Categories
мэдээ цаг-үе

Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна DNN.mn

Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийн ажлыг 2024 оны долдугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байгааг УБЗАА-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээх ажлууд хийгдэж, гүйцэтгэл 90 хувьтай байна. Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийн ажлуудыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө хураах хайрцгийг таглаж, зорчигчоос бэлэн мөнгө авч байсан жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармагийн эцэс-Баянхошуу” чиглэлд үйлчилгээнд ажиллаж байхдаа бэлэн мөнгө хураах хайрцагны мөнгө хийдэг хэсгийг наалддаг туузаар таглаж, зорчигчоос гар дээрээ бэлэн мөнгө авч байсан зөрчлийг илрүүлжээ.

Ийм зөрчил гаргасан жолооч М.И-д хөдөлмөрийн гэрээ цуцлах арга хэмжээ авсан гэж Нийтийн тээврийн бодлогын газгаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн Ч:18а, Ч:18б, Ч:25, Ч:76 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна DNN.mn

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын авто замыг 2024 оны долдугаар сарын 6-ны 23:00 цагаас 2024 оны долдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хаана.

Иймд тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна. Тухайн чиглэлүүд нь доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:18а “3,4-р хороолол-6-р бичил хороолол- Ард кино театр- ТЭЦ 3”
  • Ч:18б “3,4-р хороолол- Бичил 6-р хороолол-ТЭЦ3- Цэцэг төв”
  • Ч:25 “Тоосгоны үйлдвэр- Их тойруу-3,4-р хороолол”
  • Ч:76 “Архивын ерөнхий газар- Яармагийн гүүр- 3,4- хороолол”
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхий сайдыг томилно DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах зургаан асуудлыг хэлэлцэхээр болжээ.

  1. УИХ-д намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулна,
  2. УИХ-ын дэд даргыг сонгоно,
  3. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг зарлана,
  4. Дэд хороодын бүрэлдэхүүнийг зарлана,
  5. Байнгын хорооны дарга нарыг сонгоно,
  6. Ерөнхий сайдыг томилно.

УИХ-д МАН, АН-ын бүлэг байгуулагдаж, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл нарыг даргаараа сонгоод байгаа юм.

Мөн МАН-аас УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, АН-аас УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдорж нарыг нэр дэвшүүлээд байна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонголоо DNN.mn

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонгожээ.

Бүлгээр нэр дэвшүүлсэн энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов.

Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: Эх дэлхийгээ хайрласнаар энх оршихуйн цадиг оршин байдаг гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулна DNN.mn

Энэ жилийн наадмын хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацийн бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр нээхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байна. Үндэснийхээ өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийхээр болжээ.

Наадмын нээлт болон хаалтыг Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болсон юм. Наадмын нээлтийн бэлтгэлийн үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Жил бүрийн наадмын нээлт тухайн найруулагчийн хувьд нэрийн хуудас нь болдог. Таны хувьд энэ боломжийг яаж ашиглах бодолтой байгаа вэ?

-Үндэсний өв соёлоо орчин үеийн технологитой холбосон мюзикл тоглоно. Мюзикл бол дэлхий даяар түгэн тархсан бүх урлагийн төрлийг агуулж байдаг. Монголд энэхүү урсгал хөгжих суурь нь тавигдсан.Учир нь Монголын язгуур урлаг, өв тээгчид үндэс суурь нь болж байгаа. Монголд соёлын өвийг хадгалсан мюзикл яаж бүрэлдэн тогтох вэ гэдгийг наадмын нээлтээр харуулах болно.

Наадмын тоглолтын ерөнхий агуулга гэвэл үлэг гүрвэлийн үеэс эхлээд хүний үүсэл, төмөрлөгийн үе, Их Монгол гүрэн зэрэг нийт зургаан бүлэгтэй тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна. Мөн язгуур урлагаас эхлэн өнөөгийн хөгжим хүртэлх өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг харуулахаар онцлогтой гэж хэлж болно.

-“Эх дэлхий-энх оршихуйн цадиг” гэсэн нэртэйгээр наадмын нээлт болох гэж байна. Энэ нэрийг яаж сонгосон бэ?

-Хүн төрөлхтөн байгаль, дэлхийн бүтээгдэхүүн шүү дээ. Эх дэлхийгээс бид үүсэл, хөгжилтэй байдаг юм шүү гэдгийг үзүүлэх гэж байгаа. Хүн төрөлхтөн дэлхий эхтэй юм шүү гэдгийг харуулах гэж байгаа. Монгол Улс “Эх дэлхий-энх оршихуйн цадиг”-аараа хамгийн олон зүйлийг бүтээж байгуулж байсан улс. Факс Монголика буюу энх оршихуйн цадиг гэж ярьдаг. Энэ бол асар их бодууштай зүйл. Олон зуун жилийн туршид монголчуудын үндэсний эрх чөлөө, энх амгалан оршихуйн тухай асуудлыг өндөр гэгээн Г.Занабазар соёмбо үсэг дотроо хэдийнэ багтаачихсан.

Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдгийг эх дэлхийтэйгээ холбож, нүүдэлчин монголчуудын ахуй, зан заншил, өв соёлыг дэлхийд түүчээлж яваа “The Hu”хамтлаг гэдэг ч юм уу, өнөө цагт соёлын өвөө хэрхэн олонд хүргэх вэ гэдэг гаргалгааны эх үүсвэрийг тавихын тулд найруулагчийн зохиолын гол үндэс суурь оршиж байгаа юм.

-Нээлтийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-95 хувьтай явагдаж байна.

-1200 уран бүтээлч наадмын нээлтэд оролцох гэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс хэр ялгаатай байна вэ?

-Жил бүрийн наадмын найруулагч нар өөрийн гэсэн онцлогтой байдаг. Миний хувьд 21 аймгийн өв тээгчдээр дамжуулан язгуур өв соёлыг дэлхийн урлагийн хөгжилтэй яаж холбох вэ гэдгээс шалтгаалж 21 аймгийн өв тээгчдийг наадмын нээлтэд оролцуулж байгаа. Мөн арын албаныхнаа нэмэхээр 1500 орчим хүн болно.

-Таны хувьд өнгөрсөн зун Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Аймгийн 100 жил болон Улсын наадмын найруулагчаар ажиллахыг харьцуулбал…?

-Яг л адилхан. Төрийн ёслол учраас сум, аймаг, улс бүгд адилхан. Аль ч найр наадмын эхлэлийг төрт ёсны ёслолын дагуу явуулах ёстой гэсэн үндсэн чиг баримжааг зохиолдоо шингээсэн.

-2014-2018 оны Хүй долоон худаг дахь Соёлын наадмыг дөрвөн жил дараалан найруулсан. Энэ нь танд туршлага болсон байх. Ер нь наадмын найруулагчийг ямар шалгуураар сонгодог юм бол?

-Үндэсний язгуур урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд сурталчилгаа хэрэгтэй. Мэргэжлийн хэмжээнд хөгжиж буй чуулга, хамтлагуудыг наадмын нээлтэд оруулах ёстой гэж би бодсон. Жишээлбэл, алтайн ятга, хийл хуурчид, бий биелгээ гэх мэт Юнескод бүртгэлтэй бүх л урлагийн чиглэлийг оруулахаар наадмын нээлтийн зохиолыг гурван сарын өмнөөс бичээд бүх хамтлагт өгсөн.

Үндэсний язгуур урлаг дараагийн хөгжлийн шат руу хөтлөх түлхүүр нь болох байх гэж би найдаж байгаа. Монголчууд байгаль эх дэлхийтэйгээ хамгийн ойр байдаг, нүүдлийн аж ахуйгаар амьдрахын зэрэгцээ хүн, байгаль дэлхийтэйгээ асар нягтаршилтайгаар эх дэлхийгээ хайрласнаар энх оршихуйн цадиг оршин байдаг гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулахыг зорьж байгаа юм.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг энэ жил улс эзэмшиж 12 мянган хүний багтаамжтай болгон шинэчлэн засаж байна. Наадмын нээлт бүтэн цаг үргэлжлэх бол хаалтын ёслол 30-40 минут үргэлжлэх юм. Энэ удаагийн наадмын Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, Зөвлөх найруулагчаар Н.Наранбаатар, Ерөнхий зураачаар Л.Батбилэг, Ерөнхий хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, Ерөнхий бүжиг дэглээчээр Ё.Дамчаабадгар, Түүхийн зөвлөхөөр Д.Өлзийбаатар, Ерөнхий зөвлөхөөр С.Дулам, Ерөнхий продюсер, найруулагчаар Г.Маргад-Эрдэнэ, Зохиолчоор О.Цэнд-Аюуш нар ажиллаж байна.

Н.Саранчимэг

М.Уранбилэг

 

Categories
мэдээ нийгэм

Энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ DNN.mn

2024 оны эхний хагас жилд манай улс 62 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2022 оны бүтэн жилийн ачаа тээврийн хэмжээнээс даваад байна гэж ЗТХЯ мэдээлэв.

Энэ оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 120.5 сая тонн ачаа тээвэрлэх юм байна.

Төмөр замаар 2023 онд нийт 36.1 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол энэ оны эхний хагас жилд 21 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Агаарын тээврээр оны эхний хагас жилд 930,000 зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны бүтэн жилийн үзүүлэлттэй тэнцэж байгаа аж.

Энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

2024 онд бүх төрлийн тээвэрлэлтийн өсөлтийг үргэлжлүүлж, орлогыг 8.3 их наяд төгрөгт хүргэх гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ DNN.mn

Элсэлтийн шалгалт дуусмагц шалгагч машинаар уншуулж анхны оноог шууд мэдээлнэ.

Хэмжээст оноог 24 цагийн дараа www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт түүх болон англи хэлний хичээлээр өнөөдөр эхэллээ.

Нийт 46 шалгалтын байранд зохион байгуулж байгаагаас 23 нь орон нутагт байна.

Энэ жил математикийн хичээлийн шалгалт өгөхөөр 25720, англи хэлний шалгалтыг 23865 хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн байна

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонгов DNN.mn

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өнөө өглөө хуралдав.

Тус хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг дэвшүүлэхээр тогтсон байна.

УЗ-ийн энэхүү шийдвэрийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

П.Баттөр: Үндсэн хуулиар Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй DNN.mn

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, гишүүд тангараг өргөлөө. МАН 68 суудалтай олонх болсон ч АН, Хүннамуудад Эвслийн Засгийн газар байгуулах санал тавьж, улмаар намуудын зөвшилцөл үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттөртэй ярилцлаа.


-МАНолонх болсон ч Эвслийн Засгийн газар байгуулахаар бусад намуудтай зөвшилцөж байна. Олонх болсон нам бусадтай хамтарсан Засгийн газар байгуулах эрх зүйн орчин одоогийн хуульд бий юу?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулиар олонхын суудал болох 63-аас дээш суудал авсан улс төрийн нам бие дааж Засгийн газраа байгуулах буюу олонх Засгийн газраа байгуулах эрх зүйн орчинтой. Тиймээс олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдаа УИХ-д санал болгож томилуулна. Энэ дагуу үзвэл МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулж, УИХ-аар батлуулах юм. Ерөнхий сайд бол Засгийн газар гэсэн үг. Яагаад ингэж хэлж байна гэхээр манай улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайд парламентынхаа өмнө үүрэг хүлээдэг. 1992 оны Үндсэн хуульд парламентын засаглалын үндсэн агуулгад нийцүүлж энэ зохицуулалтыг хийсэн байна

 

Гэтэл зарим хүн Эвслийн Засгийн газар байгуулж болно гэдгийг дараахь байдлаар тайлбарлаж байна. Зөвхөн Ерөнхий сайдаа л олонхоос нэр дэвшүүлж УИХ-д танилцуулан, томилоод, Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын сайд нараа АН, Хүннамаас урьж, Засгийн газартаа оруулж болно гэж тайлбарлаж байна. Үндсэн хуульд заасан парламентын олонхоос Ерөнхий сайдыг томилно гэдэг нь олонх болсон намын Засгийн газар Ерөнхий сайдаа ч томилно, Засгийн газраа ч байгуулна гэдэг Үндсэн хуулийн зарчмыг мушгин гуйвуулж байгаа хэлбэр юм. Гагцхүү Ерөнхий сайдыг парламент томилдог, бусад сайд нарыг Ерөнхий сайд томилдог. Өөрөөр хэлбэл, Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайд бүх хариуцлагыг хүлээдэг учраас зөвхөн парламент Ерөнхий сайдыг томилох, огцруулах асуудлыг ярьдаг. Хэрвээ Ерөнхий сайд огцорвол Засгийн газар тэр чигээрээ огцордог, энэ зарчим үйлчилж байгаа учраас Ерөнхий сайдыг олонх болсон нам нэрийг нь дэвшүүлж УИХ-д оруулж ир гэж байгаа юм.

-Эвслийн Засгийн газарт томилохоор дурдагдаж байгаа нэрсийг харахаар намуудын бүлэглэлүүдийн эрх ашгийг тэнцүү оруулъя гэсэн дүр зураг харагдаад байна. Ерөнхий сайд хэн нэгний нөлөөнд автаж томилгоо хийх буюу бүлэглэлүүдийн эрх ашгийг Засгийн газарт тэнцүү хуваах зарчмаар хандаж байна уу гэх хардлага байна?

-Ерөнхий сайд Засгийн газрынхаа сайдаар хэнийг ажиллуулах вэ гэдэг нь Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Гэхдээ ард түмний олонхын дэмжлэг авсан, тэдний хүсэл сонирхол, оролцоо буюу хамгийн олон сонгогчийн хүсэл сонирхлыг шингээсэн тийм Засгийн газрыг бий болгох ёстой. Монголын ард түмэн “Ард түмний ялалт” гэдэг уриатай сонгуульд оролцсон МАН-д саналаа өгч, олонхын Засгийн газраа байгуулан дахиад дөрвөн жил ажиллаад дүнгээ тавиул гэсэн даалгавар юм. Мөн авлига, хээл хахуультай хийх тэмцлээ хэн нэгэнтэй хамтрахгүй, зөвхөн“өөрөө хийгээд дуусга” гэсэн итгэл гэж сонгуулийн дүнг харж байна. Хэрвээ намуудтай эвсэх тухай асуудал яригдаад Эвслийн Засгийн газар байгуулбал Монголын төр үүнээс өмнөх шиг буюу АН олонх болсон үед байгуулсан Эвслийн Засгийн газар шиг хэн нь намд их хандив өгсөн, намын үйл ажиллагааны санхүүжилтэд хамгийн их оролцсон компанийн захирлуудыг Засгийн газарт оруулдаг тийм бүрэлдэхүүн биш, харин Ерөнхий сайд мэдлэг боловсролд суурилсан, оюун ухаанд суурилсан, шударга ёсонд суурилсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж чадвал тэр хэрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө. Хоёрдугаарт, 2025 оны нэгдүгээр сараас эхлээд Улс төрийн намуудад санал өгсөн сонгогчийн тоогоор парламентад суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлж эхэлнэ. Энэ боломжийг ашиглаад намд хандив өгсөн, намын үйл ажиллагааны санхүүжилтэд оролцсон гэдэг шалтгаанаар их мөнгө, хандив өгсөн компаниудын захирлуудыг сайдаар томилдог буруу жишгээс татгалзах ёстой. Хуучин бол санхүүжилт хангалтгүйн улмаас намын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хэрэгцээ, шаардлага байгаа гэж үзэж хамгийн их хандив өгсөн, эсвэл том компанитай захирлуудыг Засгийн газарт оруулж байсан. Одоо бол Улс төрийн намуудын тухай хуулиар улс төрийн намууд нэг хувиас дээш сонгогчийн санал авсан л бол нийт ард түмний татварын мөнгөнөөс санхүүждэг болж байна. Энэ дагуу хэн нэгэн мөнгөтэй компанийн төлөөллийг Засгийн газарт оруулдаггүй байх хуулийн боломжийг бүрэн дүүрэн ашиглах ёстой.

-Парламентад олон намын төлөөллийг сонгогчийн саналаар орууллаа. Тиймээс парламентад суудалтай бусад намуудыг Засгийн газарт оруулаад мега төслүүдээ урагшлуулъя гэдэг тайлбар ч байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эвслийн Засгийн газар байгуулагдах хамгийн том нөхцөл нь парламентад аль ч нам олонх болоогүй бол Эвслийн Засгийн газар байгуулах асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, аль ч нам 63-аас доош суудалтай бол Эвслийн Засгийн газрын асуудлыг хөндөх юм. Өнөөгийн нөхцөлд Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй. Сөрөг хүчний намуудыг Засгийн газарт оруулж байгаад мега төслүүдийг хийдэг гэдэг бол өөрсдийнхөө хийж байгаа арга, зорилгоо зөвтгөх гэсэн өнгөц тайлбар юм. Заавал олонхыг бүрдүүлж байгаа нам парламентад суугаа сөрөг хүчнээс дэмжлэг авч байж том төслүүдээ урагшлуулна гэвэл тийм биш. Ерөнхийлөгчийн хориг болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд парламентын гишүүдийн 2/3-ын санал чухал. Үүнээс бусад бүх хуулийн төслийг 50+1 ирцээр шийдэх хүч буюу олонх МАН-д байна. Тиймээс Эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй, дээрх тайлбарууд бол арга ядсан тайлбар. Монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллах ёстой.

Э.ТҮВШИН