Categories
мэдээ соёл-урлаг

Төв талбайд “Учиртай гурван толгой” дуурь тоглоно DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдөрт зориулан өнөөдөр /2024.07.10/ төв талбайд 21:00 цагаас “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Баяр наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр, энэ жил “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавьж буй.

“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.

Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.

Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь нь Монголын анхны дуурь гэж тооцогддог. Анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр найруулан “Бөмбөгөр ногоон театр”-т жүжиг хэлбэрээр тавьж байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийн гадна дэлгэц байршуулан, наадмыг шууд дамжуулна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Энэ жилийн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэжээ.

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон
  • 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан
  • Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгуулсан
  • 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан
  • FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан
  • Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой 
  • Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулсан
  • Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэх зэрэг бэлтгэл ажлыг хангажээ.
Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Баяр наадмын өдрүүдийн цаг агаар төлөв байдлыг Ус цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Долоодугаар сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температурын хувьд, өнөө маргаашдаа ихэнх нутгаар халах ч 11-нээс эхлэн ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын нээлтийг маргааш 22:00 цагт дахин тоглоно DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөр 2024.07.11-н 22:00 цагт дахин нэг тоглохоор боллоо.

Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байна.

Тасалбарын борлуулалт өнөөдөр буюу 07.10-н 16:00-д нээгдэнэ. Тасалбарыг хаагуур худалдаалахыг удахгүй мэдээлэх болно. Үнийн хувьд 75,000₮, 80,000₮, 90,000₮ байна.

Categories
мэдээ цаг-үе

Хязаалангийн уралдаанд Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ.

Энэ жилийн баяр наадамд 256 хязаалан уралдахаар бүртгүүлснээс 152 нь гарааны зурхайгаас эргэсэн юм.

Хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр түрүүллээ.

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Энхжингийн хээр, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн бор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Бэгзсүрэнгийн Гантулгын хээр, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор халзан хурдаллаа.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээвэрлэлт хийх хуваарь DNN.mn

Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 10-15-ны хооронд хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх цагийн хуваарийг Автотээврийн үндэсний төвөөс танилцууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн далбааг цэнгүүлэх хүндэтгэлийн жагсаал болж байна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалыг зохион байгуулж байна.

Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхэлсэн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг.

Төрт ёсны энэхүү өдөр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид Цэргийн ёслолын жагсаалаар төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг бахдам сайхан уламжлалтай.

Цэргийн ёслолын жагсаал нь эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл билээ” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Хязаалан насны 256 морь уралдаанд бүртгүүлснээс 70 гаруй нь хасагджээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

Морьдыг зурхай руу хөдлөхөөс өмнө морьдын шүдэлгээ хийж, унаач хүүхдүүдийн аюулгүйн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байна. Улмаар хязаалан насны морьдын уралдаанд 256 морь бүртгүүлснээс 70 гаруй нь хасагджээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс тав хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15 өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Учир нь нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо DNN.mn

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т  “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.
Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталсан юм.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Лувсаннямын Гантөмөр

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд

3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ням-Осорын Учрал

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Эрдэнэбилэгийн Одбаяр

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар Равжихын Эрдэнэбүрэн

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Буяагийн Тулга

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэл

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Цэвэгдоржийн Туваан

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Сандагийн Бямбацогт

13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Салдангийн Одонтуяа

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Номин

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Жамбын Батсуурь

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр

20.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү

21.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн

22.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нарыг тус тус томиллоо.