Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийг маргааш төв талбайд тоглоно DNN.mn

Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг маргааш буюу долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгохоор болжээ. “Учиртай гурван толгой” дуурийг Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар олны хүртээл болгож буй.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Төв цэнгэлдэх хүрээлэнд 6550 автомашины зогсоол, 240 үйлчилгээний цэг гаргана DNN.mn

Баяр наадмын зохион байгуулалт болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ-аас “Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалт зохион байгуулж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10.755 хүний суудалтай, 18 хаалгатай бөгөөд ойр орчимд нь А, ДК, Ж, Ү, Г гэсэн ангилал бүхий 6550 автомашины зогсоол, 240 орчим худалдаа үйлчилгээний цэг байгуулагдана. 12.000-18.000 иргэний тойрох хөдөлгөөн хийгдэж, их ачааллын үедээ 20.000 орчим хүн цугларч, баяр наадам үздэг.

Хүй долоон худагт мөн А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11.500 автомашин байрлуулах зогсоол, “Соёлын тойрог”, “Үйлчилгээний тойрог” орчимд нийт 390 худалдаа, үйлчилгээний цэг, 150 орчим уяачийн гал байршуулсан. Соёолон насны морины уралдааныг үзэхээр 30.000 орчим иргэн цуглардаг гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг орчимд 3184 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ DNN.mn

Баяр наадмын зохион байгуулалт болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Төв цэнгэлдэхийн сур, шагайн харваа орчимд нийт 669 алба хаагч ажиллахаар байгаа аж. Мөн 59 автомашин, 4 нохой, 6 морьт эргүүл ажиллана. Хүй долоон худаг орчимд 1087 албан хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэв журмын хамгаалалтад ажиллах аж. Үүнээс 44 нь мотоциклтой, 17 нь нохойтой бол 24 нь морьтой ажиллана гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ. Ийн Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх орчимд цагдаагийн байгууллагын 3184 албан хаагч ажиллана. Үүний,

  • Олон нийтийн цагдаа 160
  • Сонсогч цагдаа 182
  • Оюутан цагдаа 48 байгаа аж.

Б.Ану

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороодын бүрэлдэхүүнийг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан юм. Тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан урьдчилсан байдлаар баталж байгааг онцолж байлаа. Харин өнөөдөр өглөөний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Нэг байнгын хороо хамгийн дээд тал нь 25 гишүүнтэй байх хуулийн зохицуулалттай. Албан тушаалын томилгоо хэлэлцдэг Төрийн байгуулалт, төсөв, мөнгөний бодлого хэлэлцдэг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамгийн олон буюу 25 гишүүнтэй байна.

Гишүүд байнгын хороодод хэрхэн хуваарилагдсаныг танилцуулъя.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

  1. Ч.Анар,
  2. Н.Алтаншагай,
  3. Э.Бат-Амгалан,
  4. Э.Болормаа,
  5. Б.Дэлгэрсайхан,
  6. Н.Батсүмбэрэл,
  7. Х.Жангабыл,
  8. Д.Цогтбаатар,
  9. Ж.Энхбаяр,
  10. С.Бямбацогт,
  11. Н.Наранбаатар,
  12. П.Наранбаяр,
  13. Н.Номтойбаяр,
  14. Б.Батбаатар,
  15. Л.Энхнасан,
  16. О.Алтангэрэл,
  17. Д.Ганбат,
  18. Б.Жаргалан,
  19. Г.Хосбаяр,
  20. Ө.Шижир,
  21. С.Эрдэнэболд,
  22. Р.Эрдэнэбүрэн
  23. Б.Энхбаяр.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо:

  1. Т.Аубакир,
  2. Ж.Батжаргал,
  3. Ж.Бат-Эрдэнэ,
  4. М.Ганхүлэг,
  5. Ц.Идэрбат,
  6. З.Мэндсайхан,
  7. Н.Наранбаатар,
  8. А.Ундраа,
  9. Б.Уянга,
  10. С.Ганбаатар,
  11. Ц.Мөнхбат,
  12. Л.Мөнхбаясгалан,
  13. Р.Сэддорж.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:

  1. О.Амгаланбаатар,
  2. О.Батнайрамдал,
  3. Б.Батцэцэг,
  4. Д.Бум-Очир,
  5. Ж.Галбадрах,
  6. Г.Дамдинням,
  7. Д.Рэгдэл,
  8. О.Саранчулуун,
  9. Б.Найдалаа,
  10. Ч.Ундрам,
  11. Б.Хэрлэн,
  12. У.Отгонбаяр,
  13. М.Сарнай,
  14. Ш.Бямбасүрэн,
  15. А.Ганбаатар,
  16. Ц.Мөнхтуяа,
  17. Г.Хосбаяр,
  18. С.Эрдэнэбат.

Ёс зүйн байнгын хороо:

  1. Б.Баярбаатар,
  2. Д.Ганмаа,
  3. Д.Рэгдэл,
  4. Б.Хэрлэн,
  5. Х.Баасанжаргал,
  6. Ж.Батсуурь,
  7. Д.Бум-Очир,
  8. Ж.Галбадрах,
  9. А.Ариунзаяа,
  10. Жаргалсайхан,
  11. Ч.Лодойсамбуу,
  12. Очирбат,
  13. Д.Энхтуяа.

Инновац, цахим бодлогын байнгын хороо:

  1. Ч.Анар,
  2. Э.Батшугар,
  3. А.Ганбаатар,
  4. Л.Гантөмөр,
  5. Б.Заяабал,
  6. Т.Мөнхсайхан,
  7. Ч.Номин,
  8. Ж.Чинбүрэн,
  9. Ж.Золжаргал,
  10. Б.Уянга,
  11. П.Сайнзориг,
  12. Л.Соронзонболд,
  13. С.Цэнгүүн
  14. Б.Пунсалмаа.

Нийгмийн бодлогын байнгын хороо:

  1. А.Ариунзаяа,
  2. Д.Ганмаа,
  3. М.Ганхүлэг,
  4. С.Зулпхар,
  5. Ц.Идэрбат,
  6. Т.Мөнхсайхан,
  7. О.Саранчулуун,
  8. Ж.Чинбүрэн,
  9. С.Эрдэнэбат,
  10. М.Сарнай,
  11. М.Нарантуяа Нара,
  12. Ц.Баатархүү,
  13. Ж.Баярмаа,
  14. Ж.Баясгалан,
  15. Б.Бейсен,
  16. Х.Болормаа,
  17. Л.Энх-Амгалан,
  18. Х.Булгантуяа,
  19. Мөнхтуяа,
  20. Э.Одбаяр,
  21. Б.Түвшин,
  22. Д.Үүрийнтуяа,
  23. Л.Энхнасан.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

  1. Д.Амарбаясгалан,
  2. С.Амарсайхан,
  3. Б.Баярбаатар,
  4. Э.Болормаа,
  5. С.Бямбацогт,
  6. С.Зулпхар,
  7. Ц.Сандаг-Очир,
  8. Л.Оюун-Эрдэнэ,
  9. Л.Энх-Амгалан,
  10. Л.Мөнхбаатар,
  11. Т.Доржханд,
  12. Г.Найдалаа,
  13. Н.Номтойбаяр,
  14. Б.Батбаатар,
  15. Б.Жавхлан,
  16. Н.Учрал,
  17. О.Номинчимэг,
  18. Ж.Баярмаа,
  19. Л.Гантөмөр,
  20. Э.Одбаяр,
  21. Б.Пүрэвдорж,
  22. Ц.Туваан,
  23. Х.Тэмүүжин,
  24. О.Цогтгэрэл,
  25. Ө.Шижир.

Төсвийн байнгын хороо:

  1. Т.Аубакир,
  2. Б.Батжаргал,
  3. Х.Булгантуяя,
  4. Х.Ганхуяг,
  5. Ц.Даваасүрэн,
  6. Б.Заяабал,
  7. Г.Тэмүүлэн,
  8. Б.Чойжилсүрэн,
  9. П.Ганзориг,
  10. Б.Пүрэвдаваа,
  11. Р.Батбаолд,
  12. З.Мэндсайхан,
  13. Д.Батлут,
  14. Г.Дамдинням,
  15. Ч.Ундрам,
  16. С.Амарсайхан,
  17. Н.Алтанхуяг,
  18. Д.Батбаяр,
  19. Ж.Баясгалан,
  20. Х.Болормаа,
  21. Г.Ганбаатар,
  22. П.Мөнхтулга,
  23. Б.Мөнхсоёл,
  24. Б.Түвшин,
  25. Д.Цогтбаатар.

Аж үйлдвэржилтийн байнгын хороо:

  1. М.Бадамсүрэн,
  2. Э.Батлут,
  3. Г.Лувсанжамц,
  4. Д.Үүрийнтуяа,
  5. Д.Энхтүвшин,
  6. П.Ганзориг,
  7. Ж.Золжаргал,
  8. Б.Пүрэвдаваа,
  9. Ц.Даваасүрэн,
  10. Б.Чойжилсүрэн,
  11. Д.Батбаяр,
  12. С.Ганбаатар,
  13. Х.Жангабыл,
  14. М.Энхцэцэг,
  15. Б.Тулга
  16. Л.Мөнхбаясгалан
  17. П.Мөнхтулга,
  18. С.Одонтуяа,
  19. Г.Очирбат,
  20. Б.Пунсалмаа
  21. Д.Энхтуяа.

Хууль зүйн байнгын хороо:

  1. Б.Бат-Эрдэнэ,
  2. Б.Дэлгэрсайхан,
  3. Л.Мөнхбаатар,
  4. О.Номинчимэг,
  5. О.Номинчимэг,
  6. Ц.Сандаг-Очир,
  7. Д.Цогтбаатар,
  8. Г.Уянгахишиг,
  9. М.Нарантуяа Нара
  10. Ж.Алдаржавхлан,
  11. Н.Алтанхуяг,
  12. Х.Баттулга,
  13. Ж.Энхбаяр,
  14. Б.Тулга
  15. Э.Бат-Амгалан,
  16. Д.Ганбат,
  17. С.Одонтуяа,
  18. Б.Пүрэвдорж,
  19. Х.Тэмүүжин,
  20. Д.Цогтбаатар,
  21. Х.Баасанжаргал
  22. С.Эрдэнэболд.

Эдийн засгийн байнгын хороо:

  1. Н.Алтаншагай,
  2. Э.Батшугар,
  3. Ж.Бат-Эрдэнэ,
  4. Ж.Ганбаатар,
  5. Г.Лувсанжамц,
  6. Д.Энхтүвшин,
  7. М.Энхцэцэг,
  8. Б.Мөнхсоёл,
  9. Г.Уянгахишиг,
  10. А.Ундраа,
  11. Р.Батболд,
  12. Ж.Алдаржавхлан,
  13. Соронзонболд,
  14. Н.Батсүмбэрэл,
  15. М.Мандхай,
  16. Х.Баттулга,
  17. П.Батчимэг,
  18. Ш.Бямбасүрэн,
  19. М.Бадамсүрэн,
  20. О.Батнайрамдал,
  21. Б.Жаргалан,
  22. Ч.Лодойсамбуу,
  23. Р.Сэддорж,
  24. О.Цогтгэрэл
  25. Ж.Батсуурь.
Categories
мэдээ улс-төр

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Богд хааны ордон музейд  зочлон, манай орны түүх, соёл, зан заншилтай танилцана.

Мөн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувиар тус олон улсын байгууллагад  зочлохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  Газар

Categories
мэдээ нийгэм

Г.Отгонтамир: Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй.

Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон.

Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “А” зөвшөөрлийн байршилд “Naadam center”-ийн зогсоол хамрагдаж буй бол “Д” зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын “Од” группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт “A” болон “Ж” зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрлаж буй.

“Ү” зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина.

Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан. Тодруулбал 

  • Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл)
  • Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл)
  • Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)
  • Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно.

Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно.

Баяр наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн маршрутын талаар мэдээлэл өгье. Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар: Өндөр Гэгээний бүтээлүүдийн нэг өвөрмөц онцлог нь амьд мэт бүтээхээс гадна “алхимич” хүн л бүтээж дээ гэмээр нууцлаг… DNN.mn

Энэ сарын 7-17-ны хооронд Богд хааны ордон музейд “Хорин нэгэн Дара эхийн чуулган” нэртэй үзэсгэлэн нээгдэж байна. Энэ талаар тус музейн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатараас тодруулсан юм.


-Үзэсгэлэнгийн нэг хэсгийг “Сахиус догшдын бүжиглэл” хэмээн нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?

-Сахиус догшдыг тэнгэрээс газарт буулгана гэдэг бол хүн төрөлхтний баяр. Монголчуудын баяр бол наадам, наадмын эхлэл бол Даншиг шүү дээ. Даншиг гарахад цам гарч байсан. Цам нь тэнгэр газаргүй баярлаж байна гэх санааг бий болгож, дээд аль нэг орноос догшид сахиусыг буулгаж байгаа хэрэг. Лхачинсүрэн гэх цагаан өвгөн энэ замбуулинд бууж ирээд догшид сахиус, бурхдаа дууддаг. Цагаан өвгөн бол урт нас, аз жаргалын бэлгэдэлт дүр. “Зуу насалж зургаадай таяг тулаарай” гэж монголчууд ярьдаг, ерөөдөг.

Зургаадай таяг гэж юу болохыг энэ үзэсгэлэнгээс харж болно. Энэ таяг зөвхөн Богд хааны ордон музейд л байдаг. Цагаан өвгөний иж бүрэн хувцас, дээл, эрхи, гутал энд байна.

Гутал нь гэхэд барын арьсан гутал. Домогт: Нэгэн анчин ан хийж яваад бар алсан чинь тэр нь эх болох гэж буй бар байж таараад үхэхдээ дөрвөн зулзага төрүүлжээ. Нэг дор таван амь сүйтгэлээ гээд тэр хүн ихэд гэмшээд дахин хүйтэн зэвсэг амьтан руу шагайхгүй гэж тангараг өргөж, түүгээр зогсохгүй гэгээрэн бурхан болсон гэдэг. Яг Б.Лхагвасүрэн “Буутын ус” зохиолд гардаг шиг юм болж л дээ. Ингээд тус анчны агнасан өнөөх барын арьсаар хийсэн гутал гэж болно.

-Цамын ёслол болж, цагаан өвгөн гарч ирэн бүжихэд Богд хааны ордон музейд буй үзмэрүүдийг хэрэглэдэг үү, эсвэл өөрийг хэрэглэдэг үү?

Мэдээж тухайн цагт хэрэглэгдэж байсан л эдүүд байх. Ер нь 1937 онд 700-гаад сүм хийд устгагдсан гэж ярьдаг шүү дээ.

Тэдний 500-гаад нь өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоор Цам гаргадаг байсан гэнэлээ. Тэгэхээр цам бол нэлээд хөгжсөн зүйл бололтой. Жахар буюу Даншиг наадам нь шажны хаан буюу Богдыг урт наслуулж, удаан жаргуулах, нас буяныг нь нэмэх зорилготой л хийгдэж буй наадам. Хаанд зориулагдсан цам учраас бусдаас арай өөр байх нь дамжиггүй. Тиймд “Хүрээ цам” бол зиндаа өндөр.

-Энд дэлгэгдсэн үзмэрүүдээс товч танилцуулбал, олон түмэнд илүү хүрэх болов уу?

-Богдын ар талд Аюуш бурхан залдаг байсан уламжлалтай. Энэхүү Аюуш бурхны зээгт наамлаар бүтээгджээ. Зээг наамал гэдэг бол торгон дээр бурхнаа зураад өнгөөр ялгахдаа будгаар бус өнгө өнгийн торго, хоргой зэргийг орлуулж зээглэж оёдог бурхан бүтээх нэг өвөрмөц арга шүү дээ. Дан торго хоргой, хошмог, есөн эрдэнэ хүртэл хэрэглэсэн нь бий.

Хүрээ цамын бас нэг гол дүр бол Хангарьд шувуу байгаа юм. Нийслэл маань Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Богдхан гэсэн дөрвөн уулын дунд оршдог. Энэ дөрвөн уулаас бид бүхэн Богдхан уулыг тэргүүн болгож шүтдэг. Харин уг шүтээний маань савдаг нь Хангарьд шувуу юм. Тиймд манай хотын сүлдэн харгарьд байдаг.

Гонгор бурхан бол эд баялгийг дуудагч сахиус. Тэгэхээр энэ Цамтай цуг эд баялаг ирэх нь гэсэн үг.

-Дамдинчойжоо бурхны талаар тайлбарлавал…?

-Дамдинчойжоо бурхныг Эрлэг номун хаан гэдгээр нь монголчууд мэднэ. Хэн ч бай, төрөөд үхэх нь үнэн. Үхэх үедээ хүн энэ бурхан дээр очдог байх нь. Эрлэг дээр очоод энэ амьдралдаа хэрхэн зөв амьдарч чадсан бэ, шунал тачаал, мунхаг харанхуй, атаа хорсол чинь их байсан уу, бага байсан уу гэдгээс шалтгаалж там диваажингаа сонгоно ш дээ. \инээв\ өөрөөр хэлбэл, мөнх бусыг мөн цам маань сануулдаг байх нь.

Очирваань бурхан бол Монголыг даасан бурхан. Төвөдийг бол Жанрайсиг бурхан, Хятадыг бол Манзушир бурхан даадаг. Монголчууд даасан бурхнаа энэ их баяр дээрээ залдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн танхим нь жижиг учраас өндөрт нь тааруулж гурван метрийн өндөртэйг л залсан байна. Том үзэсгэлэнгийн танхимтай байсан бол таван метр, долоон метр өндөртэй очирваань бурхныг залж болно. Тухайн үед гадаа тийм өндөртэй бурхдыг залдаг байсан мэдээ бий.

-Цамын ёслол бол сүсэгтэн олныг баярлуулдаг, энэ хэдийд анх Даншиг наадамд орж ирсэн хэрэг вэ?

-Өндөр гэгээн Занабазарыг шашны хаан буюу анхдугаар Богдоор өргөмжлөхөд Даншиг наадам хийсэн түүхтэй. Даншиг наадамд Цамыг оруулж ирсэн хүн бол дөрөвдүгээр Богд юм. 1811 энэхүү “Жахар” буюу хүрээ цамыг үзүүлсэн гэдэг. Дөрөвдүгээр Богдын үед жинхэнэ утгаараа Хүрээ цам зохион байгуулагдсан байдаг.

-Г.Занабазарын өөрийн гараар бүтээгдсэн бүтээлүүд тун ховор гэгддэг. Энэ талаар?

-Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүд бол тун ховор. Ногоон, цагаан дара эх тэргүүт 21 дара эх, язгуурын таван бурхан, Очирдарь,босоо Майдар, Манзушир, Аюуш гээд 30 гаруй л бүтээл бий.

-Богд хааны ордон музей рүү орохдоо ноёд хаадууд нь төрөх гэж байгаа охиноо, тулгар эхнэрээ авчирч босгонд нь мөргүүлдэг байсан гэдэг. Энэ нь үр хүүхэд нь эрүүл энх байх, хүндрэлгүй төрөхгүй ч юм уу ерөөл бэлгэдэлтэй үйл гэх нь бий. Энэ уламжлалын талаар сонирхуулбал…?

Энэ 21 Дара Эхийн үйлс нь хүний бүх хүслийг 21-д багтаан багцалсан гэж үзвэл тэр 21 хүслийг буюу хүний бүх хүслийг биелүүлэх увдис шидтэй л гэсэн үг л дээ. Харин энэ хорин нэгийн бүгдийх нь увдис чадлыг бүрдүүлж чадсан бурхан нь бол Ногоон Дара Эх.

-Ер нь Өндөр гэгээн Занабазарын урласан Дара эхийг хамгийн зөв тэг хэлбэртэй гэж бичсэн байхыг, тэгж тайлбарлахыг олонтаа сонсож байсан шүү?

-Өндөр Гэгээний урлалын тухай Ногоон Дарь Эхийг жишээлэн авч тайлбарлахыг хичээе. Бурхны тэг гэж ярьдаг бурхан багш нас дээр гарахын үест шавь нар нь “Хэн ч мөнх бус. Та ер нь нэлээд өндөр насыг насаллаа, таныг бид ямар дүрээр дурсан санаж байх юм бэ” гэсэн чинь бурхан багш “Бурхны тэг” гэдэг зүйлийг бичээд зураад өгчихсөн. Түүнд нь тэргүүнийх нь өндөр суугаа биеийнх нь гуравны нэг, босоо биеийнх нь долооны нэг, нүүрнийх нь өргөн мөрний толгойноос бүдэрхий хүртэлх зайтай ижил байна, гэдэг ч юмуу? Ер нь бол аман зураг зурж орхижээ.

Энэ бурхны тэгийг анагаах ухаанд хэрэглэж амжаагүй байхад Ленорда да Винчи гэдэг хүн төгс хүн гэдэг зураглалыг гаргаж ирсэн, тэр нь яг бурхны тэг шиг хэмжээст хүний зураг байдаг. Леонардо да Винчи 1500 оны үед амьдарч байсан гэхээр бурхан багш бол түүнээс 2000 жилийн өмнө зурж бичээд үлдээчихсэн гэсэн үг. Леонардогаас зуугаад жилийн дараа Өндөр Гэгээн цутгуурын урлаг дээр Дара Эхийг бүтээсэн чинь Леонардогийн бодсон бодлого, бурхны тэг, Өндөр Гэгээний бүтээл гурав хэмжээсийн хувьд яг нэг цэг дээр давхцаж байгаа юм. Хоёрдугаарт, энэ цутгуурын урлагийг бүтээхдээ тэргүүнийг нь, мутрыг нь, мөрөн дээрх бадам цэцэг болон их биеийг нь тус тусад цутгаад дараа нь хооронд нь нийлүүлж гагнадаг учиртай. Гэтэл энэ Ногоон Дара Эхийг тэгж гагнаагүй юм шиг гагнаас нь мэдэгддэггүй, тийм учраас энийг номын хүчээр бүтээсэн гэж хэлэх нь ч бий. Шинжлэх ухааны үүднээс харвал том алхимич хүн байсан болохоор тэр гагнаасыг нууцалж чадсан байх л даа.

-Ер нь Богд хааны ордон музейд Хорин нэгэн Дарь эхийн үзэсгэлэнг гаргаж байсан уу?

-Ер нь үзэсгэлэн гэдэг бол дэглэлтийг л өөрчлөх асуудал. Үзмэр бол байж л байгаа шүү дээ, үзэгч бол энэ дэглэлтийг өөр орчинд харахыг хүсдэг. Далайн хөвөөн дээр харахыг хүсэж байгаа, магадгүй орчлонгийн хоосон орон зай болсон тэр сансарт харахыг хүсэж байгаа, сүмбэр уулын орой дээр Хорин нэгэн Дара эх заларсан байхыг харахыг хүсэж байгаа шүү дээ хүмүүс, үзэсгэлэн гэдэг бол өөрөө энэ юм. Нөгөө талаасаа манай ордон музейн үзмэрийн арав орчим хувь нь дэлгээтэй байдаг, бусад 90 орчим хувиа үзэсгэлэнгээр дамжуулан үзүүлдэг, улиралд 1-2 үзэсгэлэн гаргаж үзүүлдэг гэсэн үг. Хорин нэгэн Дара эхийн орон зайг сольж бид нар Дүрслэх урлагийн музейд гурван жилийн өмнө гаргасан, хүмүүс маш их сонирхсон. Өнгөрсөн намар Өндөр Гэгээний өөрийн мутрын бүтээлүүдээс бүрдсэн “Өндөр Гэгээний өв” гэж том үзэсгэлэнг Богд хааныхаа ордон музейд зохион байгуулж чадсан, энэ үзэсгэлэнг бол маш их хүн үзсэн. Өнгөрсөн өвөл “Хааны хаш” гэж үзэсгэлэнг зохион байгуулсан, өнгөрсөн хавар бид бурхан багшийн үлдэц эрдэнүүдээр үзэсгэлэн зохион байгуулсан, мөн л маш их хүн үзсэн.

-Үзэсгэлэн гаргаж байгаагийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл…?

-Музейд энэ үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүс ирээд сурчих юм бол музей өөрөө боловсролын төв байгууллага учраас энүүгээр орж ирж байгаа хүн болгон соён гэгээрэх тухай асуудал юм. Бурхдын энэ сууриуд нь бадам цэцэг байна шүү дээ, энэ яагаад заавал бадам цэцэг байна вэ гэхээр мунхаг харанхуй гэдэг шавар балчгийг ялж гарсан бадам цэцэг шиг ургасан бодит хүмүүс байхгүй юу. Гэгээрсэн гэдэг ойлголт бол: Сэтгэлээ хөгжүүлж, дадуулж чадсан гэсэн үг. Жаахан өөрөөр тайлбарлавал амьдралын мөн чанарыг бүрэн ойлгоод, гуйлга гуйж байгаа хүн, энд арваганаад явж байгаа аалзыг адилхан та өөрийнхөө үрийг яаж хардаг уу тэрэн шиг харж чаддаг болтол дадал суулгахыг хэлдэг. Сэтгэлийн фитнесийг хөгжүүлж чадсан хүмүүс л бурхан болдог. Ард нийтээрээ сэтгэлийнхээ фитнесийг хөгжүүлж чадвал аз жаргалтай амьдрах боломжтой.

-Энэ жилийн тухайд долдугаар сарын 7-ноос үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэгэхээр энэ цаг хугацааг жуулчдын улиралтай харьцуулж гаргасан уу. Ер нь үзэсгэлэндээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Ер нь Монголын хамгийн том баяр бол Цагаан сар, Наадам хоёр. Тэгэхээр энэ хоёр баяртаа зориулаад жилийн өмнөөс ямар зүйл үзүүлж харуулах тухайгаа боддог. Энэ баяраараа дамжуулж, баярлангаа өв соёлоороо бахархах, соён гэгээрх боломж нөхцөлийг бүрдүүлж буй ухаантай.

Ярилцсан

Н.САРАНЧИМЭГ

Э.ОДОНЧИМЭГ

М.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Тодруулбал, маргааш Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

“Баянхонгор” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг шинэчилжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээн, тогтмолжуулсан.

Энэ хүрээнд орон нутгийн ес дэх чиглэл буюу “Баянхонгор” нисэх буудлын 3С хяналтын кодтой аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засвар ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Ингэснээр орон нутгийн есөн чиглэлд CRJ-700 маягийн агаарын хөлгөөр “МИАТ” ТӨХК нислэг үйлдэх боломж бүрдлээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Биржээр хагас жилд биржээр 10 сая тонн нүүрс арилжив DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа.

Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж, одоогоор 2.9 сая тонн коксжих, 6.5 сая тонн сул коксжих, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдсаныг тус компани мэдээлэв.

УИХ, Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн билээ. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалжээ.