Categories
story-news

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 27, Ангараг гариг. Билгийн тооллын 23, Чөлөөт эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 06:04 цагт мандаж 19:43 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай,Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголд боловсролын салбар яагаад чухал биш байдаг вэ?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын
байнгын хорооны дарга  Ж.Золжаргал “Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч ч Л.Хосбаяр “Нажидтай ажил харагдаж байгаа байх. Гэхдээ…” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголд боловсролын салбар
яагаад чухал биш байдаг вэ?” хэмээн өгүүллээ.

  •  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунгуа “Иргэд мэдээлэлд аль болох нягт нямбай үндэслэлтэй хандах хэрэгтэй” гэлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа  “Сошиал орчинд бусдын талаар зүй бус агуулга тавьсан хүүхдийн эцэг, эх хуулиар хариуцлага хүлээнэ” хэмээн ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  Украины “F-16” цохилт өгч эхлэв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна DNN.mn

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Тус төвөөс энэ оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүллээ. Тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоолоо.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал эмчилгээ хийлээ DNN.mn

БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, хоёр хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Түүнчлэн тус эмнэлгийн захирал Song Woo Jin түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний үед ашиглах Pelnac хиймэл арьс, түүний хэрэглээний талаарх сургалтыг эмч сувилагч нарт хийж, өөрийн арга туршлагаас хуваалцав.

Тайлбар байхгүй.

Уг үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ болон “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн, “U Nine Change” олон улсын байгууллагатай хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвитой 120 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгчээ. Мөн нөхөн сэргээх эмчилгээнд чухал шаардлагатай чийгшүүлэх тос бэлэглэсэн байна.

ГССҮТ-өөс “Ханганг Сүү” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах зэргээр харилцан туршлага солилцохоос гадна түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлжээ.

Цаашид тус эмнэлэгт нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт хийх үйл ажиллагаагаа өргөжүүлж, түлэгдэлтийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны наймдугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 926 хэрэг шалгагдаж байна.

Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдах албан тушаалтан “Ж” нь хахууль авсан гэх, Баянхонгор аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан “Э”, “З” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч “Д” нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хахууль авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:

  • 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 31-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
  • Есдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,
  • 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо, хугацааны эцсээр уулаараа хур тунадас орно.

Салхи:

Ихэнх нутгаар секундэд 6-11 метр. 29-31-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, 9 дүгээр сарын 02-нд Монгол Алтайн уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байна.Шөнөдөө Монгол Алтайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус,
  • Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +18…+23 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
  • 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
  • 9 дүгээр сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд бүх нутгаар хүйтэрнэ.
Categories
мэдээ нийгэм

Авто замын зорчих хэсэгт хог, шороо хаясан 133 зөрчилд шалгалт хийж, хариуцлага тооцов DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.

Уг тусгай хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, авто замын зорчих хэсэгт хог, шороо хаясан 133, ачаа тээвэрлэх журам зөрчсөн 18, нийт иргэдээс ирүүлсэн 141 зөрчилд шалгалт хийж, хариуцлага тооцон ажиллалаа.

Мөн дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдээс 4488 иргэн, 331 хуулийн этгээдэд хог хаягдал, орчны бохирдлын талаар яриа таниулга хийсэн. Түүнчлэн иргэний мэдээллээр 506, хяналтын камераар 626, эргүүлийн алба хаагчид 12.156, нийт 13288 зөрчлийг илрүүлж, 474 кг хог хаягдал ачуулж цэвэрлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амартүвшин: Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монгол Улсын ирээдүй DNN.mn

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлын талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшинөөс тодрууллаа.


-Хэдхэн хоногийн дараа 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хан-Уул дүүргийн хувьд бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч даргын хувьд яг одоогийн нөхцөл байдалд сургууль цэцэрлэгийн бэлэн байдал болон элсэлттэй холбоотой асуудал дээр дүүргийн хэмжээнд шат шатандаа маш их ач холбогдол өгөн ажиллаж байна. Үүний хүрээнд наймдугаар сарын 16-24-ний хооронд Хан-Уул дүүргий боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Сургуулийн өмнөх байгууллагуудын эрхлэгч нартай хамтран  25 хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж мэдээлэл зөвлөмж болон тусламж дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

-Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт хэчнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна вэ?

-Өнөө жил Хан-Уул дүүргийн хувьд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 63 сургуульд 61430 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 180 байгууллагад 29537 хүүхэд хамрагдахаар тооцоолол гараад байна. Нэгдүгээр шатны бүртгэлээр 19882 хүүхэд цэцэрлэгт хамрагдан суралцахад бэлэн болоод байна. Үүнээс төрийн өмчийн 24 сургуульд 46992 сурагч, Сургуулийн өмнөх  40 байгууллагад 19000 хүүхэд багачуудыг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Сургууль цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл E-Mongolia систем дээр хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар асуудлууд иргэдэд тулгарч байна вэ?

-2024-2025 оны сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл нийслэл даяар 2024 оны наймдугаар сарын 1-18-ний хооронд E-Mongolia систем дээр үргэлжилсэн. Системийн алдаанаас үүдэлтэйгээр өөр хамран сурах  бүсэд хуваарилагдсан, нэг айлын хоёр хүүхэд өөр, өөр цэцэрлэгт хуваарилагдсан зэрэг асуудлуудыг иргэдтэй уулзах уулзалтын үеэр боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран шийдвэрлэсэн. Иргэдэд хамгийн их тулгарч буй асуудал нь оршин суугаа хаягийн зөрчилтэй, түр оршин суугч болон хувийн шалтгаануудаас болж бүртгэлээс хоцорсон асуудал байна. Эдгээр эцэг эхчүүдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэсэн. Хоёрдугаар ээлжийн элсэлт есдүгээр сарын 5-15-ний хооронд үргэлжлэх учир энэ хугацаанд хоцролгүй бүртгэлээ хийлгэж баталгаажуулснаар есдүгээр сарын 20-ноос эхлэн хамрагдан суралцах бүрэн боломжтой юм. Нэмэлт зөвлөгөө, мэдээлэл шаардлагатай бол дүүргийн боловсролын хэлтэс болон сургууль цэцэрлэг бүр дээр дэмжих баг ажиллаж байна. “E-Mongolia систем дээр бүртгүүлсэн ч улсын цэцэрлэгт багтаж чадсангүй. Хувийн цэцэрлэгт хуваарилсан байна” гэсэн гомдол санал нэлээд гарч байна.

-Бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулах боломж бололцоо бий юу?

-Тийм боломж одоогоор хомс байна. Цэцэрлэгүүдийн багтаамж болон  анги дүүргэлт ерөнхийдөө дүүрсэн байна. Хан-Уул дүүргийн хувьд хувийн хэвшлийн 68 цэцэрлэгт 5982 хүүхэд улсын хөнгөлөлтөөр хамрагдах боломж бүрдсэн байгаа. Иймээс эцэг эхчүүд гэрийн ойр байрлах хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд зөрүү төлбөрөө төлөөд хүүхдүүдээ хамруулах бүрэн боломжтой

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүх дүүргүүдэд тулгарч байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Мэдээж барилга байгууламж, хүн амын нягтаршил зэргээс шалтгаалан сургууль цэцэрлэгүүдийн багтааж, анги дүүргэлт гээд нэлээд асуудлууд тулгарч байна. Хүсэлт илгээж бүртгүүлсэн бүх хүүхдийг сургууль цэцэрлэгт хамруулахын үндсэн байрнуудаас гадна түрээсийн 30 байршилд салбар цэцэрлэгүүдэд үйл ажиллагаа явуулна. Үүнд 4778 хүүхэд суралцах юм. Мөн ачаалал ихтэй есөн сургууль түрээсийн 10 байранд 6280 сурагчдыг хүлээж авна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгүүд дор бүрнээ нэмэлт анги гаргах, цомцог гэр барих зэрэг арга хэмжээг авч байна.

-Хүн дагаад хүнс гэдэг шиг байр, орон сууцаа дагаад шинэ сургууль цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг хэрхэн хангаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар 11 сургууль, 21 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилгын ажил 5-95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Одоогоор гурван цэцэрлэгийн ажил бүрэн дуусаж нийт 640 хүүхдийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Эдгээр бүх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусахад ойролцоогоор 10000 гаруй хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтэй болох боломжтой.

-Цаашид сургууль цэцэр­лэгийн чанарыг сайжруулахын тулд ямар ажлууд төлөвлөгдөж байна вэ?

-Улс орон даяар боловсролын чанарын асуудалд маш их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Манай дүүргийн хувьд шат шатны байгууллагуудаас ирж байгаа үүрэг даалгавар, захирамж шийдвэрүүдийг биелүүлэхийн зэрэгцээ дараах асуудлуудад илүү ихээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

  1. Хамгийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал болоод байна. Одоо байгаа нөөц бололцоогоо маш сайн ашиглаж сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулах тал дээр холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
  2. Үдийн хоолонд хяналт тавьж эрүүл, аюулгүй байдлыг сургууль цэцэрлэг бүрд ханган ажиллах. Мөн өөрийн гэсэн гал тогоогүй түрээсээр үйл ажиллагаа явуулж буй 4 сургуулийн гал тогоог нэн яаралтай шийдвэрлэх. Цаашлаад үдийн хоолны чанарыг нэмэгдүүлэх, одоогийн багаа 3000 төгрөгийг нэмэгдүүлэг гарц гаргалгааг судалж байна.
  3. Чанартай боловсролын гол үндэс бол чадварлаг боловсон хүчинтэй салшгүй холбоотой. Хаа сайгүй багш нарын хомсдол үүсэж байгаагийн нэгэн адил манай дүүрэгт ч мөн энэ асуудал тулгараад байна. Иймээс багш нарын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг дэлхийн жишигт ойртуулахын тулд санал санаачилгаа дэвшүүлэн ажиллах болно.

Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монгол Улсын ирээдүй учраас би хувь хүнийхээ хувьд энэ асуудлаар байнга дуугарч, сайжруулах, хөгжүүлэх, шийдэх нь зөв гэж боддог. Үүндээ гар бие оролцож байгаадаа баяртай байдаг.

 

Г.Нямдолгор