Categories
мэдээ нийгэм

Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор морин хуурын олон улсын VII наадам манай улсад болох гэж байна.

Энэ сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхлэх уг наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан бөгөөд тус наадам долоо хоног үргэлжилнэ. Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд анх байгуулагдсанаас хойш энэхүү олон улсын наадмыг тогтмол зохион байгуулсан юм.

Өмнө нь 2008, 2012, 2016 олон улсын морин хуурын наадам-симпиозумыг, 2010, 2014, 2018 онд морин хуур сонирхогч, урлаачдын уралдааныг зохион байгуулсан байдаг. Эдгээр наадамд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, ХБНГУ, БНФУ-аас морин хуурч, суралцагч, сонирхогч тогтмол оролцож иржээ. Ковидын цар тахлын улмаас түр завсарласан энэхүү наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах болсноороо онцлогтой.

Долоо дахь удаагийн наадам гурван төрлөөр болох бөгөөд 170 орчим мэргэжлийн морин хуурч, сонирхогч, хөгжим урлаач оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол үндэстний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэхүү зарлиг гарсан жил морин хуурын олон улсын наадмыг орон нутагт зохион байгуулахаар болсон нь гол онцлог гэдгийг Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддорж онцолсон юм. Тэрбээр мөн хэлэхдээ цаашид уг наадмыг гурван жил тутамд зохион байгуулахаар болсныг дурдлаа.

Өмнөговь аймгаас Төрийн ханхуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, хөгжим урлаач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав зэрэг морин хуурын шилдэг зүтгэлтнүүд төрсөн гарсан байдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

126 гишүүнтэй парламент 11 байнгын хороотой ажиллана DNN.mn

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн  УИХ-ын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Тогтоолд тусгаснаар ес дэх удаагийн парламент 11 Байнгын хороотой байх бөгөөд хороо тус бүр 14-25 гишүүнтэй байх аж. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Байнгын хороодыг баталж, гишүүдийг хуваарилсны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Байнгын хороодыг хуваарилахдаа сонгуульд нам, эвслийн авсан суудлын тоонд харьцуулж квот тогтоож ирсэн. Энэ квотын дагуу өнөөдрийн 126 гишүүний 53.9 хувийг МАН, 33.3 хувийг Ардчилсан нам, 6.3 хувийг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр 3.1 хувийг эзэлж байгаа. Хуулиараа Байнгын хороо нь 25 хүртэлх гишүүнтэй байхаар хуульчлагдсан. Тиймээс МАН Байнгын хороонд 13, Ардчилсан нам найм, ХҮН нам хоёр, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр нэг, нэг гишүүн оруулах боломж бүрдсэн.

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах хүсэлтийг гишүүд олноор ирүүлсэн. Гэвч квотоор тайрагдаж байгаа. Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын гишүүд байнгын хороон дээр орох боломж нээгдэнэ. Дахин зохицуулалт хийх боломжтой” гэлээ.

Байнгын хороодыг танилцуулъя.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Ёс зүй, дэгийн байнгын хороо

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Нийгмийн бодлогын байнгын хороо

Төрийн байгуулалтын байнгын хороо

Төсвийн байнгын хороо

Хууль зүйн байнгын хороо

Эдийн засгийн байнгын хороо

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” онгоцны буудал руу автобус 5-15 мянган төгрөгөөр үйлчилнэ DNN.mn

”Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхлэх талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-наас нийтийн тээврийн хоёр чиглэл нээх юм байна. Үүнд

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ.

Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой аж.

"Чингис хаан" онгоцны буудал руу автобус 5-15 мянган төгрөгөөр үйлчилнэ

"Чингис хаан" онгоцны буудал руу автобус 5-15 мянган төгрөгөөр үйлчилнэ

Categories
мэдээ нийгэм

Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад 176 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 3436 удаа танилцаж, 509 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1300 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 112 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.

Түүнчлэн ял эдлэж дууссан хүний хилийн хоригийг цуцлаагүй, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээнээс илүү мөнгө төлүүлсэн, хорих ангид төрсөн хүүхдийн гэрчилгээг аваагүй, нийгмийн халамжаас олгож байгаа хүүхдийн мөнгө авах боломжийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 176 хүний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд Хэрлэн гол үерийн түвшинг давах эрсдэлтэй байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг гол үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ны үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.

Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг ОБЕГ анхаарууллаа. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, голдирол дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардууллаа DNN.mn

Зуны спортын XXXIII  наадам хөшгөө нээхэд ердөө 21 хоног үлдлээ.

Манай улсаас энэ удаагийн олимпод 33 тамирчин оролцохоор эрхээ авсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардуулах ёслолд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээж үг хэлэхдээ “Парисын Олимпыг зорихоор бие сэтгэл, хүчний бэлтгэлээ хангасан баг тамирчид, багш дасгалжуулагчид, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монголчууд Олимпоос 30, Паралимпээс дөрвөн медаль авсан сайхан амжилттай ард түмэн. Манай үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ бүрэн хангаж, Парисыг зориход бэлэн болжээ. Зуны Олимпод есөн төрлөөр 33, Паралимпэд зургаан төрлөөр есөн эрх баталгаажуулсан байна. Энэ үед багт тамирчдаа бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, спортын сэтгэл зүйн чадамжийг нэмэгдүүлэх, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх мэргэжлийн баг сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрвөн чиглэлээр ажиллалаа. Олимп, Паралимпын эрхээ авсан тамирчдадаа амжилт хүсэхийн сацуу эрх авсан бүх хүнд Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор болсныг дуулгахад таатай байна. Нийт баг тамирчдадаа өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтаа мандуулж, төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлэхийн ерөөл өргөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.

Зуны XXXIII наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар гавьяат тамирчин Б.Сэр-Од, боксын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нарыг томилжээ. Б.Сэр-Од гавьяат Олимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох бол О.Есүгэн анхны Олимпдоо тулалдана.

Тэгвэл XVII Паралимпын наадмын нээлтийн ёслолд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нарыг томилогдсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардан авсан юм. Тэд зуны Паралимпын наадамд гурав дахь удаагаа оролцох гэж байгаа нь энэ.

Үүний дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Монголын тамирчид 16 спортын төрлөөр өвөл, зуны Олимпод оролцлоо. Энэ есөн спортын төрөлд 33 тамирчин эрхээ авч, бэлтгэлээ хангаж байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь Олимпдооо оролцох гэж байна. Тэр энэ амжилтаараа дэлхийд анхдагч боллоо. Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцоно. Мөн дугуйн спортынхон 28 жилийн дараа Олимпын наадамд эргэн ирлээ. Б.Энххүслэн, Б.Энхтамир гэсэн эгч, дүүс олимпод оролцоно. Тамирчдын зам дардан байх болтугай. Медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.

Марафон гүйлтийн төрлөөр зургаан наадамд оролцохоор болсон дэлхийн цорын ганц тамирчин Б.Сэр-Од сэтгэгдлээ хуваалцахдаа “Үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна. Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцоно гэдэг их хувь заяа. Дэлхийд байхгүй түүх. Өдий зэрэгтэй амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргахад хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Засгийн газар, БТСУХ, МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбоо, гэр бүл, хамтран зүтгэгчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Сэтгэл өндөр байна. Миний хувьд Японд бэлтгэлээ базааж байна. Маргааш Япон руу буцна. Тэндээсээ шууд Парисыг зорихоор болсон. Зургаа дахь Олимпын наадамд бүх сэтгэл зүрхээ зориулж уралдахаа амлаж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ ярихдаа “Хэдхэн хоногийн дараа бид түүхийн шинэ хуудсыг бичихээр Парисыг зорино. Өнөөдөр баг тамирчид бид бүгд төрийн далбаагаа авлаа. Төр засаг, ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй. Бүхнээ дайчилна гэдгээ тангараглаж байна” гэв.

Зуны XXXIII наадамд оролцох Монголын баг тамирчдын түрүүч энэ сарын 15-нд Парисын зүг хүлгийн жолоо залах бөгөөд байт харвааны урьдчилсан харваа энэ сарын 24-нд эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Энэ өвөл Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орохгүй DNN.mn

Энэ өвөл нийслэлчүүд цахилгаан эрчим хүчний дутагдалд орохгүйг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “50МВТ-ын батарей хураагуурын станцын тендерийг удахгүй зарлаж, наадмын дараа сонгон шалгаруулалтыг хийнэ. Гэрээ амжилттай болбол 11 дүгээр сард төвийн эрчим хүчний системийн оргил ачааллыг хуваалцах юм.

Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээ хийсэн.

Удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар ДЦС-2-ыг Улаанбаатарын мэдэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Уг станцыг өмчлүүлэхээр хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр 2025, 2026 онд багтаан ДЦС 2-ыг 300-600МВТ-аар өргөтгөх ажлыг хийхээр суурь судалгааны ажлыг эхлүүлсэн.

Мөн ДЦС 3-ын хүчин чадлыг  өргөтгөх ажил давхар хийгдэнэ.

Өнгөрсөн жил оргил ачааллын үеэр нийслэлчүүд 200МВТ эрчим хүчээр дутагдаж байсан. Энэ жил өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө энэхүү дутагдаж байсан эрчим хүчийг хангана.

Цаашид Улаанбаатар хотын томоохон төсөл хөтөлбөрийг эрчим хүчээр хангах эх үүсвэрүүд хийгдэж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн 150МВТ хүчин чадалтай блокийг 2025 оны аравдугаар сард хүлээлгэж өгөх үүрэгтэй” гэж ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулав DNN.mn

Өнөөдөр “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа.

Гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Захирагч Х.Нямбаатар, БНСУ-ын “Дова инженеринг” ХК-ийн Ерөнхий захирал Пак Сүн Ү нар үзэглэсэн юм.

“Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтаж байгаа юм. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот метротой болох олон жилийн яриа бодит ажил хэрэг болж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бие Нийслэлийн Засаг даргын хувиар Улаанбаатарын метро төслийн зөвлөхөөр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” компани удирдах “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд түншлэлтэй метрог 75 сарын хугацаанд барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэндээ 20-иод жилийн өмнө эхэлсэн метроны төслийн бичиг баримтыг зургаан сарын дотор шинээр эмхэтгэн боловсруулж, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн олон улсын компаниудтай хийх гэрээ хэлэлцээрийг амжилттай дуусгаж байгаа төслийн багт талархал илэрхийлье. Метроны төслийг Улаанбаатар хот 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Миний бие үүнийгээ өмнө нь ч хэлсэн. Төслийн хувьд 2024 оныг дуустал бэлтгэл ажил нь явагдаад, 2025, 2026 онд үндсэн ажилдаа орно. Тиймээс нийслэлчүүд Та бүхнийг хэдхэн жилийн дараа биднийг хөл залгуулах гол унаа болох “Улаанбаатар метро” төслийг дуусан дуустал дэмжээрэй гэж хүсье. Толгойтоос Амгалан хүрэх 17.7 км үргэлжлэх, нийт 14 буудалтай энэхүү чиглэл нь Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам байх болно. Цаашид Засгийн газар, хотын Захиргаанаас баримталж буй төлөвлөлттэй уялдуулан дагуул хотууд болон дэд төвүүдтэй уялдуулан хөгжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Зөвлөх үйлчилгээний гэрээний хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын түншлэлийн зүгээс “Улаанбаатар метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулаад байгаа. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой аж. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 буюу Монгол Улсад хоёр, БНСУ-д хоёр, нийт дөрвөн жил суралцуулан, БНСУ-д нэг жил дадлагажуулах хөтөлбөрөөр дамжуулан метроны мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн БНСУ-ын түншлэл Улаанбаатар хотын метроны төслийг боловсруулахаас гадна автобусны чиглэлийг оновчтой болгох төлөвлөгөө, метроны буудлуудыг даган бий болох газар доорх худалдааны төвүүдийг барьж байгуулах юм.

Мөн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Ташрамд, Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монголд анх удаа хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын “NPS Engineering”, БНХАУ-ын “China Railway Design Coorporation”, “Guangzhou Metro Group”, БНСУ-ын “Dohwa Engineering” сүүлийн шатанд өрсөлдсөн. Үнэлгээний хорооноос БНСУ-ын түншлэл хамгийн өндөр үнэлгээ авч, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Анударь: “Хувьсал” продакшны 9 дэх уран бүтээл дээр ажиллаж байна DNN.mn

 “Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч, зохиогч Анударьтай ярилцлаа.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? намайг Цоггэрэлийн Анударь гэдэг. 28 настай. Хувьсал продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагчаар ажиллаад 4 жил болох гэж байна. Хоббигоороо шүлэг, эшлэл, зохиол бичих дуртай. Та бүхний мэдэхээр “Догдолсон л юм чинь битгий харамс, Зүрхээ сонсдог тархи” номын зохиогч

-Хамгийн анх кинонд оролцсон мэдрэмж ямар байсан бэ?

-2022 онд “ Ноён эмэгтэй” кинонд туслах найруулагчаар ажилласан. Анх кинонд ажиллах мэдрэмж, одоо гурав дахь кинонд ажиллах мэдрэмж яг адилхан байгаа яагаад гэвэл анхны догдлолоо хадгалж үлдэхийг хичээдэг. Хувьсал продакшны 9 дахь уран бүтээл дээр ажиллаж байна.  Дараа дараачийн кино дээр ч гэсэн анхны догдлол мэдрэмжээ хадгалж кино хийнэ.

– Ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэй нэг уран бүтээлд ажиллахын давуу талыг дурдвал?

– Зүгээр таньдаг хэн нэгэнтэй хамтарч ажиллах, гэр бүлийнхэнтэйгээ ажиллахын ялгаа нь илүү сайн ойлголцдог. Итгэлцлийн түвшин өндөр байдаг. Нэг нэгнийхээ юу хэлж байгааг, юу зорьж байгааг маш сайн мэдэрдэг. Хэзээ ч миний араар өөр зүйл ярихгүй.  Нэг зүйл дээр чин зүрхнээсээ хамтарч чаддаг.

-Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Нэг дүгээр ангиасаа анх өгүүллэг бичиж эхэлсэн. Хоёр дугаар курсээсээ дөрвөн мөртөө хүмүүстэй хуваалцъя гэж бодоод нийтэлдэг болсон. Идэвхтэй бичээд 5 жил болж байна.

-Таны сүүлд гаргасан Зүрхээ сонсдог тархи хэн нэгэнд зориулагдсан уу?

– Тиймээ. Хэн нэгэнд зориулсан. Номын эзэн ч өөрт нь зориулагдсан ном гэдгийг сайн мэднэ.

-Хэдэн уран бүтээл продюсерласан бэ?

-Ноён эмэгтэй кинонд туслах продюсер, 8 сарын 23-нд гарах “Хувь заяа” кинонд ерөнхий продюсероор ажиллаж байгаа. Мөн дараа жилийн хавар гарах кинонд ерөнхий продюсер ажиллана.

О.Юмчинбадам

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Д.Отгонбат: “Монполимет групп” ХХК-ийн үйлдвэрийг зогсоож, харилцах дансыг нь хааж хэрэг шалгах шаардлагагүй DNN.mn

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа талаар өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.


-Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор “Монполимет групп” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон, Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэж яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан хоёр хуулийн этгээдийн хооронд улс оронд чухал стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилтийг УИХ, ЗГ, Хөгжлийн банкны шийдвэрүүдээр Монполимет групп ХХК-д зээл олгох шийдвэр гарч, зээлийн гэрээг тус компанитай хийсэн, зээл зориулалтын дагуу зарцуулагдсан талаар УИХ-ын нээлттэй сонсгол, Хөгжлийн банкны жил бүрийн тайланд тусгагдсан, зээл төлөгдөж дууссан гэрээг дуусгаж талууд дүгнэлт өгсөн, энэ ямар ч нийгэмд ямар ч аюултай үйлдэл байхгүй, харин ч улс оронд хэрэгтэй, нийгэм эдийн засагт эерэг төсөл байхад үүнийг гэмт хэрэг гэж үзэх эрүүл ухаантай хүн байхгүй байлгүй дээ.

Ц.Гарамжав гэдэг хүн чинь иргэнээрээ Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваагүй энэ хэрэгт татан шалгах ёстой субьект биш төдийгүй “Монполимет групп” ХХК-ийн Монцемент төслийг эхлээд санхүүжилт дуусах хүртэлх хугацаанд ямар нэгэн нийтийн алба хашиж байгаагүй тул энэхүү хэрэгт татагдах ёстой этгээд биш юм.

-Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн хурал хийхдээ Ц.Гарамжав гэдэг хүнд Татвар төлөхөөс зайлсхийсэн, ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм уу?

-Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдэгдэлд өмгөөлөгч хүний хувьд маш их харамсаж байна.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг болон түүний хамаарал бүхий хүн Хуулийн этгээдүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн бол холбогдогч этгээдүүдэд танилцуулдаг, гэтэл ийм ажиллагаа явагдаагүй учир хэрэг үүсгээгүй байна гэсэн үг. Монполимет ХХК-ийн салбар бүх компанийн санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт орчихлоо. Энэ тийм нэг гэнэтийн давхацсан үйл явдал гэж харахгүй байна, хэрэг үүсгэх үндэслэл бүхий баримтыг хайж урьдчилсан ажиллагаа хийгдээд байгаа юм шиг уншигдаж байна л даа. Уг нь үүсгэсэн хэрэгт ямар ч хамааралгүй үйл баримтад шалгалт явуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны зорилго чиглэлд нийцэхгүй байгаа юм. Энэ талаар зохих байгууллагад хандаж байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлд Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэмт хэрэгт, мөн миний үйлчлүүлэгч болон хамаарал бүхий хүн хуулийн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад үүсгэсэн мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Авлигатай тэмцэх газар нэгжлэг хийгээд явсан, удалгүй энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж эхэлсэн. Мөрдөх байгууллагын явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагааны нууцлал алдагдсан, энэ талаар гомдол гаргаад явж байна.

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг мөн л үүсгээгүй мэдээлэл өгөхдөө Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан гэчихсэн. Ийм төрлийн гэмт хэрэг эрүүгийн хуульд хуульчлагдаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

-Энэ гэмт хэрэгт хэдэн хүнийг шалгаж байгаа юм бэ. Ц.Гарамжав гэдэг хүний үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсийг татан шалгаж байгаа юу?

-Ц.Гарамжав гэдэг хүний үр хүүхэд хамаарал бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй. Гэтэл хэрэг шалгах явцдаа үр хүүхдийнх нь дансыг хаасан, эд хөрөнгө, хувьцаа эзэмшдэг компанийнх нь үйл ажиллагааг хязгаарласан хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд холбогдох хуулийн байгууллагад гомдлоо гаргаад явж байна.

-Мөнгө угаасан гээд байх юм. Энэ талаар тайлбарлаач?

-Хөгжлийн банкнаас “Монполимет групп” ХХК-руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгөн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас Монгол Улсын Хөгжлийн банк олж авсан эх үүсвэр гэж бодохгүй байна

Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа.

Гэтэл “Монполимет” групп ХХК-ийн зүгээс хууль дүрмийн дагуу зээл хүсч зээлийн судалгааны материалаа банкны зээл судалдаг жишгээр л өгсөн байдаг. Хөгжлийн банк зээлийг судалж олгох үгүйгээ шийддэг энэ процесст төсөл хэрэгжүүлэгч Монполимет групп ХХК-ийн зүгээс оролцох боломжгүй бүх мэдээлэл хаалттай зөвхөн ямар шийдвэр гарсан талаар л танилцуулдаг.

Хэн ч банкны дотоод үйл ажиллагаанд оролцож болохгүй, оролцох боломжгүй, энгийн иргэн банкнаас хэрэглээний зээл хүсэхдээ материалаа өгөөд эцсийн шийдвэрээ л авдаг шиг процесс болдог, Хөгжлийн банкны маш олон шат дамжлага бүхий нэгж салбаруудаар дүгнэлт гараад төслийг санхүүжүүлэх эцсийн шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд УИХ, ЗГ-ын шийдвэрүүд гарч зээл олгох шийдвэрүүд шат дараалалтай тэргүүлэх зэргийн төсөл хөтөлбөр гэж мэдээж гаргасан байдаг. Гэтэл бүхэл бүтэн шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хуулийн байгууллага дүгнэлт өгөхгүй өө хайж байгаа мэт үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа нь ихэд гайхалтай. Банкны эх үүсвэр хууль ёсных эсэх дээр ядаж дүгнэлт өгч болдоггүй юм байх даа, тэгвэл энэ гэмт хэрэг биш гээд шууд л ойлгож уншигдана.

Иймд мөнгө угаах гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн.

-Та мөрдөн шалгаж болохгүй гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хэрэв үнэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлийн харилцааг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бол 2014 онд зээл авсан үйлдэлд нь хэрэг үүсгэн шалгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хуульд тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа хэрэг үүсгэн шалгах боломжгүй талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааг тодорхой хуульчилсан. Өнөөдрийн үүсгэн шалгаж байгаа хоёр хэргийн хувьд уг хугацаа өнгөрсөн тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй хуульд заасан хориглолт байгаа.Тэгэхээр мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдаад байгаа тул өмгөөлөгчийн зүгээс дээд шатны албан тушаалтан гомдол гаргаад явж байна.

Хууль гагцхүү хэрэглэх, хэрэгжүүлэх үүрэгтэй субьектүүд түүнийг өөрсдөө дур зоргоор тайлбарлах эрхгүй.

Харин хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, түүнийг дагаж мөрдөж ажиллах үүргээ биелүүлбэл Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татах, эд хөрөнгө битүүмжлэх олон зуун ажилчид хохирч, сул зогсох нөхцөл байдал үүсэхгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй тохиолдол юм.

-“Монполимет групп” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлсөн буюу ямар ч хохиролгүй гэдэг нь нийтэд тодорхой байхад яагаад хэрэг үүсгээд эд хөрөнгийг нь битүүмжлээд хураан аваад, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм бол. Ийм хуулийн боломж байгаа юу?

-Хууль зүйн хувьд тайлбар хийхэд Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж хуульчилсан.

Ц.Гарамжав гэдэг хүнд Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг үүсгэсэн. Үүнээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогчийг хуульчилснаар бол Монгол Улсын Хөгжлийн банк хохирогч болж таарах нь.Гэтэл хохирогчоор тогтоогдож оролцоогүй, оролцох ч боломжгүй шүү дээ, нийгмээрээ л мэдэж байна.

Хөгжлийн банкны хамгийн сайн төсөл гээд тухайн банк нь өөрөө дүгнэчихсэн, зээлээ бүрэн төлчихсөн. Хөгжлийн банкинд хохирол учирсан түүнийг төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэх хэрэгцээ шаардлага байхгүй, хохирогчгүй, хохиролгүй хэрэгт хөрөнгө битүүмжилж байгууллагын үйл ажиллагаа зогсоосон нь илэрхий хууль зөрчсөн. Энэ талаар шат шатны албан тушаалтнуудад хандаж хариулт нэхэж гомдол хүсэлт гаргаад явж байна.

УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр ч “Монполимет групп” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж авсан зээлээ, ханшийн алдагдал, хүүгийн төлбөртэй нь төлж, зээлийг бүрэн хаасан. Үүнийг ойлгохгүй байна уу гэж хэн ч асууна биз дээ.

-“Монполимет групп” ХХК-ийн олон зуун ажлын байрыг шууд лацдаж хааж зогсоосон үйлдлийг эсэргүүцэж ажилчид эсэргүүцэл илэрхийлж шаардлага хүргүүлж байгаа үйлдэл нь хуулийн байгууллагад нөлөөлөх гээд байна уу. Эсхүл хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаад байгаа юм уу?

-Аливаа хэргийг шалгах ажиллагааны зорилго нь хүний эрхийг зөрчихгүй, хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор мөрдөгч, прокурор хууль зөрчихгүй хэргийн бодит байдлыг тогтоон шалгах мөрдөн шалгах ажиллагааны зорилго агуулагддаг. Үүнийг нэг мөр хангаж ажиллахыг прокурорын байгууллагын чиг үүрэг л дээ.

Үзэл бодлоо илэрхийлж олон зуун ажилчид цахим орчинд хуулийн байгууллагад хүсэлт гомдлоо илэрхийлээд явж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагад нөлөөлөх гэсэн оролдлого огт биш бөгөөд тэдгээр ажилчдын ажлын байр сул зогсолтод орж орлогын эх үүсвэр тасалдах, өрхийн эдийн засгийн баталгаа, банкны зээл хэрэглээний зардал гээд бүх л асуудал хөндөгдөж өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаа нь ойлгомжтой шүү дээ.

30 хоног сэтгүүлч танаас болон сонины газраас чинь шалтгаалахгүй ажлыг чинь зогсоогоод хууль зүйн ямар ч үндэслэлгүй байвал та бүхэн бухимдаж, шаардаж үзэл бодлоо илэрхийлнэ биз дээ. Хууль хүчний байгууллагад гаргаж байгаа шаардлага нь бид ажлаа хиймээр байна, хуулийн байгууллага битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоож бидний эрх ашгийг зөрчөөд байна, битүүмжлэлээ нээж шалгалтын ажлаа явуулчих л гэж хандаж байгааг буруутгаж болохгүй.

-Тухайн компанийг эрх бүхий албан тушаалтанг шалгахдаа компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зогсоох боломжтой байдаг уу?

-Хэргийн хувьд тус компанийн тосон үйлдвэрийг зогсоож, харилцах дансыг нь хязгаарлаж хэргийг шалгах хэрэгцээ шаардлага огт байхгүй юм. Энэхүү шалгалт нь зөвхөн Ц.Гарамжав гэдэг хүнд хамаатуулан шалгаж байгаа юм шиг хэрнээ Монполимет групп ХХК-ийн 1300 гаруй ажилчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж нийтэд нь шалгаж байгаа үйлдэл гэж харахаас аргагүй юм.

Тосон үйлдвэрийн 360 гаруй ажилтан 2024 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 30 хоног битүүмжлэгдээд үйл ажиллагаа нь зогссон, ажилчид нь хүлээлтийн байдалтай байна.

Хэргийг түргэн шуурхай шалгах, холбогдох нотлох баримтыг бэхжүүлээд үйл ажиллагааг нь түргэн нээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго юм. Гэтэл ийм урт хугацаагаар шийдвэр гаргахгүй байгаа нь энэ байгууллага түүний ажилчдыг хохироосоор байна л гэж харж байна даа.

Мөрдөн шалгах ажиллагаа нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, шалгалтын хүрээ нь тодорхой байж хавтгайруулан шалгаж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зогсоохгүй байхад чиглэгдэх ёстой. Гэтэл хэрэгт хамааралгүй тус компанийн нийт ажилчдын эрхийг зөрчиж болохгүй юм.

Хуулийн байгууллагаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой гээд маш олон компанийг шалгадаг, албан тушаалтанд хэрэг үүсгэдэг, гэхдээ хэзээ ч шалгалт явуулахдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаггүй биз дээ. Энэ кейс тийм ер бусын өөр юм юу ч байхгүй нь лавтай.

-Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татан шалгахдаа түүний хамаарал бүхий компаниуд үр хүүхдийнх нь дансыг хааж эд хөрөнгийг нь хураан авч болдог юм уу, яг хэн гэдэг хүний дансыг хаасан, ямар эд хөрөнгө хураан авсан бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул энэ хүн, тэр хүн гэж нэр цохож нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөх байгууллага гаргасан мэдээллийн дагуу үр хүүхдийнх нь дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан, эд хөрөнгө хураан авсан нь хэрэгт хамааралгүй татан шалгагдаагүй хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол хүсэлтийг гаргаад явж байна.

Хуулиар хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр татсан цагаас эхлэн тухайн этгээдийн эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, шилжилт хөдөлгөөнийг зогсоох хэрэгт холбогдсон этгээдэд хамаатуулан шалгалтын ажиллагаа явуулахаар хуульчилсан тул дээрх ажиллагаа нь хуульд нийцэхгүй байгаа тал дээр дээд шатны албан тушаалтанд хандаж байна.

-Ц.Гарамжав гэдэг хүнд маш олон хэрэг гэв гэнэт үүсгээд 10, 20 жилийн жилийн өмнөх үйл баримтуудыг гаргаж ирээд байгаа нь хэн нэгний захиалгатай юм биш байгаа гэсэн асуулт нийгэмд яваад байна. Энэ талаар таны бодол?

-Хэн нэгэн албан тушаалтан хуулийг дур зоргоор өөрийн үзэмжээрээ хэрэглэхгүйн тулд шат шатны хяналтын байгууллагууд ажилладаг, тухайлбал мөрдөх байгууллагын үйл ажиллагаанд прокурорын байгууллага хэргийн явцад бүрэн хяналт тавьж хууль зөрчсөн аливаа үйлдлийг газар авахуулахгүй таслан зогсоодог. Хуулийн хугацаа өнгөрсөн бол шалгалтын ажиллагаа явуулах гэж байвал зогсоож шийддэг. Энэ нь гагцхүү хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх эцэстээ хэн нэгэн биш хууль засагладаг байх явдал юм. Яагаад 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэргийг 10 жилийн дараа шалгаад байгаа юм бэ? 20 жилийн өмнөх үйл баримтыг шалгаж болохгүй 15 жилийн хугацаа өнгөрөөд байхад хуулийн хориглосон заалтыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг хариултыг нэхээд хүсэлт гомдол гаргаад явж байна.

-Одоо прокурор, АТГ-аас ямар нэгэн шийдвэр гарч үйл ажиллагааг нь нээх сураг байна уу?

-Бид хуулийн дагуу хүсэлт гомдлоо гаргаж өгсөн, хүлээсээр л байна. Мэдээж олон зуун ажилтан бас энэ тодорхойгүй байдлыг яахыг мэдэхгүй өдөр бүр сураглаад л сууж байна даа.

Р.ХИШИГЖАРГАЛ