Categories
мэдээ нийгэм

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн  олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“UB food festival-2024” үеэр 650.000 гаруй сая төгрөгийн хоол, хүнс, бараа бүтээгдэхүүн борлуулжээ DNN.mn

“UB FOOD FESTIVAL” арга хэмжээг наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Уг эвент арга хэмжээнд 25.000-27.000 мянган дотоодын иргэн, Англи, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Тажикстан, БНСУ, Япон, Лаос, Вьетнам, Франц, Итали, Испани, Голланд зэрэг 20 гаруй орны 1800 гаруй жуулчид оролцжээ.

Нийслэл хотын төдийгүй зорин ирж буй зочдын сонирхлыг татсан арга хэмжээ болж оролцогч, үзэгчдийн тоо өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгдсэн байна. Уг эвент арга хэмжээний үеэр 650.000 гаруй сая төгрөгийн хоол, хүнс, бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан байна.

May be an image of 6 people, tram, street and text
Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 10-70 см давж, үерлэжээ DNN.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Эрээнцав/, Хурх, Халх /Ялалт баг/, Онги, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Реппер Цэцэ: Тоглолтдоо бэлдээд фитнест амьсгалаа задлах дасгал хийж байгаа DNN.mn

“XMF-2024”, “Tsetse vs Bilgee” тоглолтын талаар Ерөнхий продюсер Ж.Энхжаргалан, Реппер Н. Цэцэнбилэг нар мэдээлэл хийлээ.


Ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан “Энэ жилийн хувьд ариун цэврийн өрөөний орчин тохижилт, аюулгүй байдал, харуул хамгаалалт, камержуулалт, хаалганы хаягжилт, орц гарцын стандарт гэх мэт шинэчлэлтүүд хийгдсэн. VIP хэсэг 700 хүний багтаамжтай. Тоглолтод 29 зочин артист оролцоно. Цэцэ 30-35 дуу дуулна.  Хөгжмийн хувьд “Буян”-гийн Б.Жаргалсайхан ахын хамгийн сүүлийн үеийн системийн хөгжмийг тавьж байгаа.

Зохион байгуулалт нь тоглолтын амин сүнс нь байдаг тул хоёр хаалгаар орох, хоёр хаалгаар гарах гэх мэт  төлөвлөлт хийсэн. Энэ зун маш их тоглолт болж байгаа.  Тоглолт болгон дээр дүүргэлт сайн байсан. Энэ нь монголын соёл урлаг,  шоу энтертайнментын зах зээл хөгжиж байгааг харуулж байна. Бусад тоглолтуудаас чанар, зохион байгуулалт, тайзны үзүүлбэр, найруулгаараа ялгаатай” гэв.

Реппер Цэцэ “Миний хувьд монголын хип хоп-д урлагт 20 гаруй жил зүтгэж, уран бүтээлээ туурвисан байна.  2004 онд “Vanquish” хамтлагаа байгуулж, 2006 онд “Excel” дуугаа гаргаж олонд танигдсан  гэж боддог. 2009 оноос хойш бие даан уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд нийт дөрвөн цомог гаргажээ. Хөгжмийн хувьд Жагаа ах байгаа болохоор дууны дуугаралтад санаа зовохгүй байгаа. Vanquish хамтлаг маань ирж Hood дуугаа шинэчилсэн хувилбараар дуулна. Бэлтгэл бол маш сайн хангагдсан. Фитнест явж амьсгалаа задлах дасгал хийж байгаа” хэмээн ярилаа.

XMF нь 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тоглолт есдүгээр сарын 7-нд болно.

Тоглолтын тасалбар энгийн тасалбар 69.000 төгрөг, Vipтасалбар 550.000 төгрөг, fanzoneтасалбар 109.000 төгрөгийн үнэтэй байна.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ улс-төр

Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг сонголоо DNN.mn

Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг өнөөдрийн (2024.08.26) чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хийлээ.

Анхдугаар хурлаар Улсын Их Хурлын гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлын эхэнд, 2024 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хуралд Монголын парламентын бүлгэмийг шинээр байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулсан юм. 


Олон Улсын Парламентын Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэн ажиллах зорилго бүхий тус бүлгэм нь гишүүдийн сайн дурын, олон нийтийн байгууллага бөгөөд 126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа Үргэлжүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, 6.2 болон 6.3-т  Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцууллаа. Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлжээ. 


Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, бүрэлдэхүүнийг баталсан тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бүлгэмийн нийт гишүүд, шинээр сонгогдсон Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, бусад гишүүдэд амжилт хүссэнээр хурлыг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Х.Булгантуяа удирдсан юм. Тэрбээр, бүлгэмийн дүрэмд Улсын Их Хурлын гишүүн хоёр талын парламентын бүлэг байгуулж, даргаар ажиллах болон парламентын бүлэгт дэд дарга, гишүүнээр элсэж ажиллах хүсэлтээ бичгээр ирүүлнэ гэж заасныг тодотгов. 


Түүнчлэн парламент хоорондын бүлэг байгуулах, элсэн ажиллахдаа тухайн улстай холбогдох ажил мэргэжлийн туршлага болон хамтын ажиллагааны зорилтот санаачилга зэргийг харгалзан үзэх нь зүйтэйг дурдлаа. Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хоёр талын парламентын бүлгүүд байгуулагдсан тухай Гүйцэтгэх хорооны даргын захирамж гарснаар өдөр тутмын үйл ажиллагааг нь олон талт хэлбэрээр эрчимжүүлэхэд Улсын Их Тамгын газар дэмжин ажиллана гэдгийг хуралдааны төгсгөлд тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд зэрэг найман аймгийн хот хоорондын автобус Драгон төвөөс явна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байна.

Иймд Номин автобуудлаас

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Баянхонгор
  • Говь-Алтай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Увс
  • Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны наймдугаар сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгааг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны наймдугаар сарын 19-23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 40, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 38, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын 2, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сургалтын төрийн сангийн албан тушаалтан П.Л нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа DNN.mn

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлсэн.

Товлолт хугацаа ёсоор энэ сарын 25-нд дуусахаар байсан ч 30-ныг хүртэл болгож сунгасан байна.

Ирж буй хичээлийн жилд  78,464 хүүхэд нэгдүгээр ангид элсэх ёстойгоос

  • 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт,
  • 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт,
  • 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт,
  • 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.

2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар:

  • Бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50.3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
  • 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
  • 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.

Иймд та бүхэн e-Mongolia-гаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэнэ үү гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа нэг өдрөөр сунгав DNN.mn

 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан / 2024.08.26/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тус намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар  УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийг эргэн нягталж, бүлэг байр сууриа нэгтгэхийн тулд завсарлага авсан. Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд заасан төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудад бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн дахин хэлэлцэхийн тулд завсарлагаа үргэлжлүүлэн авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрт, Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд  тухайн жилийн Төсвийн тухай хуулийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд УИХ-д  өргөн барихаар өөрчилсөн. Гэвч бүлгийн гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй заалтаараа буюу  9 дүгээр сарын 1-ний дотор  өргөн мэдүүлж байхыг олонх нь  дэмжиж, хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргах, олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг үлдээх хэрэгтэй юм.

Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл, заалтыг эргэн харах зүйтэй байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж заасан байна. Хэрвээ тендер шалгаруулах арга хэмжээ эхэлсэн тохиолдолд УИХ түүний өртөг, санхүүжилтийг  батлахаас өөр аргагүй болно. Мөн хууль зүйн хувьд нэр томьёог жигдлэх, тодорхой болгох шаардлага байна. Ер нь тодорхой төсөлд зориулж Тендерийн тухай хуулийг өөрчлөх бус томоохон төсөл, хөтөлбөрийг саадгүй, хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзээд хууль санаачлагчдад буцаах шийдэл гаргалаа. Энэхүү хуультай хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон ч зарим заалтыг дахин ашиглаж, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй дагалдах гэрээ байгуулахаар заасан нь холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэхгүй байна гэж үзсэн учраас тус хуулийн төслийг буцаахаар санал нэгдлээ.

Ингээд УИХ-ын даргаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай учраас нэг хоногийн хугацаатай завсарлага авахыг  хүсч байна гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авах хугацааг сунгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчлүүлэх хувийн эмнэлгүүд DNN.mn

ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт, утасны дугаарыг хүргэж байна. 

1. Авецина эмнэлэг

Холбогдох утас: 98121198

Үйл ажиллагааны чиглэл: Гэмтэл, дотор, уламжлалт эмчилгээ

2. Амин-Эрдэнэ эмнэлэг

Холбогдох утас: 7018 9666

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

3. Аллерги мед эмнэлэг

Холбогдох утас: 99117469, 97110047

Үйл ажиллагааны чиглэл: Арьс, гоо засал, харшил судлалын эмнэлэг

4. Асралт мед нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 7777 0110, 99099292

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

5. АСЭ эмнэлэг

Холбогдох утас: 7717 1717

Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг

6. Ачтан эмнэлэг

Холбогдох утас: 7707 5151

Үйл ажиллагааны чиглэл: 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг нэгдсэн эмнэлэг

7. Баясгалантай дэлхий эмнэлэг

Холбогдох утас: 99022224 77170909

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, сэргээн засах, уламжлалт, эрэгтэйчүүд, дүрс оношилгоо, арьс харшил, проктологийн тусламж үйлчилгээ

8. Баянзүрх нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 452057 99057222

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

9. Болор мэлмий эмнэлэг

Холбогдох утас: 11 31 5409

Үйл ажиллагааны чиглэл: Нүдний төрөлжсөн эмнэлэг

10. Бриллиант эмнэлэг

Холбогдох утас: 7609 6666

Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг

11. Бумаа санаа эмнэлэг

Холбогдох утас: 99995335

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, судасны мэс засал

12. Бум-Энэрэл эмнэлэг

Холбогдох утас: 99993570

Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, дотрын өвчний эхо оношилгоо

13. Бурамномиун ХХК-ийн эмнэлэг

Холбогдох утас: 91994689

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг

14. Буянт ээж эмнэлэг

Холбогдох утас: 99008451

Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

15. Буянт-оношлогоо эмнэлэг

Холбогдох утас: 88116017, 89256017

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, зүрхний ЭКГ, эхо оношилгоо

16. Бүсгүй эмнэлэг

Холбогдох утас: 99056769

Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, уламжлалт, мэдрэл, нүд, чих хамар хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ

17. Гарьд манлай эмнэлэг

Холбогдох утас: 9922 3333

Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, мэс засал, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, эхо оношилгоо

18. Гурван гал эмнэлэг

Холбогдох утас: 70113344

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

19. Гранд мед эмнэлэг

Холбогдох утас: 77000066

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

20. Гэгээн манал эмнэлэг

Холбогдох утас: 99995689

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо

21. Далд засал эмнэлэг

Холбогдох утас: 99152231

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, клиник биохимийн лаборатори

22. Далд увидас эмнэлэг

Холбогдох утас: 99996419 98116419

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

23. Дархан детект эмнэлэг

Холбогдох утас: 9911 4808

Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг

24. Дархан оточ эмнэлэг

Холбогдох утас: 99098966

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, зүү, төөнө засал, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ

25. Дөлгөөн амьдрал

Холбогдох утас: 9696 3535

үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

26. Жинст эмнэлэг

Холбогдох утас: 99191255 96451255

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, клиник биохими, нян судлалын лаборатори

27. Замбага эмнэлэг

Холбогдох утас: 99286194

Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

28. Идэрмэг эмнэлэг

Холбогдох утас: 91918460

Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ

29. ICU эмнэлэг

Холбогдох утас: 7000 5038

Үйл ажиллагааны чиглэл: Гемодлиализ, яаралтай

30. Интерферон альфа эмнэлэг

Холбогдох утас: 9908 0511

Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлалын эмнэлэг

31. Ливерген эмнэлэг

Холбогдох утас: 9989 8864

Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношлогоо эмчилгээ, дурангийн оношилгоо

32. Мангут эмнэлэг

Холбогдох утас: 99162851

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд оношилгоо эмчилгээ, эхо оношилгоо

33. Мөнгөн гүүр эмнэлэг

Холбогдох утас: 7708 0303

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

34. Мөнгөн чагнуур

Холбогдох утас: 99508075

Үйл ажиллагааны чиглэл: Дотор болон нүдний эмнэлэг

35. Мөнх-Оньч эмнэлэг

Холбогдох утас: 99025969

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ

36. Нандин Ухаан эмнэлэг

Холбогдох утас: 88104403

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо

37. Натул эмнэлэг

Холбогдох утас: 7000 1200

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, дүрс оношилгоо, клиник биохими, иммунологи, бактериологийн лаборатори

38. Нефро мед

Холбогдох утас: 9908 0209

Үйл ажиллагааы чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

39. Номун эмнэлэг

Холбогдох утас: 7044 5555

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

40. Нууц-Увидас рашаан

Холбогдох утас: 88006666

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт

41. Отгонтэнгэр эмнэлэг

Холбогдох утас: 99065882 Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, урогинекологи

42. Очирваань эмнэлэг

Холбогдох утас: 7726 9999

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт анагаах ухаан, дотор, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал, эрэгтэйчүүд, проктологийн тусламж,үйчилгээ, мэдрэлийн тусламж үйлчилгээ

43. Си Жи Эс эмнэлэг

Холбогдох утас: 99193379

Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн эмнэлэг

44. Скай эмнэлэг

Холбогдох утас: 99994858

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, Чих хамар хоолой, уламжлалт, эмэгтэйчүүд

45. Солонго эмнэлэг

Холбогдох утас: 80106699 99037700

Үйл ажиллагааны чиглэл: Нүдний өвчний оношилгоо, эмчилгээ

46. Сон медикал эмнэлэг

Холбогдох утас: 7777 5000

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ

47. Сондра эмнэлэг

Холбогдох утас: 7725 8888

Үйл ажиллагааны чиглэл: Нүдний оношлогоо эмчилгээ, Нүдний мэс заслын тусламж үйлчилгээ

48. Сорогзон ХХК-ний эмнэлэг

Холбогдох утас: 9909 8854

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, ЭХО оношилгоо

49. Зуун наст эмнэлэг

Холбогдох утас: 99156371

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, эхо, рентген

50. Персон ХХК-ний эмнэлэг

Холбогдох утас: 9906 6636

Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ БЗДХ-ын оношилгоо, эмчилгээ

51. Реха мед

Холбогдох утас: 75750400

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

52. Суджок эмнэлэг

Холбогдох утас: 88101144

Үйл ажиллагааны чиглэл: Хүүхэд,дотор, эмэгтэйчүүд, уламжлалт

53. Сөүл эмнэлэг

Холбогдох утас: 77061111, 99067500, 90900043

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэс засал, эмгэг судлал, эмэгтэйчүүд, нүд

54. Сэргээн засах клиникийн эмнэлэг

Холбогдох утас: 99961869, 99099709, 11342090.

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо

55. Сэрсандэмид эмнэлэг

Холбогдох утас: 99124143

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор

56. Синдура мед эмнэлэг Холбогдох утас: 89036119

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

57. Таны талөө бид

Холбогдох утас: 99199655

Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо эмчилгээ, мэс ажилбар

58. Талимаа эмнэлэг

Холбогдох утас: 99080958

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, мэдрэл, нүд, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал

59. Топаз эмнэлэг

Холбогдох утас: 89114515 99010556

Үйл ажиллагааны чиглэл: Мэс засал, гэмтэл, согог засал, гэмтлийн дараах СЗТҮ, дотор, мэдрэлийн төрөлжсөн эмнэлэг

60. Түмэншанд эмнэлэг

Холбогдох утас: 99083745

Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

61. УБ Сонгдо эмнэлэг

Холбогдох утас: 75752727

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг

62. Улаанбаатар мед эмнэлэг Холбогдох утас: 11351135 Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

63. Үйлс бүтэмж эмнэлэг

Холбогдох утас: 99185149

Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ

64. Филошийп ХХК-ний эмнэлэг

Холбогдох утас: 9995 7534

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

65. Халиун толгой эмнэлэг

Холбогдох утас: 99085514

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, Чих хамар хоолой, шүд, нүүр амны согог

66. Хасу манал эмнэлэг

Холбогдох утас: 99996390

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

67. Хулж боржигон эмнэлэг

Холбогдох утас: 99047151 70171898

Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ

68. Хүмүүн мед эмнэлэг

Холбогдох утас: 88111947 88204005

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, Чих хамар хоолой, нүд, шүд

69.ЦНС эмнэлэг

Холбогдох утас: 99241314

Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, дотор

70. Чимэг-оюу эмнэлэг

Холбогдох утас: 99021790

Үйл ажиллагааны чиглэл: Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ

71. Чимэг хувийн эмнэлэг

Холбогдох утас: 99009811

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, шүд

72. Чимэжүд эмнэлэг

Холбогдох утас: 95221106 93100967

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлал, мэдрэл

73. Шинонмед эмнэлэг Эрин

Холбогдох утас: 90463900

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

74. Эм Би Жи эмнэлэг

Холбогдох утас: 97119888, 88053168

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, нүүр ам, ерөнхий мэс засал

75. Энх Ану эмнэлэг

Холбогдох утас: 88110915 Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд

76. Энх-Ундрага эмнэлэг

Холбогдох утас: 99125078

Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, гэмтэл, дотор

77. Энэрэл мамоц эмнэлэг

Холбогдох утас: 91910863

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд

78. Эпимон эмнэлэг

Холбогдох утас: 99108420

Үйл ажиллагааны чиглэл: Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

79. Энэрэлт манал

Холбогдох утас: 9900 7527

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, клиник лаборатори

80. Юнимед Интернейшнл эмнэлэг

Холбогдох утас: 77000000

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

81. Жапан Монголын фриендшийп хоспитал ХХК-ний эмнэлэг ЯМН Эмнэлэг

Холбогдох утас: 91911544, 99996161

Үйл ажиллагааны чиглэл: Дотор, хөнгөвчлөх

82. ЭМЖЖ

Холбогдох утас: 7034-1111

Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой