл, соёл, эдийн засаг, бизнесээрээ илүү холбогдоод явна байх гэж харж байгаа. Манай улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойгоо маш өндөр амжилтаар угтана гэж хичээн ажиллаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлана DNN.mn

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар тэргүүтэй зочид төлөөлөгчид наймдугаар сарын 20-21-нд төрийн айлчлал хийж байна.

Үүнтэй холбоотойгоор богино хугацаанд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

 

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 20, Ангараг гариг. Билгийн тооллын 16, Чөдөр одтой, улаан луу өдөр. Өдрийн наран мандах 05:54 цагт мандаж 19:57 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул голын хөндийгөөр +2…+7 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +18…+23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говиор +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр” хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Цэцэрлэг, сургуулиуд есдүгээр сарын 2-нд албан ёсоор хичээллэнэ” гэснийг V нүүрээс уншаарай.

  • Хүртээмжтэй хөгжил хүрээлэнгийн захирал,
    эдийн засагч Н.Туяа “Татварын системийн авлигажсан загвараас эдийн засаг, бүтээмжийг дэмжсэн загварт шилжих шаардлагатай” хэмээн ярилаа.

Энэ удаагийн “Нийгэм” нүүрт Эмч Б.Бямбабаяр “Хүүхдүүд
давсагны үрэвслээр өвдөх нь ихэсч байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ““Чи сайхан хоолны нэр хэлээд бай.
Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр” хэмээв.

 ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Залуус PC тоглоомны газарт хонон өнжин POKERSTAR, GGPOKER, 1XBET сайтад мөрийтэй тоглодог болжээ

  • Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо “Төсвийн тогтвортой
    байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт оруулсан” гэв.

ГАДААД МЭДЭЭ:  Курск болон Украины фронт ба “F-16”

МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг “Хуучны уран нугараачид “Нум сумтай үзүүлбэр бол Энхцэцэгийн гарын үсэгтэй,
тамгалагдсан номер” гэдэг юм” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр” хэмээв

ТОЙМ: “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр” хэмээв

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн М.Нарантуяад арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ DNN.mn

Иргэний Зориг Ногоон Намаас УИХ-д жагсаалтаар сонгогдсон М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргажээ.

Тус албан бичигт дурдсанаар “2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна.

Түүнчлэн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн бараа сурталчилсан тул УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж долдугаар сарын 31-ний өдөр түүний албан өрөөнд очиж уулзан, гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, хориглосон үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгсөн.

Мөн “Монгол Улсын Их Хурлын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ” гэдэг заалт бүхий журам бий. Гэтэл М.Нарантуяа-Нара нь ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулжээ. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна.

Иймд холбогдох арга хэмжээг авна уу” хэмээн албан бичигт дурдсан байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.08.19/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн төслийн талаарх илтгэл, тухайн төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төсөл нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулав.

УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж дууссан гэдгийг хуралдаан даргалагч тодотгоод, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, дэгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан.

Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаа хийж, Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг 6 цаг хүртэл байхаар заасан ч тус зүйлийн 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … баривчлах, хорих, … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжин, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү/

Төсвийн байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Хуулийн төслийг харахад томоохон төслүүдийг инженерийн тооцоотой нь, ТЭЗҮ-тэй нь, зураг төсөлтэй нь, барилга угсралттай нь, туршилт, тохируулгатай нь гээд бүх ажлыг нэг компани гүйцэтгэхээр өгөх нь гэж харагдаад байна. Монгол Улсад энэ бүх ажлыг бүгдийг нь хийдэг компани ховор. Ингэвэл дотоодын компаниуд зах зээлээс шахагдах юм шиг санагдаж байна.  Монгол компаниуд хийж чаддаг ажлаа сүүлийн үед бараг авч чадахаа больж, томоохон ажлыг гадны компаниуд авдаг байдал ажиглагдаж байгаа хэмээсэн.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Томоохон мега төслүүдийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхнийх нь Ерөнхий ТЭЗҮ боловсруулах. ТЭЗҮ-нд үндэслэн инженерийн тооцоо, зураг төсөв, барилгын ажлыг хийх гэрээ байгуулагдана. Хуулийн төсөлд дээр дурдсан гурван гэрээг хоорондоо уялдаа холбоогүй, харилцан хамааралгүй хүнээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Барилгын ажлын гүйцэтгэгчид нь хяналт тавих этгээд барилгын ажил гүйцэтгэгчээсээ хараат бусаар үйл ажиллагаа явуулна. ТЭЗҮ хийсэн этгээд нөгөө гүйцэтгэгчидтэйгээ харилцан хамааралгүй байхаар хуулиар зохицуулахаар тусгасан. Нэг этгээд том төслүүдийг аваад шууд хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Бүр тодруулбал, томоохон төслийг гурваас доошгүй этгээд хуваан хэрэгжүүлэхээр байгаа гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, “Тендер шалгаруулалтыг тухайн аргаар хоёроос доошгүй удаа зарлахад нэг ч тендер ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл өмчийн оролцоотой хуулийн этгээдээр тухайн худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж болно” гэж тусгасан байна. Хэрвээ хувийн хэвшлээс тендерт санал ирүүлээгүй бол төрийн өмчит компани ашиггүй ч байсан хийж гүйцэтгэнэ гэсэн үг үү. Бид төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулъя, ашгийн төлөө байх ёстой, менежментийг нь шинэчилье гэж зорьж байгаа. Энэхүү заалт үүнтэй зөрчилдөхгүй юу хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр төрийн өмчит компанийг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх гэж байгаа юм биш. Төсвийн орон зай, нэг төгрөг болгон үнэтэй. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй төсөл сайн гүйцэтгэлтэй байснаар үр дүн гарах учиртай. Зарим тендерт аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Зарим нь ажлыг гүйцэтгэж дийлэхгүй байдаг бол зарим нь төсөвт өртөг нь бага учир алдагдалд орох эрсдэлтэй гэж үзэн тендерт оролцдоггүй. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд цэцэрлэг барих тендерийг хэд хэдэн удаа зарласан ч оролцох аж ахуйн нэгж гарч ирээгүй. Ийм тохиолдолд орон нутгийн болон төрийн өмчит компаниуд эдийн засгийн ашиггүй ч, ажилчдынхаа цалинг тавиад явж болохоор байна гэж үзэн тэрхүү ажлыг авч гүйцэтгэх тохиолдол байдаг. Түүнээс биш төрийн өмчит аж ахуйн нэгжийг хүчээр тулгаж ажил гүйцэтгүүлдэггүй.  Дэд бүтцийн чиглэлийн жижиг тендер зарлахад аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй. Гэтэл хуулиараа нийслэлийн өөрийнх нь тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь хийх боломжгүй байх жишээтэй. Хоёр удаа тендер зарлахад хагас жилийн хугацаа алдаж байгаа юм. Тийм учраас энэхүү заалтыг хуулийн төсөлд оруулж байгаа.  Түүнээс биш хувийн аж ахуйн нэгжүүд тендерт оролцож байхад төрийн компани орж ирээд ажлыг нь булаацалдаж байгаа асуудал  байхгүй гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар хуралдаан өндөрлөсөн. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, О.Амгаланбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Х.Тэмүүжинг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, О.Амгаланбаатар, Х.Тэмүүжин нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо /2024.08.19/ хуралдаж,  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт 13 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын  төслийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар товч дурдвал:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн баталж, Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт орсон билээ.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Түүнчлэн оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын харьяа байгууллага, албан тушаалтан албаны чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байгааэсэхэд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага хяналт тавих тогтолцоогоновчтой болгох хүрээнд Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа.

2.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зохицуулалтыг сайжруулж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрсдийн салбарын төсвийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг байх, төсвийн цагалбарыг төсөв боловсруулах, хянах, дүгнэлт гаргах, хэлэлцүүлэх үйл явцтай нийцүүлэх, төрийн үйлчилгээний бүтээмж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг бүх салбарт хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг зохицуулалтыг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлсэн албан татвар төлөгчийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт болон харилцан хамааралгүй этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувиас хэтрэхгүй дүнгээр үйл ажиллагааны орлогод төлбөл зохих албан татвараас хасаж хөнгөлөх зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

3.Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд  хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг “Чадавхад суурилсан хэлэлцээний арга”-аар зохион байгуулж, тендер шалгаруулалтад туршлага, чадавх, нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийг урьж оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хурдан шуурхай гүйцэтгэх зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийнүйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолдсонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай хоёроос доошгүйхувийн хэвшлийн түншлэгчид урилга хүргүүлж, төслийн санал авч, хэлэлцээ хийж,хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэгчтэй гэрээ байгуулах зохицуулалтыгТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Нийслэл хотын аж ахуй, инженер хангамжийн бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарынтөрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх ажлыг түргэн, шуурхай эхлүүлэх зохицуулалтыг Төрийн болон ороннутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийнтөсөлд тусгалаа.

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ус, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд нийслэл Улаанбаатар хотод үүсэж болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршиг, үр дагавраас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг нэн даруй хэрэгжүүлэхтэй холбогдуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийгболовсрууллаа.
  2. Шахмалтүлшний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, болон эдгээр үйл явцадтавих хяналт, түүнчлэн санхүүжилтийн механизмыг сайжруулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн  төрийн эзэмшлийн хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлж, үйл ажиллагаа,үйлдвэрлэлийг нийслэлд хариуцуулахаар Төрийн өмчийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлжбайна.Хуулийнтөслүүд батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж,хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанхөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх болно гэв.

Хуулийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, ирэх жилийнхээ төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барих хугацааг 9 дүгээр сарын 1-ны дотор гэж зааж өөрчилсөн. Гэтэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар дахин засварлах гэж байгаагийн учир шалтгаан юу байна, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлтөөр тендер сонгон шалгаруулалтыг 2-оос доошгүй  удаа зарлаад нэг ч компани орж ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит компанитай шууд гэрээ байгуулах заалт орж ирсэн. Эдийн засаг дахь хувийн хэвшлээ дэмжих бодлогыг баримталж буй бол энэ заалтыг оруулах нь зөв үү, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ирээдүйн өв санд энэ оны эцсээр  хуримтлагдах хөрөнгө нэмэгдэж байна. Энэ хөрөнгийн зарцуулалт болон үр өгөөжийн талаар асуув.

Сангийн сайд С.Жавхлан, 7 дугаар сарын 25-ны дотор бүх сайдууд дараа жилийн төсвийн саналаа хүргүүлэх ёстой атал энэ хугацаанд хагас жилийн төсвийн гүйцэтгэл нь  гарч амжаагүй байхад дараа жилийнхээ төсвийг ярина гэдэг байж боломгүй байна. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг шаардлагатай.Тиймээс төсвийг төлөвлөх шатандаа алдаагүй боловсруулахыг хичээж байгаа учраас хойшлуулах санал тавьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлт бол хувийн хэвшлийнхэнд халгаатай заалт гэж бодохгүй байна. Ер нь бол цар тахлын улмаас бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын алдагдал их хүлээсэн. Хувийн хэвшлийнхэн хийх боломжгүй, ашиг багатай ажил, үйлчилгээг төрийн оролцоотойгоор хийхээс өөр арга байхгүй юм.  Тиймээс хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн эрсдэлийг хааж энэ заалтыг оруулсан. Ирээдүйн өв санд энэ оны эцсээр 3,4 их наяд  төгрөг хуримтлагдах боломжтой болж байгаа. Энэхүү хөрөнгийг  Төв банкинд байршуулж, тусгаарлаж, улмаар олон улсын байгууллагаар удирдуулах өөрчлөлт оруулсан нь найдвартай хадгалагдах нь гэсэн санаа юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг, чадвартай зөвлөх, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол Тендерийнтухай хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн заалт оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үзэмжээрээ Тендерийн тухай хуулийг хэрэглэх, эс хэрэглэх тухай яригдаж байна. Энэ бол УИХ-ын эрх мэдэлд халдаж буй  хэмээн үзэж байна. Энэ асуудлыг тодруулахыг хүслээ. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Засгийн газар цоо шинэ бодлого боловсруулан оруулж ирж байгаа хэрэг биш. Өнгөрсөн хугацааны туршлага, сургамж дээрээ үндэслэж ярилцаад хэлэлцүүлж байна. Тухайлбал, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээн дэх бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг концесийн шалгаруулчихжээ. Гэтэл өнөөдрийн хүртэл ажил явдаггүй. Тийм учраас эцсийн үр дүнг харгалзан санал оруулж байна гэв. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хуулийн төсөл бүрээр санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Төсвийн байнгын хорооны дараагийн хэлэлцэх асуудал бол Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай байв. Өмнөх хуралдаанд УИХ дахь  АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Түвшин нарыг санал болгосон боловч дэмжигдээгүй юм. Тиймээс тус бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлэн  оруулж ирсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон  гишүүдийн  олонхи УИХ-ын гишүүн Д.Батбаярыг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нэг идлэг шонхороос 20 сая төгрөгийн хураамж авдаг” гэв DNN.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас идлэг шонхор шувууг гадаад улсад соёлын зориулалтаар гаргах, барихтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Манай улсад шонхор шувуу барихаар ирсэн гадаад иргэд,  тухайн орон нутагтай буюу засаг даргатай нь гэрээ байгуулдаг. Харин төлбөр нь орон нутгийн санд төвлөрдөг. Үүний 50 хувийг амьтны нөөцийг хамгаалах зэрэг байгаль хамгаалах бусад арга хэмжээнд зарцуулахаар заасан байдаг аж.

Энэ талаар “Нэг идлэг шонхороос 20 саяын хураамж авдаг.  Манай улсад 2022 онд тусгай зориулалтын ан, тэр дундаа идлэг шонхор шувуу ашигласны нөөц төлбөрт 14 тэрбум төгрөг  төвлөрсөн бол улсын тэмдэгтийн хураамжаар 30 гаран сая төгрөг төвлөрсөн байдаг” гэв.