Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сүүлийн зургаан жил наадмын амралтын үеэр 85 хүн усанд осолдож амиа алдсан DNN.mn

ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө. ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Баяр наадмын өдрүүдэд усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг өгөхөөр бэлдлээ. Он гарсаар 40 хүн усны ослоор амь эрсэдсэн байна. Тэдгээрийн ес нь бага насны хүүхэд. Баяр наадмаар иргэд олон хоног амарч, усанд осолдох аюул эрсдэл нэмэгддэг.

Тухайлбал,

  • 2019 оны наадмын амралтын өдрүүдэд 14
  • 2020 онд наадмын амралтын өдрүүдэд 17
  • 2021 онд  наадмын амралтын өдрүүдэд 26
  • 2022 онд  наадмын амралтын өдрүүдэд 20
  • 2023 оны наадмын амралтын өдрүүдэд найман хүн усны ослоор амь эрсэдсэн гашуун сургамж байна.

Иргэдийн аялах, амрахыг хориглоогүй, амрахдаа өөрсдийнхөө төдийгүй хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, зөв зохистой өнгөрөөхийг сэрэмжлүүлж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд таван хүн усанд осолдож, амь насаа алдсан байна. Өчигдөр буюу даваа гарагт нийслэлд нэг, Сүхбаатар аймагт нэг, Увс аймагт нэг хүн усанд осолдож нас барсан харамсалтай явдал боллоо. Морь, мотоцикл, тээврийн хэрэгслээр гол мөрнийг гатлах, усанд сэлэх гэж байгаад амь насаа алдаж байна. Түүнчлэн бассейнд сэлж сурчхаад гол, мөрний усанд сэлчихнэ гэсэн ойлголттойгоор ороод амь эрсдэх тохиолдол байна. Усанд сэлж чаддаг хүн эндэх нь их байна. Мөн хүүхдэд тавих хараа хяналт суларснаас усанд эндэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Буянт голын үерийн даланг шинэчилнэ DNN.mn

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтад Буянт голын голдирол өөрчлөх, үерээс сэргийлэх далангийн зураг төслийг тусган баталсан.

Буянт голын голдирол өөрчлөх, үерээс сэргийлэх даланг шинэчилснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сумын иргэдийн аюулгүй байдал хангагдах, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин бүрдэхэд ач холбогдолтой гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн оны долоодугаар сард ГССҮТ-өөс 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ DNN.mn

Зуны улиралд, тэр дундаа Үндэсний их баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад /6, 7, 8/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ачаалал ч мөн нэмэгддэг.

Ялангуяа Үндэсний их баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл, гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны долоодугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс эрэгтэй 9098 (58.4 хувь), эмэгтэй 6490 (41.6 хувь) байгаа бол 0-18 насны хүүхэд 6512 (41.8 хувь) байна гэж ГССҮТ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хад, чулуун дээр бичиж, зураг зурвал торгоно DNN.mn

Соёлын үл хөдлөх газраар аялж буй аялагчдад Экологийн цагдаагийн албанаас анхааруулга өгч байна.
1. Хад, чулуун дээр штрих, будгаар бичихгүй байх, тос, сүү өргөхгүй байх;
2. Ойр орчимд будаа цацахгүй байх; /тагтааны сангас хад чулууг ихээр бохирдуулдаг/
3. Хог хаяхгүй байхыг уриалж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500.000, аж ахуйн нэгжийг 5.000.000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай болохыг анхаарна уу.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МБҮА-ийн тэргүүн Н.Баярсайханыг Монгол Улсын гавьяат барилгачин цол тэмдгээр шагналаа DNN.mn

Монголын барилгын салбарыг Олон улсад таниулах, Монголын Барилгын Үндэсний Ассоциац ТББ-ыг барилгын салбарын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллийн байгууллага болгон үүсгэн хөгжүүлж, өнөөдрийн түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулан, тууштай  ажиллаж буйг болон
Улаанбаатар хотын дүр төрхийг өнгө нэмэн өөрчилсөн офис ,нийтийн орон сууц, хауc хотхонууд, олон арван нийгэм ахуйн барилга байгууламжуудын төслүүдийг амжилттай удирдаж ашиглалтад хүлээлгэн өгч барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт Олон улсын менежмент, чанарын стандартуудыг анхлан нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Тэргүүн, ЦАСТ компанийг үүсгэн байгуулагч Нямрагчаагийн Баярсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” цол тэмдэгээр шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн  Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд холбогдох яам, байгууллага хооронд:

  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай,
  • Өндөрлөг газрын мал аж ахуй, бэлчээрийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай,
  • Боловсролын салбарт хамтран ажиллах тухай,
  • Уламжлалт ангаах ухааны салбарт хамтран ажиллах тухай,
  • МҮОНРТ, Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаал болно DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн маргааш буюу долоодугаар сарын 10-ны хуваарийг танилцуулж байна.

Маргааш Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаал болноМаргааш Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаал болно

 

Categories
мэдээ нийгэм

Улсын наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэж байна.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг Байнгын хороо дэмжлээ DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг  хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль зүй, дотоод хэргийн яамны урд “шударга ёс” гэж нэмж байгаа юм байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэршил. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой” гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хуулийн байгууллагын асуудлыг засах, зөв ойлголтыг нийгэм мэдэх гэдэг агуулгаар ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэх нэршлийг оруулж ирж байгаа юм. Прокурор, мөрдөх байгууллага, шүүхийн байгууллагын дунд байгаа бараг найз нөхөд байдаг юм. Хууль хяналтын байгууллагад хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй болоод удсан. Тэр агуулга руу явуулахаар олон улсын нийтлэг жишгийн дагуу оруулсан.

Ер нь мөрдөх байгууллага Засгийн газрын харьяанд байдаг. Прокурор нь УИХ, шүүх нь тусдаа байдаг гэх ойлголттой. Бодит байдал дээр шударга ёс томилсон хүмүүстээ үйлчилдэг бүтэц байдаг” гэсэн юм.

Улмаар хуралдаанд оролцсон 20 гишүүний 17 нь хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар дараагийн хэлэлцүүлгийг хийх юм.